Татваргүй барааны сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч, тэрбумтан ЧакФини өв хөрөнгөө сайн үйлсийн төлөө хандивласан тухай “Forbes” уламжлав. Гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулан хоёр сая ам.доллар үлдээгээд, бусдыг нь хандив болгон өргөснөө тэрбээр онцолжээ. Сан-Франциско хотод цомхон байранд эгэл даруу амьдардаг Фини хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зэрэг олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг буяны сан, сайн үйлсийн төлөө зүтгэгч нарт 40 жилийн хугацаанд найман тэрбум ам.доллар хандивласан юм.
Ливийн үндэсний зөвшилцлийн Засгийн газрын тэргүүнийн албыг 2016 оноос хойш хашиж буйФаизСарраж ойрын хугацаанд ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгджээ. “Аравдугаар сарын сүүүлчээс өмнө албан тушаалаа гүйцэтгэх засаглалын шинэ тэргүүнд хүлээлгэн өгөх хүсэлтэй байна” гэж тэрбээр мэдэгдсэнийг “Ройтерс” уламжиллаа. Түүнчлэн парламентын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг даруй зохион байгуулах боломжтойг Фаиз Сарраж онцлов.
Ташрамд дурдахад, 1969 оноос хойш тус улсыг удирдсан МуаммарКаддафи 2011 онд амиа алдсаны дараа Ливид хоёр Засгийн газар тогтсон юм. Одоогийн байдлаар Ливийн зүүн хэсгийн ТобрукфельдмаршалХалифаХафтарынтэргүүлдэгүндэсний армийнхны дэмжлэгтэй парламент засаглаж байна. Харин баруун хэсэгт, Триполид үндэсний зөвшилцлийн Засгийн газар ажиллаж буй.
Шинэ коронавирусийн эсрэг вакцинд АНУ-ын иргэд ирэх сараас хамрагдаж эхэлнэ хэмээн тус улсын Төрийн тэргүүн ДональдТрамп мэдэгдлээ. “Аюулгүй, үр дүнтэй байдлаар вакцинжуулалт хийнэ ” гэсэн тэрбээр мөн энэ оны эцэс гэхэд АНУ 100 сая тун вакцин үйлдвэрлэх боломжтой хэмээн онцолжээ.
Коронавирусийн халдвар авсан хамгийн олон тохиолдол одоогоор АНУ-д бүртгэгдээд байгаа бөгөөд 6.6 сая хүн өвчилж, 196 мянган өвчтөн нас бараад байна.
| Дэлхийд өнөөдөр: “Duty Free”-г үүсгэн байгуулагч өв хөрөнгөө хандивлалаа |
|
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |