Англи Улсын Ливерпүүл хотноо Боксын насанд хүрэгчдийн ДАШТ-нд А.Баттулга алтан медалийн төлөө өнөөдөр тулалдах болсон билээ. Үүнтэй холбоотойгоор түүний Дэлхийн цомын аварга болсныхоо дараа манай сайтад өгсөн ярилцлагыг сэргээн хүргэж байна.
–Боксын дэлхийн цомын аварга болсонд баяр хүргэе.
-Танд маш их баярлалаа.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
- Намайг Алдархишигийн Баттулга гэдэг. Одоо 21 настай. Батлан хамгаалах яамны зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин.
-Аль нутгийн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хот төрж өссөн.
– Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв?
-Бага байх үедээ ер нь жаахан сахилгагүй талдаа, хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү.
.jpg)
–Хэдэн настай байх үеэсээ, хэн багшийн шавь болж боксын спортоор хичээллэсэн бэ?
-Би анх 11 настай байх үедээ Балтан хамгаалах яамны, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны боксын багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Аабатын Гантулга, ОУХМ Ж. Отгонбаяр багш дээр очиж бүртгүүлэн шавь нь болж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл боксын спортоор тасралтгүй хичээллэж байгаа. “Алдар” спорт хорооны хоёр багшийнхаа шавь нь болоод арван жил боксын спортоор суралцаж яваа.
.jpg)
-Одоо сурдаг уу, ажил хийж байгаа юу ?
-Сургууль, соёлд орж амжаагүй яваа. “Алдар” спорт хороо, Боксын Үндэсний шигшээ багийн тамирчин болохоор бэлтгэл, сургуулилалт гээд цаг зав багатай.
-Дэлхийн цомын тэмцээнд хэдэн тулаан хийж алтан медаль хүртэв?
-Англи Улсад болсон дэлхийн цомын тэмцээнд гурван тулааныг хийж түрүүлсэн.
-Хамгийн хүнд ширүүн тулааныг ямар улсын боксчинтой хийсэн бэ?
-Энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд хийсэн гурван тулаан бүгд л хүнд ширүүн тулаан байсан. Дэлхийн цомын алтан медалийн төлөө Английн тамирчинтай хийсэн тулаанд 3:2-оор ялалт авсан. Английн боксчин сайн тамирчин байна лээ.
.jpg)
-Англи Улсад болсон дэлхийн цомоос өмнө Монголд болсон дэлхийн цомын тэмцээнд ямар амжилтыг үзүүлсэн бэ?
-Монголдоо болсон дэлхийн цомд түрүүлж чадаагүй. Тэр дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Харин сая Англи Улсад болсон дэлхийн цомын тэмцээнд түрүүлж, дутуугаа гүйцээлээ. Алдаа гаргахгүй нягт тулаан хийхийг хичээсэн. Хүссэн тулаанаа гаргаж, дэлхийн цомын аварга болж чадсандаа баяртай байна.
-Боксоос өөр тулааны урлагийн тэмцээнд оролцож байв уу?
-Үгүй ээ, өөр тулааны спортоор хичээллэж, тэмцээн, уралдаанд нь оролцож байгаагүй. Зөвхөн боксоор л хичээллэн, тулалдаж яваа.

–Тулааны спортоор гаргасан амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
-Томоохон амжилт гэвэл “World cup” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн. Боксын улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. УАШТ-ээс хоёр алт, хоёр мөнгөн медаль, нэг хүрэл медаль авч байсан. Монголын бүх ард түмний наадмын мөнгөн медальтай. Өсвөр үе, залуучуудын болон бусад тэмцээний медалиуд бол бий.
–Одоо шинэ оны өмнө болон шинэ гараад оролцох ямар тэмцээнүүд байгаа вэ?
-2024 оны тэмцээн уралдаан дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээр өндөрлөж байгаа. Одоо 2025 он гараад боксын улсын аварга шалгаруулах тэмцээн болно. УАШТ-д амжилттай оролцож, жиндээ түрүүлж чадвал дараа, дараагийн олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох эрх нээгдэнэ.
| А.БАТТУЛГА: Хүссэн тулаанаа гаргаж дэлхийн цомын аварга болж чадсандаа баяртай байна |
|
Э.ЦЭРЭНЦООДОЛ: 2028 ОНД ЭЕШ-ЫГ ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНД ЗӨВШӨӨРӨГДСӨН SAT-ЫН ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ
2026-06-22 18:36:26
Гимнастикчид Италиийн тэмцээнээс 5 алт, 5 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-06-22 15:18:51
Ш.БАТБАЯР: МОНГОЛ УЛС БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ЗОРИЛТУУДЫГ ҮНДЭСНИЙ БОДЛОГОДОО ТУСГАЛАА
2026-06-22 14:37:27
“IEM COLOGNE MAJOR 2026” ТЭМЦЭЭНД “TEAM FALCONS” БАГ ШАЛГАРЧ, RIFLER NIKO “MAJOR” ЦОМ ӨРГӨЛӨӨ
2026-06-22 14:13:39
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандатад нөхөн сонгууль явагдсаны есөн мандат дээр МАН-ын нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулжээ
2026-06-22 11:23:35
Баянгол дүүрэгт энэ сарын 24-нөөс халуун ус хязгаарлана
2026-06-22 09:36:06
МОНГОЛ АДУУГАА АД ҮЗСЭН УЯАЧИД ЗАЛААТАЙ МАЛГАЙ, ЦУСТАЙ АДУУТАЙГАА ҮЛДЭНЭ
2026-06-22 07:49:43
БАЯН-ӨЛГИЙН КАЗАХУУДЫН ОРШУУЛГЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН
2026-06-22 07:38:44
Д.Мягмарсүрэн “Korea Athletics Open 2026”-гаас алтан медаль хүртлээ
2026-06-22 07:18:54
ХЯТАДУУДЫГ ОРОГНУУЛЖ, ХУУЛЬ БУСААР МӨРИЙТЭЙ ТОГЛУУЛЖ БАЙСАН “УЛААН ЦАВ” ЗОЧИД БУУДАЛ “НҮҮРСЧИД”-ИЙНХ БАЙЖЭЭ
2026-06-22 07:00:57
Б.Батзаяа: ДАШТ-ий шөвгийн гал гарсан тоглолтыг халуун цэгээс нь тайлбарлана гэхээр догдлол дүүрэн байна
2026-06-22 07:00:00
ЭМЭГТЭЙЧҮҮД АЗГҮЙТЭЖ, ЭРЭГТЭЙЧҮҮД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ИХ ДУУЛГА ӨНДӨРЛӨВ
2026-06-22 07:00:00
“ОРЬ ДУУ”-ГИЙН УУДАМ БУЮУ ЖҮЖИГЧИН Ж.АЛТАНШАГАЙ
2026-06-22 06:34:13
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |