Жил бүрийн өдийд дэлхийн өнцөг булан бүрт эгшиглэдэг, бидний сэтгэлд шингэсэн зул сар, шинэ жилийн уур амьсгалыг авчирдаг дуу олон бий. Тэдгээр дуу хэрхэн бүтсэн түүхээс хүргэж байна.
Энэ дуу сүүлийн 30 жилд бүтээгдсэн хамгийн алдартай зул сарын дуу ч байж мэднэ. Энэ дууг Мерайя Кэри, Уолтер Афанасьефф нар зохиожээ. Энэ дуу 1994 оны намар бичигдсэн ба дууг зохиоход 15 минут л зарцуулсан гэдэг. Тийм хэдий ч карьер нь унаж буй уран бүтээлчид карьераа сэргээхийн тулд баярын дуу гаргадаг байсан учир санаа зовж байсан гэдэг. “Тухайн үед зул сарын дуу дуулдаг уран бүтээлчид ховор байсан. Зул сарын тухай олны сэтгэлд хүрсэн дуу гарах нь ховор байлаа. Тиймээс бид “Бид зул сарын цомог гаргах гэж байна. Тийм ч сүйдтэй биш” гэж зарлах гэж байсан шүү. Энэ дуу хунт нуур биш шүү дээ. 15-хан минутад зохиосон хэр нь энэ дуу яагаад тийм алдартай юм бэ.Учир нь энгийн хэр нь тааламжтай болохоор л алдартай” хэмээн хөгжмийн зохиолч Уолтер Афанасьефф хожим өгсөн ярилцлагадаа дурджээ.
Шилдэг зул сарын дууны жагсаалтад зайлшгүй багтах “Last Christmas” дууг 1984 онд Жорж Майкл зохиож байжээ. Гэвч 2016 оны зул сарын өдөр тэрээр таалал төгссөн юм. Энэ дууны тухай хамтлагийн гишүүн Андрэй “Бид Жоржийн аав, ээжийнд зочлох үеэр энэ дуу бүтэж байлаа. Зурагт үзээд сууж байхад Жорж цаг хэртэй хэсэг алга болсноо сэтгэл догдлон доош бууж ирсэн юм. Бид түүний бага насны дурсамж шингэсэн өрөөнд ороход тэрээр “Last Christmas” дууг тоглож өгсөн юм. Тэр мөч үнэхээр гайхалтай байсан. Жорж дууны үгэндээ уянгалаг хайрын түүхийг нэмж оруулж, зул сарын хөгжмийг өөрчилсөн байлаа” хэмээн дурсжээ. Энэ дуу зохиогдсон цагаасаа хойш хит болсон ч хэзээ ч тэргүүн байр эзэлж байгаагүй аж. 2016 онд дуучин Жорж Майклыг нас барахад шүтэн бишрэгчид нь “Last Christmas” дууг жилийн хит дууны нэгдүгээр байрт оруулах кампанит ажил явуулсан ч мөн л хоёрт жагссан байдаг.
Хэрэв уг дууны үгийг анхааралтай сонсвол шинэ жил, зул сарын тухай дурдагддаггүй. Уг дуу нь 1945 оны долдугаар сард Сэмми Кан, Жюль Стайн нар зохиосон ба халуун өдөр цасыг санагалзан зохиосон нь баярын дуулал болжээ.
Уг дууг 1934 онд Ричард Смит зохиосон билээ. Смит уг дууг зохиохдоо сүрьеэ өвчнөөр өвдөж, эмнэлэгт хэвтэж байхдаа цонхоор цасаар тоглох хүмүүсийг хараад зохиосон гэдэг. Уг дууг бүтээсний дараа 200 гаруй уран бүтээлчид хуулбарлан бүтээжээ.
1800-аад онд Их Бритианы дуу зохиогч Жэймс Пьерпон уг дууг талархлын өдөрт зориулан зохиосон гэдэг. Уг дуу зохиогдсоноос хэдэн арван жилийн дараа Бостонд найрал дуучид зул сарын баяраар дуулсан цагаас зул сарын дуу болжээ.
Ирвин Бэрлин энэхүү дуугаа зохиосныхоо дараа дэлхийн алдарт хөгжмийн зохиогч болсон билээ. Зул сарын өдрөөр Бэрлин гэр бүлээ санагалзахдаа энэхүү дууг зохиож байв. Перл Харборыг бөмбөгдсөний дараа олон нийтийн радиогоор цацагдаж, баярын үеэр гэрээсээ хол буй цэргүүдийн сүлд дуу болжээ.
Жил болгоны баярын үдэш дэлхийн өнцөг булан бүрт эгшиглэдэг энэхүү дуу нь шинэ жилийн хамгийн алдартай ч дуу байж мэднэ.
1980 оны нэгдүгээр сард бичигдсэн “Happy new year” дуу нь анх мьюзиклд зориулж бичигдэж байжээ. Уг дууг анх “Ааваа шинэ жилийн өдөр бүү уугаарай” хэмээн хөгжилтэй, баярын шинжтэйгээр нэрлэж 1980 онд бичүүлж байв. Харин Англи хэл дээрх хувилбар нь сүүлд 1999 онд бичигдсэн ба энэхүү хувилбараараа хит болжээ.
Энэ дуу бичигдсэн цагаас 50-аад жилийн дараа дуучин Брэнда Ли дууныхаа түүхийг хуваалцжээ. Уг дууг Америкийн хөгжмийн зохиолч Жонни Маркс бичсэн ба 1958 оны зун рекордоо бичүүлэхэд Брэнда Ли өсвөр насны охин байжээ.
Брэнда “Жонни энэ дууг бичихдээ нарс ихтэй наран шарлагын газар байсан гэдэг. Дуугаа бичиж дуусгаад энэ дууг Брэнда Лиг дуулаасай гэж хүсч байна гэсэн. Тухайн үед би 12 настай, төдийлөн амжилтад хүрээгүй охин байлаа. Яагаад надаар дуулуулахыг хүссэн нь мэдэхгүй юм. Ёстой бурхны заяа л байх. Энэ дуу ер бусын гайхамшигт дуу учир надад адислал болсон гэж боддог. Дуу бичих үед зун байсан ч продюсер Оуэн Брэдлигийн өрөө агааржуулагчтай, хүйтэн жавартай, зул сарын уур амьсгал оруулахын тулд гацуур зассан байсан. Бид их их хөгжилтэй байсан” хэмээн ярилцлагадаа өгч байжээ.
Дуучин Б.Сарантуяа 2016 онд өгсөн ярилцлагаа “Шинэ жилийн шөнө” дуугаа хэрхэн бүтсэн талаар дурссан билээ.
“Энэ дуу төрсөн түүх их инээдтэй. “Хөх тэнгэр” хамтлагтайгаа Монголын радиод бичлэг хийлгэж байлаа. Тэгсэн хөгжмийн зохиолч Г.Энхбаяр ах “Чи энэ дууг дуулчих. Удахгүй шинэ жил ч болох гэж байна. Халтуур хийхэд ч хэрэгтэй” гэв. Яруу найрагч П.Пүрэвсүрэнгийн шүлэг л дээ. Эхэндээ ч их дургүйлхлээ. “Би ийм вальс шиг дуу дуулахгүй” ч гэж хэлж үзлээ. Анх дуучин Э.Бүрнээбаяр эгч “Хилчин” хамтлагт байхдаа дуулсан юм билээ. Ингээд дууллаа даа. Гэтэл дуулахад их эвтэйхэн санагдсан. Ингэж л 1990 онд бүтсэн дуу.
Тэгээд хэсэг мартчихсан. Хааяа нэг радиогоор явна уу гэхээс биш, хүмүүс ч сайн мэдэхгүй. Найман жилийн дараа энэ дуу хоёр дахиа төрсөн юм. Миний хүү Б.Эрхэмбилэгийн аав Л.Болдхуяг уран бүтээлийг минь их дэмждэг байлаа. Хүүгээ төрүүлээд ХБНГУ-д амьдарч байсан үе л дээ. “Эгэл сэтгэл” цомгоо гаргахаар бэлтгэж байлаа. Гэтэл Л.Болдхуяг “Чиний энэ дуу их гоё. Үүнийг л заавал шинэ цомогтоо оруул” гэж ятгасан.
Ингээд дууны найруулгыг дахин өөрчилж, бичүүлсэн юм. Тэгээд л хит болсон доо, энэ дуу. 1998 онд нутагтаа ирж, “Эгэл сэтгэл” цомгийн баяраа тэмдэглэж, СТӨ-нд “Шүүдрийн ганцхан дусал” тоглолтоо хоёр өдөр хийлээ. Тэр тоглолтод энэ дуугаа анх дуулсан даа” хэмээн дуу бүтсэн түүхээ хуваалцсан юм.
| Сэтгэлд шингэсэн шинэ жил, зул сарын дууны түүхүүд |
|
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ
2026-02-11 10:13:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай нийт 2151 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-02-11 09:45:08
Н.АЛТАНХУЯГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭ ХЭНТИЙН АХ ДҮҮСЭЭР ЦАГААТГУУЛСАН УУ
2026-02-11 09:30:00
Г.Дашням ОХУ-ын Спортын сайд М.В.Дегтяревтай уулзалт хийжээ
2026-02-11 09:07:17
Монгол цэргүүд “Norcon march -2026”-г тэргүүлэв
2026-02-11 08:39:14
Б.Баттүшиг “МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын медалийг гардуулав
2026-02-11 08:26:36
Дархан-Уул аймаг өсвөрийн тамирчдыг нэг сая төгрөгөөр урамшууллаа
2026-02-11 07:20:00
Б.Ачбадрах цанын спринт төрөлд 80-р байрт орлоо
2026-02-11 07:10:00
Д.МӨНХ-ОРГИЛ: Морин хуурын үүсэл гарвалын домог жонон хар морийг бэлгэшээж хамтлагаа “Жонон” гэж нэрлэсэн
2026-02-11 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-02-11 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2026-02-11 07:00:00
ДОНЖТОЙ АГААД ИХЭМСЭГ ДУУЧИН Г.ЭРДЭНЭЧИМЭГ
2026-02-11 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2026-02-11 07:00:00
“Аман хуур” киноны Соном өвгөний охин Ц.ЦЭЦЭГЭЭ: Миний аав ард олныхоо дунд Ардын жүжигчин юм шүү
2026-02-11 07:00:00
"Тусгаар тогтнол" киноны эмэгтэй дүрүүд
2026-02-10 19:05:28
Э.Ариунтунгалаг олимпын наадамд 68-р байрт орлоо
2026-02-10 16:52:21
Л.ӨЛЗИЙСАЙХАН: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай
2026-02-10 15:33:29
Н.УЧРАЛ: Монголын бизнес эрхлэгчдэд Евразийн зах зээлд нэвтрэх, экспортын боломжоо нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болно
2026-02-10 15:25:07
“ЖИМНИТЭЙ ЖИЛЭЭ ЭХЛҮҮЛ” САР ШИНИЙН ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ
2026-02-10 15:24:52
Ерөнхий сайд А. Амарын “Монголын товч түүх” номын нээлт боллоо
2026-02-10 14:32:37
Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах нар өнөөдөр уралдана
2026-02-10 10:16:55
Цагаан сарын хүүхдийн үндэсний бөхийн барилдаан боллоо
2026-02-10 09:24:59
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ
2026-02-10 09:13:46
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Япон Улсыг зорилоо
2026-02-10 07:30:00
Боксын "ЗАМЫН-ҮҮД ЦОМ - 2026 " тэмцээн өндөрлөв
2026-02-10 07:20:00
Европын монголчуудын цагаан сарын барилдаан болжээ
2026-02-10 07:10:00
Төрийн банкнаас 20 тэрбумын зээл авч, ял сонссон “Шинжиан шинфа” ХХК-ийн захирал СУН ГУАН ЧУАНЫГ УЛСТӨРЧИД ДАРАМТАЛЖ, КОНЦЕССООС ТАТГАЛЗ ГЭСЭН ГЭВ ҮҮ
2026-02-10 07:01:58
2026-02-10 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-10 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-10 07:00:00
Г.Ганбат: Таеквондотой миний амьдрал ямар нэгэн шижмээр салшгүй холбоотой байх жамтай юм байлгүй
2026-02-10 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |