• Өнөөдөр 2024-05-18

Ардын намынхан аргаа бараад А.АМУНДРАГ залсан уу

ТЭР Н.АЛТАНХУЯГ, Э.БАТ-ҮҮЛ, М.ЭНХБОЛД НАРЫН ПИ-АРЫГ ХАРИУЦАЖ, АЖИЛЛАСАН Ч БҮГД ЯЛАГДАЛ ХҮЛЭЭСЭН ГАШУУН ТҮҮХ БИЙ

МАН-ын генсек намдаа шинэ гишүүд элсүүлээд ойрд тун завгүй яваа. Шинэ гишүүдээс нь хоёр хүнийг олон нийт нэлээд онцлон хүлээж авч буй. Үүний нэг нь улс төрийн “пи-ар”-чин гэх тодотголтой “Масс медиа” группийн үүсгэн байгуулагч А.Амундра, нөгөө нь НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун. С.Мөнхчулууны тухайд өмнө нь МАН-ын гишүүн байсан. УИХ-ын ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр дэвшсэн ч өвдөг шороодсон учраас карьераа бодон намдаа элссэн нь илүү ашигтай байх нь тодорхой. Удахгүй болох нөхөн сонгуульд МАН-аас сойх магадлалтай хүмүүсийн дунд өндөр рейтингтэй яваа нь ч намдаа дахин нэр дэвших шалтгаан болж буй биз. 

Харин А.Амундра МАН-д элссэн нь олны анхаарлыг нэлээд татаж байна. Учир нь, түүнийг АН-ын угшилтай гэх бөгөөд Ц.Бат-Үүлийг хотын даргаар ажиллаж байх үед нь пи-ар хариуцсан менежерээр нь ажиллаж байсан нэгэн. “Голомт”-ын гэх тодотголтой Д.Баясгалангийн ойрын хүн ийн МАН-д элсэж, Ерөнхий сайдын зөвлөх болчихсон нь улс төрд ямар даалгавартай ирсэн бол гэх хардлагыг олон нийтэд түрүүлж байгаа юм. Тодруулбал, Ерөнхий сайд улс төрийн багаа бүрдүүлж, зөвлөхүүдээ томилохдоо А.Амундраг Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан зөвлөхөө болгосон. Үүнээс нь “МАН-ынхан түүнд татгалзахын аргагүй санал тавьсан уу, эсвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн даалгавар гүйцэтгэхээр ирж байгаа юу” гэх асуулт ургаад байгаа билээ. 

Ямартай ч А.Амундра нэлээд том зүйлийн захаас атгасан бололтой. Гэхдээ гол нь А.Амундра  аль ч нам төр барьсан хар, цагаан пи-арыг нь хариуцчихдаг талтай. Харин түүний пи-ар ажиллагаа гавьяа байгуулахаасаа илүү гай тарьчихдагийг олон нийт мартаагүй биз ээ. Магадгүй эсрэг талд очиж, жинхэнэ эзнийхээ өрсөлдөгчийг унагадаг ажиллагаа нь түүний пи-ар менежмент ч байж мэдэх талтайг үеийнхэн нь ярьдаг. Тухайлбал, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, М.Энхболд нарын пи-арыг хариуцаж ажилласан ч тэд бүгд ялагдал хүлээсэн гашуун түүх бий. Хамгийн сүүлд л гэхэд Хотын мээр Су.Батболдын сурталчилгааг хариуцаж, улс төрийн тавцангаас бүүр мөсөн “арчилцсан” нэгэн билээ. 
 
Сонирхолтой нь, энэ удаад МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан түүнийг ихэд уриалгахнаар намдаа элсүүлж харагдсан. Тэрбээр А.Амундараатай  хамт авахуулсан зургаа цахим орчинд “Монголын анхдагч цахим хэвлэлийн нэг News.mn-ийг үүсгэн санаачилж, Боловсрол, Eagle, Movie box зэрэг телевизүүдээс бүрдсэн “Масс медиа” компанийг удирдаж, сэтгүүл зүйн салбарт 15 жил ажилласан туршлагатай, шинэ үеийн төлөөлөл болсон шилдэг залуу менежер юм. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэх чин сэтгэлтэй хэн бүхэнд МАН-ын үүд хаалга нээлттэй” хэмээн нийтэлсэн билээ.
 
Ийн МАН-ыхан А.Амундарааг сайн менежер хэмээн онцлон алга ташин хүлээж авч буй нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд юу ч хийхээс буцахгүй, бүр тодруулбал, учраа олохгүй аргаа барж байгааг нь илтгэх шиг. Өөрөөр хэлбэл, аргаа барахдаа тэд А.Амундараа АН-ынхнаас урьтан намдаа залж, хэвлэлээ хариуцуулах шиг боллоо. 
 

Ардын намынхан аргаа бараад А.АМУНДРАГ залсан уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-28 00:21:05
    ЗОЧИН: ИЙМ ТЭНЭГ ЦАРАЙЛСАН НӨХДҮҮД ХУДЛАА ГАРУУД БАЙДАГ. МӨНГИЙГ НЬ АВААД ЗАЙЛАХАА Л БОДНО. ЭНЭ АМИТАНЫ ИРЭЭДҮЙ БҮРХЭГ БОЛЖ ДЭЭ. ЖИВЖ БУЙ МУУ ЗАВИНД МАНГУУ ЮМ Л СУУХ БАЙХ ДАА.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188