“Сүнсний баяр”-ыг жил бүрийн энэ өдөр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Уг баяр нь 2000 гаруй жилийн өмнөх эртний Кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлтэй холбоотой. Эртний Кельтүүд өвөл эхлэхийн өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөрүүд гарч ирдэг гэж итгэдэг байжээ. Тиймээс тэнүүлч сүнснүүдийг зайлуулахын тулд эл өдөр галын наадам хийж, элдэв баг, зүүсгэл өмсөн “Samhain” гэх ёслол үйлддэг байжээ. Үүнийг нь өнөөг хүртэл дэлхийн өнцөг булан бүрт жил бүр тэмдэглэсээр иржээ. АНУ энэ баярт зориулж, 680 мянган тонн гаруй хулуу тарихаас гадна “Сүнсний баяр”-ыг тэмдэглэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулдаг аж. “Эргэлт.мн” сайтаас энэ удаад өнгөрсөн жил сонирхолтой байдлаар зүсээ хувиргасан 10 алдартны хувцаслалтыг онцолж байна.
АНУ-ын жүжигчин, дуучин Ариана Гранде
Их Британийн хөл бөмбөгч Дэвид Бекхэм болон түүний гэр бүл
АНУ-ын реппер Cardi B
АНУ-ын жүжигчин Элизабет Херли
АНУ-ын загвар өмсөгч Жасмин Токес
АНУ-ын дуучин Жессика Биел болон Жастин Тимберлэйк
АНУ-ын загвар өмсөгч Кендалл Женнер
АНУ-ын бизнесмен Ким Кардашян болон түүний гэр бүл
АНУ-ын реппер Lil Nas X
АНУ-ын реппер, дуучин Ники Минаж
Өнгөрсөн жил алдартнууд зүсээ хэрхэн хувиргасан бэ? |
|