• Өнөөдөр 2024-12-12

Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ӨМГӨӨЛӨГЧ П.ЭРХЭМБАЯР: БИ ШҮҮХЭД ИТГЭЖ БАЙНА

2024-11-07,   208

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхэлсэн. Түүний шүүх хурлыг нээлттэй явуулах, цаашлаад шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт, санал, шаардлагууд нэр бүхий Улсын Их хурлын гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэх зэрэг байгууллага, нэр бүхий зарим иргэдээс удаа дараа хүргүүлсэн.
 
Гэвч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүх хурлыг нээлттэй явуулах боломжгүй гэж мэдэгдсэн. Тэгвэл шүүх хуралдаантай холбоотой асуудлаар түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр "Хэргийн оролцогч биш талууд шүүх хуралдааныг нээлттэй явуулах эсвэл ажиглагчаар суух хүсэлт гаргасан байна. Н.Өнөрцэцэг энэ хүсэлтээ мөн гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс бол шүүх бүрэлдэхүүнд дахин тусгаарлаж нээлттэй явуулах хүсэлт гаргана. Үүнийг шүүх бүрэлдэхүүн гаргана. Өмнөх хүсэлтийг хариуцаж авсан шүүх дангаараа шийдвэр гаргасан бол одоо гурван бүрэлдэхүүнтэй шүүх шийдвэр гаргах. Шүүх хуралдаан нээлттэй явуулах хуулийн заалттай. Энэ ганц төрийн нууцтай холбоотой асуудал биш. Хэсэгчлэн нээлттэй хийх боломж байгаа гэдэг хүсэлтээ өгсөн байгаа. Энэ салбарт ажиллаж байгаа өмгөөлөгчийн хувьд би давж заалдах шатны шүүхэд итгэнэ" гэлээ.

Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ӨМГӨӨЛӨГЧ П.ЭРХЭМБАЯР: БИ ШҮҮХЭД ИТГЭЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188