• Өнөөдөр 2024-04-26

Д.Болд: Эрээн боомтоор зөвхөн чингэлэгт ачаа бараа хүлээн авах шийдвэр гаргасан

2021-11-29,   374

Замын-Үүдээр Эрээн боомт руу нэвтрэх төмөр замын ачаа тээвэрт тодорхой хязгаарлалтуудыг тогтоожээ.
 
Энэ талаар Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд  "Замын-Үүд, Эрээн боомтын хувьд өдөрт 14 цариг галт тэргээр нэвтэрдэг. Үүнтэй холбогдуулан Эрээн хотын Засгийн газар болон шуурхай штабаас Монголоос төмөр замаар орж ирж байгаа ачаа тээврийг чингэлэг тээврээр авна гэдэг шийдвэр гаргасан байна. Эрээн хотын корновирустай тэмцэх шуурхай штаб 81.83 гэсэн мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд 2021 оны арваннэгдүгээр сарын 27-ноос эхлэн модон материал, хуванцар, барилгын материал, бага оврын тоног төхөөрөмжийн импортыг түр зогсоож байна гэсэн байна. Эдгээр бүтээгдэхүүн нь хүний гараар ачдаг учраас зогсоож байна. Өнөөдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-аас Монгол Улсад төлөөлөгчөөр сууж байгаа төлөөлөгчтэй уулзаж ярилцлаа.  Энэ үеэр Манжуур талаас хил дамнаж олон төрлийн коронавирусийн тохиолдол батлагдаж байгаа учраас ийм шийдвэр гаргасан гэсэн мэдээллийг өгч байна. Хөлөн-Буйрд сүүлийн 24 цагийн хугацаанд 20 гаруй тохиолдол илэрсэн. Энэ нь Төмөр замын ажилчдаар дамжиж, Манжуураас орж ирсэн учир ӨМӨЗО-ы коронавирустай тэмцэх албанаас ийм шийдвэр гаргасан гэсэн тайлбарыг өгч байна.
 
Мөн 28-ны өдөр төмөр замаар орж байгаа нүүрс,төмрийн хүдэр, жонш гэх мэт нунтаг ачаа байдлаар ордог ачааг Эрээн хүлээж авахгүй. Гэхдээ нийгмийн сүлжээнд гарсан шиг хил боомт хаагдсан гэсэн ойлголт биш шүү. Чингэлэг хэлбэрээр авна гэж байгаа юм. Эрээн хотод өнгөрсөн аравдугаар 13-наас хойш ачаа тээвэр зогссон хэдий ч Монгол-Хятадын хил дээр хааш хаашаа 100 метр, өргөн нь 800 метр чингэлэг тээврийн талбай байгуулъя гэсэн тохиролцоо хийчихсэн байгаа. Бидэнд байгаа мэдээллээр 0 цэгээс нааш ачаа тээврийг Монголын төмөр зам хариуцаж ажиллахаар болсон байна. Энэ бэлтгэл хангагдах юм бол тээвэрлэлийг хийнэ.
 
ӨМӨЗО-ы Эзнээ хошуунд хил дамнаж өвчин гарснаас хойш тус хошууны намын дарга болон бусад ажил хариуцаж ажилласан дарга нарыг халж хатуу арга хэмжээ авсан. Үүнтэй уялдуулаад манай улстай хил залгаа оршиж байгаа боомтууд дээр Хятадын тал хатуу арга хэмжээ авч банай.
 
Тодорхой зохион байгуулалт л өөрчлөгдөж байна. Задгай гардаг ачаагаа л чингэлгээр авъя гэж байгаа юм. Цаашдаа энэ нь үргэлжилнэ. Өвлийн олимп болох гэж байна. Тиймээс дотооддоо чанга арга хэмжээ авч байна гэж харж байна. 2020 Хятадын Коммунист намын хурал болох гэж байгаа болохоор улам л чангарах байх. Гэхдээ хоёр талдаа тохиролцоолд үйл хэвийн явна гэж харж байна гэлээ.

Д.Болд: Эрээн боомтоор зөвхөн чингэлэгт ачаа бараа хүлээн авах шийдвэр гаргасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188