Хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны бэлгэ тэмдэг 33 дахь удаагийн “Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд нэг хоногийн хугацаа үлдлээ. Францын нийслэл Парис хотод зохион байгуулах ээлжит олимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн нийт 32 тамирчин оролцож буй бөгөөд олимпын жүдогийн төрөлд хамгийн олон буюу 10 тамирчин эх орноо төлөөлнө. Тэгвэл үүнтэй холбогдуулан “Оюунт Монгол” буландаа Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг хариуцсан захирал асан, Олон улсын жүдогийн холбооны “А” зэрэглэлийн шүүгч, Азийн жүдо бөхийн холбооны Спортын зөвлөлийн гишүүн З.Сүхчулууныг урьж оролцууллаа. Тэрбээр Монголд жүдо бөхийн спорт үүсэж хөгжсөнөөс эхлээд өнгөрсөн олимпын наадмын шилдгүүд хүртэлх үе үеийн шилдэг 10 жүдочийг нэрлэсэн юм.
Монгол Улсын Гавьяат тамирчин, “Москва-1980” олимпын наадмын хүрэл медальт Р.Даваадалай нь 1950 оны гуравдугаар сарын 20-нд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Тэрбээр жүдо бөхөөс гадна үндэсний бөхөөр барилдаж, улсын начин цол хүртэж, самбо бөхөөр дэлхийн аварга болж байсан юм.

Монгол Улсын Ардын багш, Гавьяат тамирчин, “Москва-1980” олимпын наадмын мөнгөн медальт Ц.Дамдин 1957 оны гуравдугаар сарын 31-нд Хэнтий аймагт төрсөн. Уул уурхайн инженер мэргэжилтэй ч түүний зэрэгцээ жүдо, самбо бөхөөр барилдаж, самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга болж байв. Тэрээр 2000-2004 онд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2004 оноос дэд ерөнхийлөгчийн алба хашиж байгаад 2018 оны хоёрдугаар сарын 22-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

Монгол Улсын Гавьяат тамирчин, “Атланта-1996” олимпын наадмын хүрэл медальт Д.Нармандах 1975 оны арванхоёрдугаар сарын 18-нд төрсөн. Тэрбээр 1990 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байр эзэлж, 1996 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Афин-2004” олимпын наадмын хүрэл медальт Х.Цагаанбаатар 1984 оны гуравдугаар сарын 19-нд Увс аймгийн Баруунтүрүүн суманд төрсөн. Тэрбээр 1995 оноос анх жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд 2004 оны Афины олимпоос хүрэл медаль хүртэж, 2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байв. Х.Цагаанбаатар Монгол Улсын оны шилдэг тамирчны "Бөртэ чоно" цомыг гурван удаа хүртсэн билээ.

Монгол Улсын анхны олимпын аварга, анхны хос медальтан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь болж мэндэлсэн. Тэрбээр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн хагас хүнд жинд “Бээжин-2008” олимпоос алт, “Лондон-2012” олимпоос мөнгөн медаль хүртэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медалийн эзэн болж байв.

“Лондон-2012” олимпын наадмын хүрэл медальт С.Ням-Очир 1986 оны долдугаар сарын 20-нд Увс аймгийн Тэс суманд төржээ. Тэрбээр 2009 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2012 оны олимпын наадмаас хүрэл медаль, 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийг тус тус хүртэж байв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Д.Сумъяа 1991 онд Увс аймгийн Баруунтүрүүн суманд төрсөн. Тэрбээр жүдо бөхөөр олимпын наадмаас мөнгөн медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медаль хүртсэн билээ. Ташрамд дурдахад, Д.Сумъяа нь олимпын наадмаас медаль хүртсэн Монгол Улсын анхны эмэгтэй жүдоч юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт М.Уранцэцэг 1990 оны гуравдугаар сарын 14-нд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрж, өссөн. Тэрбээр 2006 оноос "Женко" клубийн тамирчин болж өсвөрийн тэмцээнүүдэд орж эхэлжээ. Улмаар 2008 онд насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, замналаа эхлүүлсэн юм. М.Уранцэцэг 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2021 оны олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн.

“Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, жүдо бөхийн ОУХМ Ц.Цогтбаатар 1996 оны гуравдугаар сарын 16-нд төрсөн. Тэрбээр Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Их дуулга тэмцээнд гурван удаа түрүүлж, 2019 оны Азийн наадмыг тэргүүлж, 2021 оны олимпоос хүрэл медаль хүртсэн юм. Мөн тэрбээр 2022 онд Узбекистаны Ташкентэд болсон ДАШТ-д түрүүлж, дэлхийн аварга болсон билээ.

Монгол Улсын шигшээ багийн тамирчин, “Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт Саид Моллай 1992 оны нэгдүгээр сарын 5-нд Иранд төрж, өссөн. Тэрбээр 2019 онд иргэншлээ сольж, Монгол Улсын иргэн болсон юм. Саид Моллай жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2018 онд түрүүлж, Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн билээ.

| З.СҮХЧУЛУУН: МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ҮЕ ҮЕИЙН ШИЛДЭГ 10 ЖҮДОЧ |
|
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |