• Өнөөдөр 2026-04-20

МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе

      МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр нийслэлийн орос хэлний тусгай 23-р дунд сургуульд нэгдүгээр ангид элсэж ороод дараа нь зөвлөлтийн 9-р сургууль руу шилжин орж төгссөн байна. 

         Анх "Мөнгөн харандаа" хамтлагт дуулж эхлээд, 1990-ээд оноос "Хөх тэнгэр" хамтлагт орсон байдаг. 1992 онд "Зүүдний говь" анхны цомгоо гаргаж, 1994 онд анх бие даасан "Сэтгэлийн хөг" тоглолтоо хийж байжээ. Мөн тэрбээр анх удаа монгол ардын дууг поп урсгалд оруулж, "Аргагүй Амраг" цомог гаргаж монгол этник урсгалийг бий болгосон гэдэг. Тэгвэл тэр урлагт авьяас билиг, хөдөлмөр зүтгэлээ зориулсны 40 жилийн ойн тоглолтоо энэ жилийн зургадугаар сарын 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр товлоод буй юм. "Хайрын бурхан", "Цагаан шөнө", "Би жаргалтай", "Учралын блюз", "Төрсөн өдрийн дуу" тэргүүтэй олон сайхан хит дуугаараа хэн бүхний дурсамж, хайрыг хөглөдөг түүнд төрсөн өдрийн мэнд хүргэе. 

МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188