Цаад эмгэн чинь тэнгэрээ дуугаргаад эхэллээ, мөд болих янзгүй ээ гэсээр Гончиг зун цагийн агаар салхи босго давуулан орж ирэв.
-Таниас л болж байгаа юм. Дэмий юман дээр настай хүнийг уурлуулаад, одоо ямар тавь дээр тавь, жар дээр жар наслах биш хэмээн эхнэр нь дурамжхан хариу барив. Өглөө Гончиг үнээн зэлэн дээр “Энэ муу даргай эвэртээр энэ жил тогоо тосолбол таарна” гэснээс болж хамаг юм эхэлжээ. Дууяа эмгэний ганц хайртай даргай эвэртэй хүрэн хайнагийн шар нүүж суух, ус түлээ авах гээд бүх зүйлд нуруу үл амраах ч бусдыгаа мөргөж хөөгөөд амар заяа эс үзүүлэх учраас Гончиг өөрийн эрхгүй ийн хэлчихсэн хэрэг. Харин эмгэн түүний хэлснийг санаандгүй унагаасан үг гэж огтхон ч бодоогүй бололтой. Хүний сэтгэлээ дэвтээх, хайрлах шалтгаан мал адгууст байтугай эд хөрөнгөнд хүртэл байдаг хойно доо. Даргай эвэртийг тугал байхаас нь өөрийн гараар тэжээж өдий зэрэгтэй мал болгоод зогсохгүй идэрхэн багаасаа өврөө хуваасан өвгөнөө энэ л шараар Хонин өндөрийн өвөр бэлд нутаглуулсан учиртай. Нэгэн биеийнхээ талыг эцсийн замд үдэхэд алтан шарилыг нь газар хөндийлж өргөсөн энэ амьтныг бараг хэн хүнээс илүүд үзнэ. Эмгэнийг ингэж нэг тэнгэр дуугаргаад эхлэхээр бэр, ач охид, тэр бүү хэл ганц хүү Гончигийнх нь хүртэл хулхи ёстой нэг бууна. Хий дэмий л хоёр гэрийн хооронд холхиж, ээжийгээ аргадах аргаа олж ядах нь бас чиг амар зүйл биш. Бэрийгээ орж ирэхэд Дууяа эмгэн дөнгөж зул өргөөд элэгдэж элсэн муу эрхиэ хорвоогийн учир шалтгаантай нь томон эргүүлж суулаа.
-Яасан урд, хойдохоо бодохоо байчихсан тархи вэ. Үгүй ээ ядахдаа муу эцгийг нь эцсийн замд нь хүргэж өгсөн гэж боддоггүй юм байх даа. Би ч яахав, тэнгэр дуугаргахаас өөрийг чадахаа байсан хөгшин хонины насгүй хүн. Намайг нүд аньтал чимээгүй байж болно доо гэх гомдлын үгсийг сэтгэлийн угаас шидэж байгааг сонсож суусан Чимгээ
-Ээж минь, та цаадахыгаа ямар мэдэхгүй биш. Хамар дор хагархай гэсэн шиг юу дуртайгаа сийгүүлж байдаг хойно. Яалаа гэж даргай эвэртээр тогоо тослох билээ дээ. Та одоо тайвшир, наад даралт тань хөдөллөө хэмээн аргадлаа. Эмгэн түүний аягалан барьсан хужиртай өтгөн шаргал цайнаас нэг сайн балгаад чимээгүйхэн эрхиэ эргүүлсээр сууна. Насны хярд гарсан эхийнхээ сэтгэлд сүүдэр тусгачихав уу яав хэмээн дөлж явсаар Гончиг оройхон хэрд ээжийнхээ гэрт ороход эмгэн хүүдээ том мөнгөн аяганд гурилтай шөл аягалан барив. Хэдийгээр тавь хүрсэн ч аавынхаа аяганаас хоол идэх хэчнээн сайхан, “Тэнгэр дуугаргадаг” ээжтэйдээ өөрийгөө азтайд тооцон, элдвийг эргэцүүлж суулаа. Муу ижийгээ гомдоох үг хэлсэндээ харамсан, чухам хаанаас эхлэхээ мэдэхгүй суугааг эхийн зөнгөөр анзаарсан эмгэн
-Хөгшин зөнөг заримдаа муу хүүгээ үргэлж нялхаар чинь санаж, энэ айл хотлын өрхийн тэргүүн, ноён нуруу болсныг мартчихаад байх юм. Аавыг чинь гэсээр энэ насыг элээж яваа болохоор хэцүү л... хэмээн зангирах үгээ цааш залгин, миний хүү санасан бодсоноо өөрийнхөөрөө хийж яваарай. Ээж нь юу гэхэв. Эхийн сэтгэл үрдээ хэзээ ч гомддоггүй юм.
Түүнээс хойш үнэхээр ч Дууяа эмгэн юм бүхэнд хүүгийнхээ үгийг хүлээн, үйлдлийг ажин азнаж суух болов. Өдөр хоног өнгөрсөөр нэгэнтээ оны дараа Дархадын хотгорт халуун намраар нэг л өглөө нэвсийтэл цас дарав. Нөмгөн дээлтэй гэрээс гарч, бие зассан Гончиг Хорьдол Сарьдагийн Хар зүрх өөд саравчлан хараад нуруу ачих шарнуудаа барьж хоёр, гурав хоног сойх цаг иржээ хэмээн ганцаараа ярьсаар гэр рүүгээ эргэвэл үүрийн гэгээтэй уралдан босдог ээжийнх нь гэрийн яндангаас утаа гарч харагдсангүй. Гончиг ээжийнхээ гэрт ороод шүүрс алдсаар буцан гарч ирснийхээ дараа ганцхан даргай эвэртийг барьж уяад бусад үхэр сүргээ бэлчээрт нь гаргалаа. Тийнхүү Гончиг “Тэнгэр дуугаргадаг хүн”-ийг сүүлчийн нутагт нь хүргэснийхээ дараа сүргийн манлай болсон даргай эвэртээ сэтэрлэхээр сэтгэл шулууджээ.
Тэрбишийн ДАРХАНХӨВСГӨЛ
| ТЭНГЭР ДУУГАРГАДАГ ХҮН |
|
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |