• Өнөөдөр 2025-05-13

Шинээр томилогдсон Элчин сайдуудын 80 хувь нь мэргэжлийн дипломат ажилтнууд байна

2021-07-02,   360

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ саналаа өчигдөр Улсын Их Хуралд ирүүлсэн юм. 
    Ийнхүү Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 84.2-94.7 хувийн саналаар нэр дэвшигчдийг дэмжив. Мөн зарим улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг эгүүлэн татах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. 
    Элчин сайдуудыг томилох үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар “Гадаад харилцааны салбарт олон жил ажиллаж байгаа мэргэжлийн дипломатчдыг Элчин сайдаар томилуулахад энэ удаа их анхаарсан, нэр дэвшигчдийн 80 хувь нь мэргэжлийн дипломат ажилтнууд байна. Мөн төрийн улс төрийн болон тусгай албанд ажилласан, төрийн ажлын ихээхэн туршлага, чадвартай таван нэр дэвшигч байгаа. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа өөр ажилд томилогдох болсон тул эгүүлэн татаж байгаа” гэв.
 

Шинээр томилогдсон Элчин сайдуудын 80 хувь нь мэргэжлийн дипломат ажилтнууд байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188