ХХ зууны манлай дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Б.Сарантуяа бол ус, Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Т.Ариунаа бол гал. Гаднаас нь харахад Сараа хатуу самар шиг уран бүтээлч. Ариунаа харин урсгал намуухан, зөөлөн өнгө аястай дуучин. Гэсэн ч уран бүтээлдээ яах аргагүй асан дүрэлздэг. Урлагт ерээд онд ийм эсрэг тэсрэг хоёр уран бүтээлч “од” болон гарч ирж, мандаж, тэсэрч, буцалж, дэрвэсэн.
Сараа, Ариунаагүйгээр Монголын дууны урлагийн нэгэн он цагийг төсөөлөшгүй. Ариунаа “Эрос-1” цомгоороо унтаа, нэгэн хэвийн байсан рок поп урсгалд тэсрэлт хийж байлаа.

Анхлан
“...Амьдралын минь алтан босго
16 нас минь
Азтайхан, баяртайхан
16 хавар минь...хэмээн “16 нас” дууг зөөлөн хоолойгоор мэдрэмж дүүрэн дуулан гарч ирсэн байдаг. Түүнийг Л.Галмандах багш дуучин болгон гаргаж ирсэн түүхтэй. Тэгээд л тэр “Баяртай гэж хэлж чадахгүй”, “Мартахгүй”, “Анхны хайр” гэсэн дуунууд нь хит болж, уран бүтээлээр тасралтгүй “давшилж” эхэлсэн. Түүний уран бүтээлүүд хүүхдийн элч дуучнаар үргэлжилсэн.

Тэр бол Монголын урлаг хэмээх тулганы том оч мөн. Өөртөө тун ч итгэлтэй. Энэ тухай “Би өөрийнхөө дуулах чадварыг 100 сая төгрөгөөр үнэлдэг Монголын цорын ганц дуучин. 15 настайгаасаа тасралтгүй 35 жил урлагт зүтгэсэн” гэж ярьсан байдаг. Үнэхээр түүний дуу хоолойноос тулсан их итгэл, мэдрэмж үнэртдэг. Тэр аргадаж, хайрлаж дуулна. Цоглог дууг бол хэмнэл хурдыг нь гаргаж дуулна. Буй биеэрээ дуундаа орж, аялгуу эгшгийнх нь гүнд нэвтэрч дуулна. Т.Ариунаа хэзээ ч өөрөө оршоогүйгээр, дуундаа амьдрахгүйгээр дуулж байгаагүй байх. Дуу бүхэндээ л Ариунаа оршиж, ард түмэн Ариунаагийн зүрх сэтгэл, мэдрэмж, хайрыг сонсдог. Түүгээр дамжуулан олон ч сайхан дууны жигүүрт дүүлэн ниссэн. Намуухан хайрын дууг хачин сайхан амилуулж дуулна. Ганцхан жишээ гэхэд л “Чи минь” дууг хэлж болно. Их хүндэтгэл, хайр, хүсэл, мөрөөдөл эл дуунд агуулагддаг. Тэр агуулгыг тэр хамгийн сайхан гаргаж, одоо ч хаа нэг “Чи минь” дуугаа аялахад өөрийн эрхгүй шар үс босох шиг болж, автдаг. Ингэж л сонссон хэнийг ч дуу хоолойгоороо татаж, автуулж дуулдаг нэгэн бол тэр.

Харин Сараа “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлж, хамгийн анх “Зүүдний говь” дуугаар эхэлсэн. Тэгээд “Сэтгэмж”, “Инээмсэглэл”, “Хөх тэнгэр” гээд Монголын эстрадын оргил хамтлагуудад дуулж, уран бүтээлээ үргэлжлүүлсэн. Түүний хит дуунуудын нэг бол
“...Бээрсэн гарыг чинь дулаацуулж,
Оддын дор зогсох жаргалтай
Бэтгэртлээ шөнөжин бодоод би
Өглөө нартай учрах жаргалтай...” хэмээх “Би жаргалтай” дуу.

“Миний дуунууд”-ыг араас нь хит болгосон. Залгуулаад нь “Миний дуунууд”, “Учралын блюз” зэрэг бүтээл нь ёстой л хар аяндаа хит болж байлаа. Сараа “Би 30 жилийнхээ туршид үзэгчдийнхээ хүсэмжит дуучин байхын төлөө зүтгэсэн” гэж урлагт зориулсан хөдөлмөрийнхөө тухай ярьсан байдаг. Сараа үнэхээр үзэгчдийн хүсэл сэтгэлийн хүлээлт дүүрэн уран бүтээлч гэдгийг уншигчид андахгүй. Нэг тийм зөөлөн хайрын сэдэв Сараагийн дуунуудад зонхилдог. Дууных нь нэр, өнгө аяс нь цаанаасаа яриад байгаа мэт. “Тэр намайг дурсдаг болов уу”, “Амьдрал”, “Нулимсаар хучсан шөнө”, “Мартъя” зэрэг хэн нэгэн ганцаардсан, хайр дурлалаасаа салсан, хайртай хүнээ санаж байгаа хүний өмнөөс тэр мэдэрч дуулж байх шиг санагддаг. Тэр өөрийгөө дуугаараа л бусдын өмнө сул тавьж чаддаг нэгэн. Бусдаар бол чанга, хатуу, нууцлаг.

Тэр бол урлаг хэмээх “шувуу”-ны хоёр жигүүр. Монголын урлаг, тэр дундаа рок попын хачин задгай, тэр хэрээр авьяас шаарддаг ертөнцөд тэр хоёр тэсрэлт хийж, өөр өөрсдийн ертөнцөөр “дүүлэн ниссэн”. Хэнээс ч юунаас ч эмээж, хэнд ч хавчигдаж, баригдалгүй, хачин өөрийнхөөрөө, задгай, нээлттэй, чөлөөтэйгээр тэд 30 гаруй жил явж ирсэн. Ерээд оны дундуур бол Сараа, Ариунаа гэдэг үгийг ээлжлэн хэлж, урлагт ёстой л хэн бүхний олж харах тод “од” болосн гялалзсан. Нэгдэж, нийлнэ гэж хачин жигтэйхэн. Уншигч та санаж байгаа бол дууны хэсэгт хоршиж орсон цөөнгүй дуу бий. Хэн хүнээс илүү нэгнээ мэдэрч, нийлдэг. Бүр хөдөлгөөн, гаргаж байгаа үйлдэл, өнгө төрх нь ч нэгэн зэрэг команд авсан мэт эвсэг гэмээр. Аргагүй хоёр гавьяат тайзан дээр ана, мана, ач тач үзэлцдэг. Тэднйи эгшиглүүлсэн баяр гуниг, жаргал, зовлонгийн дууг бид зуун дамжин сонссоор байна.

Өнгөрсөн хугацаанд тэд нэгнээ хөглөж, хурцалсаар ирсэн. Сараа цомгоо гаргахад, Ариунаагийн цомог удахгүй гарч, Ариунаа тоглолтоо хийхэд Сараагийн тоглолт ч мөн болдог байв. Ийм галзуу өрсөлдөөнд үзэгчид харин хэзээ ч хоёр хуваагдаж байгаагүй байх. Сараа, Ариунааг энэ тэнцүү үзэж, урлагийн тайзан дээр “асаж” байгаа хоёр галын элчинд сонсогч, шүтэн бишрэгчид нь жарган суудаг гэхэд болно.
Ариунаа гаднаа зөөлөн харагдавч маш хүчирхэг эмэгтэй. Харин Сараа гаднаа хүчирхэг үзэгдэвч эмзэг, зөөлөн бүсгүй. Үүнийг бид тэдний уран бүтээл болоод амьдралын зам мөрөөс нь бэлхнээ харж болно. Ийм л болохоор Монголын урлагт, хүмүүний амьдралд Сараа гал, Ариунаа ус. Мөн Ариунаа гал, Сараа ус билээ.


| ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА |
|
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |