Монголын анхны "Балдорж" шагналт редакц, МСНЭ-ийн 2021 оны "Монголын шилдэг мэдээллийн сайт", “Web awards 2023” наадмын оны онцлох редакц Эргэлт.мн мэдээллийн сайт Эргэлт сэтгүүлийнхээ гурав дахь дугаарыг нийтлэл, ярилцлага, хөрөг, тэмдэглэл, сурвалжилга, эрэн сурвалжлах сурвалжилга, дурсамж, тэмдэглэл, орчуулга тэргүүтэй сэтгүүл зүйн бүх төрлийг багтааж 333 хуудастайгаар бэлтгэлээ.
Сэтгүүлээс онцлох хөрөг, тэмдэглэлийг танилцуулахаас гадна тэдгээрээс онцлох эшлэлийг хүргэж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж найрагчийн амьдрал, уран бүтээлийн тухай "Цас бударсан буурал намраар..." хөрөг бичвэр дэлгэсэн юм.
"...Хар костюм, цагаан цамц, эрвээхэй зангиагаар гангардаг эгэлгүй энэ найрагчийн амьдралынх нь замнал тийм ч дардан байгаагүй. Гэвч тэр зовлон бэрхшээл, хатуу тавилангаа эр зоригоороо туулж, давж, бидний зүрх сэтгэлийн гүнд дэврүүн, аархуу найрагчийг “бүтээж” чадсан юм. Гаднаасаа нэг л их зантай, хахир, хатуу хүн шиг боловч уулзсан бүхэнтэйгээ пар пар хийтэл инээлдэж, наргисан шиг наргиж, алт шиг үгээрээ хүнийг босгож чаддаг хэлэх яруу үгийн хаан байлаа, тэр..."
МАНДАХ НАР ШИГ МЯГМАРНАРАН

Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуайг бид "Тунгалаг тамир" киноны цамбын дүрээс эхлэн мэднэ. Тайз, дэлгэцийн олон бүтээлд дотно дулаан дүр бүтээсэн. Хамгийн сүүлд "Мөрөөдлийн театр"-ын "Шөнө буусан аадар" жүжгийн Халзангийн дүрд тоглож, үзэгчидтэйгээ тайзнаас уулзсан. Түүнийг бид энэ удаагийн сэтгүүлдээ онцолж "Мандах нар шиг Мягмарнаран" гэх хөрөг бичвэрийг дэлгэсэн юм.
"Өдгөө ная хэдийнэ давсан Ардын жүжигчин Гомбын Мягмарнаран уран бүтээлч үзэгчдэдээ нэхэгдэж, өөрийн бүтээн үлдээсэн орон зайдаа тэднийг хүлээлгэж, хайр энэрлийнх нь халуун голд олон сайхан дүрээрээ амьдарч чаджээ гэдэг нь тэрхэн мөчийн агшнаас л мэдрэгдэж, “Соёлын төв өргөөний танхимд ийм байгаа юм чинь, гадна алхаж яваа хэчнээн улс түүний дахин бүтээх давтагдашгүй дүрээр нь цангаж яваа бол” гэж бодогдоно. Арав гаруйхан настай жулдрай хүү их урлагт анх хөл тавьсан цаг үеэс өнөөг хүртэл 60 гаруй жил тайзан дээр “амьдарч” олон олон үзэгчдийн сэтгэлд хүрсэн дүрүүдээр дархалж чаджээ, Г.Мягмарнаран гуай..."

Энэ удаагийн сэтгүүлийн соёл урлагийн буланд хөрөг бичвэрээр буусан эрхмийн нэг бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Рагчаагийн Дамдинбазар. Үзэх бүрд сэтгэлд дотно түүний тухай ийн бичлээ.
"Монгол Улсын Гавьяат жүжигчин Рагчаагийн Дамдинбазар эрхмийн тоглосон киног үзэхээр цаанаа л нэг сэтгэлд дотно байдаг юм. Яг л өвөө шиг минь нөмөртэй, хайр энэрэл, хамаг сэтгэлээ дэвссэн монгол эр хүний хайрлам дүр. Хэн бүхнээс өмөөрч, өмгөөлдөг мөртлөө мөн чанартаа үгээрээ ухааруулан аргаддаг өвөөгөө санахаараа хуучны монгол кинонд гарах хөх өвгөдийн дүрийг үзэх дуртай. Тэгэх бүрд өвөөтэйгээ уулзсан шиг болж, ханхайж, хоосроод байсан сэтгэл нэг их дүүрч, давхар ухаарал аваад өндийдөг сөн. Сайхан хүмүүс үгүйлэгддэг дээ. Түүн шиг эл жүжигчний дүрүүд сэтгэлийн дотроос байнга л нэхэгдэж, монгол хүний ууч сэтгэл, уужуу тайвуу зан, холыг харж, хоёрыг тунгаан хэлэх үгээр цэнэглэгдэх шиг болдог. Үзэх бүрд цэнгэг уснаас амсах шиг ухаан сэргэж, цэлгэр талд зогсох шиг сэтгэл тэнийнэ..."
ЯПОНД АМЬДАРДАГ "ӨНДӨР ЭЭЖ"

Дараагийн нэгэн сонирхолтой зочин бол "Японд амьдардаг "өндөр ээж". Түүнийг хэн болохыг эргэлт сэтгүүлээс уншиж танилцаарай.
"Японд аялж явахдаа би нэгэн "монгол айл"-д санамсаргүй зочилсон юм. Орчуулагч Х.Батхишиг эгчийн найз Норика Мицуи гэх Япон хүн мөртлөө гэрт нь зурагтаар Морин хуурын чуулгын концерт гарч, зурагт нь унтраалттай үед Монгол ардын дуунууд хөгжмөөр эгшиглэж, хананд нь Монгол орны уул тал, гол горхины гээд төрөл бүрийн зураг өлгөөтэйгээс гадна гал тогоонд нь монгол архи, чихэр, амттанаас эхлээд эрийн гурван наадмын зурагтай шаазан хүртэл байдаг. Түүнийг эх орондоо ийн монгол болж амьдардаг тухай нь асуухаас аргагүйд хүргэсэн өөр нэг шалтгаан нь тэр Баяд ардын богино дуу "Жаран цагаан адуу"-г эх хэлээр минь дуулж байсан билээ."
"...Би урьд насандаа монгол хүн байсан байж мэднэ. Эсвэл удмын минь хэн нэгэн монгол байсан ч байж болно. Ямар ч л байсан би өөрийгөө Монголтой салшгүй холбоотой хүн гэдгээ мэдэрдэг..."
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ

Ардын жүжигчин Л.Жамсранжав гэхээр уншигч, үзэгч таны санаанд хамгийн түрүүнд Гамлет л буух болов уу. Монголд анх удаа Гамлет жүжиг тайзнаа тавигдахад тэр гол дүрийг нь бүтээсэн юм. Амьдралаа алтан тайзнаа өнгөрүүлж, үзэгчдэд бүтээлээ хүргэх гурван цаг дөчин таван минутын төлөө тэр хэрхэн бэлдэж, ямархан замналыг туулсан тухай нь тус хөрөг бичвэрээс уншаарай.
"Орой бүр тэр 18:00 цаг болохоос хоёр цагийн өмнө ирээд жүжгийнхээ хувцсыг өмсөж, нүүрээ будаад, тайзаа шалгаад, хонгилоор ганцаар алхана. Энэ нь түүний аль болох хүнээс хол байж, өөрөө өөртөө төвлөрч, дүрийнхээ сэтгэл зүйг алдахгүйгээр тайзнаа гарахын өмнө хийдэг бие халаалт. 1980 оны нэгдүгээр сарын 8-ны энэ үдэш тэр Монголд анх удаа тайзнаа тавигдаж буй Английн нэрт зохиолч Уильям Шекспирийн “Гамлет” эмгэнэлт жүжгийн хан хүү Гамлетын дүрд тоглохоор тайз руу гарах гэж байгаа нь энэ..."
| Эргэлт сэтгүүлээс онцлох ТАВАН ХӨРӨГ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |