УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар соёлын салбарын гол хууль болох Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, шинэ хууль болох Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслүүд батлагдлаа.
Хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин, Соёлын дэд сайд М.Батбаяр, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Баярсайхан болон Г.Мөнхцэцэг нар мэдээлэл хийв.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин “Бид хамгийн түрүүнд улс, эх орныхоо соёлыг дархлаатай байлгах хэрэгтэй. Соёлын дархлааг сайн байлгахын тулд өв соёл, ахуй соёлоо түгээн дэлгэрүүлэх нь чухал. Үүнд, чухал ач холбогдолтой Соёлын салбарын “Үндсэн хууль” гэж нэрлэж болохоор Соёлын тухай хууль соёрхон батлагдлаа.
Энэ хууль 2005 оноос хойш үе үеийн сайд, УИХ-ын гишүүд, УИХ-ын байнгын хорооны дарга нарын хүч хөдөлмөр, оюун санаа, зүтгэлээр бий болж байна. Энэ бол бидний хувьд, соёлын салбарынхны хувьд бахархууштай сайхан өдөр. Монгол соёлыг цаашид түгээн дэлгэрүүлэхэд ямар эрх зүйн орчин шаардлагатай, тэр бүхнийг хуульд шингээж үлдээлээ. Би Засгийн газрын гишүүний хувьд энэ хуулийн хэрэгжилтийг илүү сайн байхад, дагалдан гарах журмыг боловсруулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхаарч ажиллана.
Нөгөөтэйгүүр, бид маш олон соёлын түрлэг дээр байна гэхэд хилсдэхгүй. Тиймээс бид өөрсдийн соёлыг түгээн дэлгэрүүлж, хэрэглээнд оруулах ёстой. Энэ хүрээнд Кино урлагийг дэмжих хууль батлагдлаа. Энэ бол өөрийн соёлыг энэ цаг мөчид амьдарч байгаа үр хүүхэд, залуучууддаа зөв байдлаар, тэдний сонирхдог байдлаар түгээн дэлгэрүүлэхэд хамгийн чухал хууль болж байгаа гэж үзэж байна. Цаашлаад өөрийн орны өв соёл, түүхийг дэлхийд танин мэдүүлэхэд ч чухал нөлөөтэй байх юм.
Соёлын тухай болон Кино урлагийг дэмжих хууль Монгол Улсын соёл урлагийн салбарын ажилчдыг дэмжих, тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Эдгээр хуулийг батлуулахад хүч хөдөлмөрөө зарцуулсан үе үеийн уран бүтээлчид, УИХ-ын гишүүдэд баярлалаа. Эдгээр хуулийг хэрэгждэг хууль байлгахын тулд анхаарч ажиллах болно, баярлалаа” гэлээ.
Түүнчлэн УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням “Байнгын хорооноос энэ чуулганаар хоёр томоохон хуулийг эцэслэн батлуулж чадлаа. Соёлын тухай хуульд сүүлийн 15 жил өөрчлөлт ороогүй байсан. Өргөн баригдаж их удаан хэлэлцсэний эцэст батлагдлаа. Энэ хуулийн үндсэн агуулга нь Монголын соёлын өвийг хадгалах, шинэ тутам орж ирж байгаа соёлын урсгалаас үндэсний өв соёлоо хамгаалах, өв соёлоо эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон зохицуулалт хийсэн бодлогын хууль болсон. Соёлын салбартай холбоотой бүхий л харилцааг Төрийн зүгээс хэрхэн зохицуулах асуудлыг тусгасан. Энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Соёлын яамтай болсны эхний үр дүн бол энэ хууль юм.
Хоёрдугаарт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх агуулга яригдаж байгаа. Энэ чиглэлд Кино урлагийг дэмжих тухай хуулийг батлуулж чадлаа. Энэ хуулийн хамгийн том онцлог нь Монголд хөрөнгө оруулалт татах, урлагийн чиглэлээр бизнес бий болгох хуулийн заалтууд орсон байгаа” гэлээ.
| Ч.НОМИН: Олон соёлын түрлэг дээр байгаа эгзэгтэй үед соёлын хуулиа батлууллаа |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |