• Өнөөдөр 2025-11-12

УИХ дахь эмэгтэй гишүүд Үндэсний баяр наадмыг хойшлуулах саналаа хүргүүлэв

2021-07-01,   706

УИХ дахь эмэгтэй гишүүд нэгдэж, цахим наадмыг хойшлуулах талаар Засгийн газарт саналаа хүрүүлж байна.
 
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Монгол Улсын үнэт зүйл баяр наадам хэдий ч бид нэгдүгээрт эрүүл мэндийн асуудлаа наана нь тавих нь зүйтэй. Давагдашгүй хүчин зүйл тулгарсан энэ үед УИХ дахь эмэгтэй гишүүд нэгдэн цахим наадмыг хойшлуулах саналаа УОК-т хүргүүллээ. Бид мөн "Ковид-19" өвчинтэй тэмцэх сан байгуулж байна. Бидний саналыг хүлээж авч ярилцана гэсэн" гэлээ.
 
УИХ-ын гишүүн Булгантуяа "Бид морь унах гэж байгаа хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг яах вэ гэдэг асуудлыг тавьж байгаа. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал нэн хүнд байна. Унаач хүүхдүүд вакцин хамрагдаагүй. Тиймээс бид наадмыг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ. Өнөөдрийн сунгаанаас хүүхдийн амь эрсэдсэн гэх мэдээлэл байна. "Ковид-19" өвчний нөхцөл байдлаа харах ёстой. Хүүхдийн амь, эрүүл мэндийг тэргүүнд тавих ёстой" гэв.
 

УИХ дахь эмэгтэй гишүүд Үндэсний баяр наадмыг хойшлуулах саналаа хүргүүлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-02 10:38:56
    Зочин: Төр түшээд ард түмнээ та нарын буруу шийдвэрийг эсэргүүцэхээс өмнө наад шаардлагаа гаргаж байгаач, буруу зөвөө ч мэдэхгүй байж байснаа ард түмнээ дуурайх юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-01 21:53:28
    ajuma nar: zaa hudlaa zaluus erchee avaad ehelsen chin hudlaa dyr esgeed shsssn.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188