Саран дээр хөл тавьсан анхны хүн Нил Армстронгийн ховор ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Сансрын нисгэгч Нил Армстронг аяллаасаа ирснийхээ дараа хэдэн ярилцлага өгснөөсөө хойш удаан хугацаанд сураг тасарч, чимээгүй байжээ. Эл ярилцлага хүн төрөлхтөн анх саран дээр газардсан “Аполло-11” ажиллагааны 40 жилийн ойг тохиолдуулан “The Cincinnati Enquirer” сэтгүүлийн 2009 оны долдугаар сарын 19-ний өдрийн дугаарт хэвлэгджээ. 50 орчим жилийн турш ярилцлага өгөлгүй, олны хөлөөс хол байсан Нил Армстронгоос “The Cincinnati Enquirer” сэтгүүлийнхэн ярилцлага авсан байна.
-Таныг анх хэрхэн, яагаад сансрын нисгэгчдийн корпуст элсэх болсон шалтгаанаас ярилцлагаа эхлүүлэхээр шийдлээ...
-Хүн төрөлхтний нислэгийн асуудал, сансрын уудмыг судлах гэж л.
-Хүн төрөлхтний анх саран дээр хөл тавьсан “Аполло-11” ажиллагааны бэлтгэлийн үеэр танай багийн гурван гишүүн галт өртөж, амиа алдсан. Болсон үйл явдал танд хэрхэн нөлөөлж байв. Ажиллагаанд оролцох эсэхдээ эргэлзэж байв уу?
-Үгүй. Сансрын нисгэгчид энэ хорвоо дээрх хамгийн хүнд, хэцүү нислэгийн туршилтаас төрдөг. Бид бүгдээрээ эрсдэлийг мэддэг, бэлэн байсан. Магад тийм гамшиг тохиосон болоод л намайг илүү их хичээхэд хүргэсэн байх.

-“Аполло-11” саран дээр буухыг мэдэх мөч ямар байсан бэ. Ямар хариу үзүүлсэн бэ?
-Би хөлгөөсөө түрүүлж л саран дээр бууж, саран дээр хөл тавьсан анхны хүн болсноос биш “Аполло-11”-ийн гишүүн Майкл Коллинз, Эдвин Олдрин хоёр байсан. Биднээс өмнө сансар руу ниссэн тэр бүх хүн, багийнхны гайхалтай дэвшил л бидэнд тэр боломжийг олгосон юм.
-“Аполло-11” ажиллагаа хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүлээлттэй үйл явдлуудын нэг байсан. Ажиллагаа эхлэх өдөр ойртох тусам гэгэлзээд байж сууж чадахгүй байсан уу?
-Сансрын уудамд гарахын тулд бодох зүйл их байсан. Гэсэн ч бэлтгэлдээ анхаарахгүй бол болохгүй. Сонин унших, зурагт үзэх нь битгий хэл, бодох ч завгүй бэлтгэлээ хийсэн.
-Сансрын нисгэгч, сансрын хөтөлбөр маш аюултай. Харин энэ аюулыг дайн, тулааны үетэй харьцуулбал хэр их эрсдэлтэй вэ?
-Сансрын нисгэгчийн, нислэгийн туршилт, нислэгийн гээд л бүх зүйл эрсдэлтэй. Бэлэн байдалд байхгүй л бол болохгүй. Гэхдээ дайны үеийн эрсдэлтэй харьцуулшгүй шүү дээ.

-“Аполло-11” багийнхны сар руу хүрсэн технологи, өнөөгийн технологийн харьцуулбал эрс тэс. Магад өнөө цаг үе таны гаргасан амжилтыг улам энгийн болгоод байх шиг...
-Миний үед ч технологи маань бидэнд “хангалттай сайн” байсан. Тэр цагаас 50 жилийн дараа одоо надаас “Та тэр үед яаж тийм технологиор тийм зүйл хийж чадсан юм бэ” гэж асуудаг. Харин би өнөөдөр ямар байгаа тухай санаа зовохгүй байна. Бидний цагт бидний хийх зүйлийг хийхэд технологи маань хангалттай байсан.
-Тухайн үед хүн бүр л “Аполло-11” рүү дайрч, давшилж байлаа. “Осол гаргасан шиг ээ аль эсвэл өмнөх хүмүүс шиг золгүй явдлаар амиа алдана” гэдэг байв. Тэр дарамт танай багийнханд хэр нөлөөлсөн бэ. Сансарт нисэхийнхээ урьд шөнө нь унтаж чадсан уу?
-Үнэндээ бидэн бусдын дарамт байгаагүй. Харин бид л өөрсдөдөө маш их дарамт учруулсан. Миний санаж байгаагаар нисэхийнхээ өмнөх шөнө бөх гэгч нь унтсан шүү.

-Саран дээр буух үеийн түлшний хангамж, жолоодлого, буух тохиромжтой газар хэр олдож байсан эсэх талаар ярилцъя. Хүмүүсийн төлөөлж байгаагаас хэцүү байж чадах уу?
-“Аполлон-11”-ийн бүх буулт, нислэгийг гар аргаар хийсэн. Нисгэгчид компьютерээр зааварчлуулж газардахыг хүсээгүй. Нөгөөтээгүүр буулт хийх газраа зөв сонгохгүй л бол саран дээрх тогоо руу унах магадлал өндөр байсан.
-Саран дээр анх хөл тавих мэдрэмжээ манай уншигчдад дүрсэлж хэлээч?
-Миний сэтгэл хөдлөл, мэдрэмж бүхэн буулт хийхтэй холбоотой байсан. Үнэндээ хамгийн анх саран дээр хөл тавих маш хэцүү, түүнийгээ дагаад ч өндөр эрсдэлтэй байлаа. Гэхдээ манай багийнхаа сарны гадаргууг итгэсний ачаар л эрсдэл бага байсан байх.
-Тэр үед “Ердөө л ганцхан алхам шүү дээ” гэж бодогдож байсан байх?
-Би тэр талаар сарны модуль дээр буухаасаа өмнө, бүр хөлгийн шатан дээр очихоосоо өмнө бодсон.

-Энэ жил та 78 нас хүрч байна. Амьдралынхаа ихэнх хугацааг сансрын хөтөлбөрт зориулжээ. Энэ бүхнээ эргээд харахад хийж чадаагүй орхигдуулсан, гээгдүүлсэн харамсах зүйл байсан уу?
-Зөвхөн хүсэж, мөрөөдөж, найдаж байсан шигээ хийж чадаагүйдээ л харамсаж байна.
-Танай багийн хүн төрөлхтний түүхэнд үлдэх амжилтад хүрсэн гол түлхүүр нь юу байсан бэ?
-“Аполло-11” шиг том төслийг бүхлээр нь хэн ч мэдэхгүй шүү дээ. Үнэндээ бол манай багийнхан сохроор энэ ажиллагаа руу орсон. Харин ажиллагааг давж, үр дүн нь гаргахын тулд нэгэндээ, энэ дэлхийд итгэх ёстой байлаа. Аяллын турш багийнхан маань бүхий л асуудлыг хамт шийдвэрлэх замаар явж ирсэн.
-Саран дээр хөл тавьсан анхны хүн болсон асар их алдар нэр дагуулсан. Гэхдээ буцаж энгийн амьдралдаа шилжихэд хэр хэцүү байсан юм бол...
-Би өөрийгөө ес бусын туршлага хуримтлуулсан энгийн хүн гэж бодох дуртай.

-Хүмүүс таныг “Гадуурхагдсан нэгэн” гэх юм билээ. Яагаад тэгж хэлсэн байж болох вэ. Нийгэм дэх өөрийн байр сууриа хэрхэн төсөөлдөг вэ?
-Би маш олон жилийн турш ярилцлага өгөөгүй. Намайг гадуурхагдсан гэж өргөмжилж байгаа бол тэр нь надаас ярилцлага авах гээд авч чадаагүй хэвлэлүүдийн тараасан худал мэдээлэл л байх даа.
-“Аполло-11” ажиллагааг залуус биелүүлсэн. Залуудаа амжилтад хүрч, сурч, мэдсэн таны хойч үедээ үлдээх сургамж юу байх вэ?
-Үнэндээ хүн төрөлхтөн дэлхийн таталцлын хүчинд үүрд гинжлэгдээгүй. Судлаачдын хийсэн “Аполло-8” шинэ хил хязгаар байгааг харуулсан. Харин “Аполло-11”-ээр бид дэлхийнхээс тэс өөр агаар мандал, таталцлын талбай болон бусад эртний биет дээр хүн төрөлхтөн хүрч чадахыг баталсан.
-Ярилцлагын төгсгөлд та өөрийгөө гурван үгээр тодорхойлбол?
-Маш азтай залуу.

| Саран дээр хөл тавьсан анхны хүн Нил Армстронгийн сүүлчийн ярилцлага |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |