... Өөрийгөө хайрлах, өөртөө үргэлж хайртай байхаар шийдвэр гаргасан минь гэнэт л нэг өглөө, чихэргүй хар кофе уунгаа өглөөний мэдээ үзсэний дараа, өмнөх өдрийн адил хийх зүйлсийнхээ жагсаалт гаргаж, өмсөх хувцсаа зэхэхийн өмнөхөн тохиосон юм. Гэнэт л, хуруу инчдэхийн зуур ирчихсэн ийм шийдвэр, бодол гэхдээ өмнө нь тохиолдсон мянга, түмэн зүйлийн зохирлоос унасан болов уу, эсвэл бүх зүйл нь хэв хэвийн харагдавч надад ийм шийдвэр гаргахаас өөр сонголт байгаагүй байж мэднэ (Ерөөс аливааг хайрлана гэдэг хайрлахгүй байснаас дээр байдаг шүү дээ).
Өчигдрөөс нь огт ялгаагүй тэр л өдрийн маргаашаас бүх зүйл өөрөөр эргэнэ, гэхдээ алгуурхнаар, өдөр өдрөөр, ямагт миний хувьд сайн тал руугаа өөрчлөгдөж эхэлнэ гэдгийг харин мэдээгүй. Өөрийгөө хайрлана гэдэг хэчнээн чухал, магадгүй энэ амьдралын хамгийн чухал зүйл гэдгийг өмнө нь ханатлаа сонссон байлаа ч төдийлэн анзаарч байгаагүйдээ, бас жирийн л нэг өглөө гэнэт надад ийм шийдвэр хүрээд ирсэнд гэтэл өнөөдөр талархана.
“Өөрийгөө чин үнэнчээр хайрлах” шийдвэр гаргасны дараа уснаас шалтгаангүйгээр, үхтэлээ айдаг би бассейн руу явсан юм. Хүйтэвтэр, цэвэршүүлэгч химийн бодис үл ялиг үнэртсэн усанд хөлөө дүрэхдээ, дараа нь мөрөө хүртэл орж, эв хавгүйгээр сэлэхийг оролдож эхэлсэн. Мэдээж, ус залгиж, гэнэт даарч, живчихвэл яана гэсэн бодол төрсөөр байсан ч тэр усыг, тэр уснаас айх айдсаа хүлээн зөвшөөрч, тэгээд биеэ суллан, урт амьсгаа авч, нүдээ аниад цэвэршүүлэгч химийн бодис үл ялиг үнэртсэн усны нэгээхэн хэсэг болох ёстойг, басхүү тэр усны сайхан, айдас төрүүлэм бүх л чанарыг яг байгаагаар нь хүлээн авах хамгаас чухал гэдгийг олж нээсэн юм даа.
Өөрийгөө хайрлана гэдэг үүнтэй л төстэй, гэхдээ олон нарийн жижиг нугалаатай, түмэн өнгө хоорондоо уусан солонгорсон шиг, ялимгүй тунг нь хэтрүүлбэл хүсээгүй зүйл рүү хөтөлчих магадлалтай, гэхдээ энэ амьдралд зайлшгүй, нэн, тун шаардлагатай эд ээ. Хагацлын, хайрын, хүмүүсийн, цаг хугацааны, эргэн хөрвөгч амьдралын хүчийг нь таамаглаж үл мэдэх давалгаанд шидэгдчихгүйн тулд ердөө л хүлээн зөвшөөрөх, нэгэн хэсэг нь болох хэрэгтэйг ойлгосон.
Өөрийгөө чин үнэнчээр хайрлахын тулд өөртөө, өөрийнхөө шийдвэрт үнэнч үлдэж, ингэхийн тулд зоригтой байж, бусдыг аялдан дагалдах шаардлага огт үгүйг мэдсэн. Өөрийг минь үл хүндэлдэг, шошголдог, өөр юухан хээхнээр хүссэн цагтаа орлуулж, яг л дэлгүүрийн лангуун дээрх тараг шиг дуусах хугацаатай мэт ханддаг цөөн хүмүүст “Баяртай” гэж тайван хэлсэн (Азаар, тийм хүн олон байгаагүй).
Өөрийгөө хайрлахаар шийдсэний дараа аз жаргалаа, уй гунигаа, ерөөс өөрийгөө хаа нэгтээ тунхаглаж баталгаажуулах гэж хичээхээ больсон. Тайвширсан. Өөрөө өөртэйгээ үлдээд сэтгэл хангалуунаар бүх л зүйлсийг яаралгүйгээр хийж, бас төгс төгөлдөр, мундаг, ухаантай байх гэж улайран хүчлэхээ, тэнхээгээ шавхахаа больсон. Бусад хүмүүс намайг өөрийнхөө жинлүүр дээр гаргаж тавиад хүнд хөнгөнийг минь хэмжихийг оролдохыг ч тоохоо больсон.
Өнөөг хүртэл намайг бий болгож ирсэн бүх л алдаа, бас оноо, зориг зүрх ба айдас, уналт, цохилтуудад талархсан. Заримдаа итгэмээргүй санагдаж байгаа ч өмнөхөөсөө илүү аз жаргалтай, эрх чөлөөтэй болсоор л, аливааг чин үнэнчээр хайрлахуйд олон зүйл хэрэггүйг олж нээсээр л байнам... Бусдын нүдэнд өмнөхөөс илүү бүтэлгүй, шүүн тунгаамаар, эмх цэгцгүй, назгай харагддаг болсныг л эс тооцвол өөртэйгээ эвтэй найртай амьдрах гэгч ямар сайхан гээч?
(Өөртэйгээ дайсагнаж амьдарснаас, элдэв нөхцөл болзол тавьж, шүүж, өөрчлөгдөхийн төлөөх гүйлтэд бахардахаас л хавь илүү дээ).
| Өөрийгөө (чин үнэнчээр) хайрлах нь |
|
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |