• Өнөөдөр 2025-05-13

ХУУЛЬЧ О.АЛТАНГЭРЭЛ: Ерөнхийлөгчийн сонгууль болохгүй

2021-05-13,   1241

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөр зургадугаар сарын 9-нд болно. Харин хуулийн зарим зүйлт заалттай холбоотой маргаан бий. Энэ талаар хуульч О.Алтангэрэл байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр цахим хаягтаа "Ерөнхийлөгчийн сонгууль 2021 оны зургадугаар сарын 09-нд болохгүй. Одоогийн ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй эрхгүй гэсэн маргаан хэдэн сар үргэлжилж эрхтэй бөгөөд боломжтой гэсэн байр суурьтай байсан бид мэтийн зөв байсан нь батлагдаж МАН Цэц болон УИХ-ыг хүчиндсэнээр дууссан. Өөрөөр хэлбэл цэцээр хүчээр шийдвэр гаргаж, тэрийгээ хууль болгож байж нэр дэвших эрхийг нь хаасан үйл явдал нь тэрнээс өмнө ямар ч асуудалгүй нэр дэвших боломжтой байсны нотолгоо болсон юм. 
 
Гэхдээ үүний дараа УИХ хийгээд МАН зориуд эсэх нь мэдэгдэхгүй нэг алдаа гаргалаа. Нөгөө бөөн юм болж цэцийг хүчиндэж, гаргасан дүгнэлтээр нь долоон минутанд баталсан хуульд Ерөнхийлөгч хориг тавьчихаад байхад хоригийг өнгөрсөн баасан гарагт хэлэлцэлгүйгээр СЕХ-ноос нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоол гаргууллаа. Хориг тавьснаар хуулийн үйлчлэл түдгэлздэг. 
 
Нэр дэвшигчид тавих шалгуурыг тодорхойлсон зүйлүүдийн үйлчлэл түдгэлзчихсэн байхад СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх боломжгүй. Хуулийн бусад зүйлүүд үйлчилж байгаа ч нэр дэвшигчид тавигдах шаардлага байхгүй бол бүртгэл явагдах боломжгүй гэсэн үг.
Сонгууль товлон зарлах, нэр дэвшигчийн материал хүлээн авах, бүртгэх бүгд хуулийн нарийн хугацаатай. Хуульд нийцээгүй СЕХ-ны тогтоолын улмаас энэ дараалал алдагдсан тул одоо УИХ нь 70-с доошгүй хоногийн өмнө сонгуулийг дахин товлон зарлах ёстой" гэсэн байна.
 

ХУУЛЬЧ О.АЛТАНГЭРЭЛ: Ерөнхийлөгчийн сонгууль болохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188