• Өнөөдөр 2025-11-12

Ж.ЧИНБҮРЭН: 2027 ондоо багтааж эмч, эмнэлгийн ажилтны цалинг гурван саяд хүргэх санал гаргасан

              Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө.

     Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийнхний цалин нэмэгдүүлэх шаардлагын дагуу уг асуудлыг хэлэлцэж, харилцан гурван талт хэлэлцээртээ орох шийдвэр гаргасан. Цалинг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлж, 2027 ондоо багтаж эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг гурван саяд хүргэх, 2027 оноос 3.5 саяд хүргэх саналыг гаргаж байгаа. Эхний ээлжид цалинг 15 хувиар нэмэгдүүлэх боломжтой байгаа. Одоо байгаа 1.1 саяын үндсэн цалин нэмэгдэж хоёр сая 40 мянга, залуу эмч нарын цалин 1.4 сая байгааг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 1.9 сая болно. Харин 75 хувиар нэмсэний дараа 2.5 сая болж, хамгийн дээд ангилалд одоо байгаа 1.8 саяын цалин 2.3 сая болж, 75 хувь нэмсэний дараа 3.1 сая төгрөг болох юм. Бидний зүгээс Эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлийн зүгээс гаргасан саналаар нь өчигдөр орой ярьж тохирсон. Яг үүнийхээ дагуу л явуулж байна. Шаардлагагүй зардлуудыг бууруулах байдлаар сангийн мөнгийг зөв зохицуулах замаар цалинг нэмэгдүүлэх. Сахилга батын ажлуудыг хийж 157 тэрбумыг гаргаж, цалинг нэмэгдүүлэхээр шийдвэрлэнэ.Төсвөөс 191 тэрбумыг даатгалын сан руу гаргаж, Даатгалын сангийн зардал 2.1 их наяд болно. Ингээд үргүй зардлаа хэмнэж 157 тэрбумыг цалингийн нэмэгдэл зарцуулах юм" гэв.
 
Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл рүү цалинг дээрх байдлаар нэмэгдүүлэх саналаа яг одоо явуулах гэж байна" гэв.

Ж.ЧИНБҮРЭН: 2027 ондоо багтааж эмч, эмнэлгийн ажилтны цалинг гурван саяд хүргэх санал гаргасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188