Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид жил бүрийн дэлхийн театрын өдөр буюу гуравдугаар сарын 27-нд театрын үе үеийн уран бүтээлчдээрээ уулзан, хөгжил, дэвшлийн тухай ярилцаж, хэлэлцүүлдэг уламжлал өнгөрсөн жилээс тогтсон билээ. Тэгвэл энэ жилийн хэлэлцүүлэг “УРЛАГ БОЛ ЭНХ ТАЙВАН” уриан дор өчигдөр тун амжилттай болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 12 театрын удирдлага болон найруулагч, уран бүтээлчид оролцсон юм. Тухайлбал, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд, Б.Жаргалсайхан, МУГЖ З.Жарантав, Б.Тунгалаг, Г.Равдан, Ардын багш Н.Ганхуяг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид оролцсон юм. Хэлэлцүүлэгт уран бүтээлчдийн зүгээс дуу нэгтэйгээр гаргасан санал нь театр урлагийн зөвлөлтэй болох. Ингэснээр энэ төрлийн цаашдын хөгжилд илүү ахиц дэвшилт гарах тухай ярьсан юм.

Энэ үеэр УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу “Монгол Улсад шинэ цагийн театрын урлаг үүсэн хөгжөөд 90 гаруй жил болж байна. 1961 онд Францын нийслэл Парис хотод олон улсын театрын томоохон хурал болсон. Нийт 40 гаруй үндэсний төлөөлөл оролцсон. Энэ уулзалтад дэлхийн нийтийг энх тайван, дайн дажингүй байлгах, улс үндэстнүүд харилцан ойлголцох үндсийг бэхжүүлэхэд театрын урлаг чухал юм гэсэн зорилгыг дэвшүүлсэн. Монгол Улсын хувьд 1990 оноос хойш олон улсын театрын баярыг янз бүрийн хэлбэрээр тэмдэглэж ирсэн. Тухайлбал, театрынхаа урын санд байгаа дэлхийн соёл, үндэстэнд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог утгатай уран бүтээлээ олон улсын театрын өдөрт зориулан үзэгчиддээ хүргэж, бэлэг барьсан гэх мэтээр тэмдэглэн ирсэн” гэв.

Харин Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж “Ямар ч улс үндэстэн өөрийн хэл, соёлоо хадгалсан үндэсний театртай байна гэдэг хүнтөрөлхтний оюун сэтгэлгээнд их чухал нөлөөтэй. Тиймээс ХХ зуунд манай алтан үеийнхэн маш үсрэнгүй хөгжлийг хийж, нүүдэлчдийнхээ оюун сэтгэхүйд маш том хувьсгалын дайтай өөрчлөлтийг авчирч чадсан. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн жүжигчин, мэргэжлийн байртай, дэлхийн хүнтөрөлхний утга зохиолын өв сангаас сорчилж, Монголын оюун санаанд авчирч хийснээрээ том гавьяатай. Харин цаашид авьяаслаг залуус гал алдахгүй хөгжүүлж, болж өгвөл дэлхийн түвшинд гаргах нь чухал" гэсэн нь онцлог байв. Улсын драмын эрдмийн театрын дунд үеийн уран бүтээлчид хэлэлцүүлэгт сууж, ахмад уран бүтээлчдийнхээ үгийг сонсож байв.

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин М.Тогтохжаргал "Театрын баяр бол уран бүтээлч бидний хувьд хамгийн сайхан баяр. Тэр дундаа бид энэ өдөр жаргал, зовлон, нийгмийн асуудлаа ярьж, хэлэлцэж, мөн дэвшилттэй, хөгжиж байгаа зүйлээ ч бахдан ярьдаг. Театр маань засвар хийгдээд ажил хэсэг завсарласан болохоор тайзаа их санасан байна. Энэ хугацаанд мэдээж бид зүгээр суухгүй шүү дээ. Миний хувьд Завхан аймгийн Хөгжимт драмын театртай хамтран тайзнаа хүргэж буй "Асрын өндөр" жүжигт тоглож байгаа. Орон нутгийн театрын уран бүтээлчидтэйгээ ажиллах ямагт сайхан байдаг. Түүнээс гадна сүүлийн үед хувийн театрууд олон төрж, өөрсдийн гэсэн уран бүтээлийг хүргэж байгаад уран бүтээлчийн хувьд баяртай, бахархам сайхан байна" гэсэн юм.

"Монгол театр"-ын найруулагч А.Чингүүн "Шинэ театрт уран бүтээлч нөхөдтэйгээ нэгэн зорилгын төлөө ажиллаж байгаа залуу хүний хувьд боддог нэг зүйл бол уран бүтээлчид бид нэг нэгнээ дэмжих хэрэгтэй. Нэгнийхээ хийсэн зүйлийг очиж үздэг, дэмждэг, урам хайрладаг байх нь зүйтэй юм байна. Мэдээж шүүмжээ хэлнэ. Ингэж нэгнээ дэмждэг байж бид цаашаа илүү хөгжих юм байна" гэв.

"Орфей" театрын захирал Т.Ариунчимэг "Хувийн театрын зүгээс харахад өнөөдөр театрт мэргэжлийн хэчнээн хүн байна вэ. Тухайлбал, жижиг хэрэглэлийг хариуцсан мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг сургууль бий юү. Гэрлийн мэргэжлийн найруулагч, хувцасны зураач хэрхэн төрж байна. Илүү мэргэжлийн театрыг бий болгоно гэвэл мэргэжлийн шаардлагыг хангасан боловсон хүчин бий болох болов уу" гэв.
| ОРШИХ УУ, ЭС ОРШИХ УУ БУЮУ ТЕАТРЫН ӨДРӨӨР |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |