• Өнөөдөр 2024-04-19

Хамгийн царайлаг арван залуу

2020-10-29,   2334

Дэлхий ертөнц гоо үзэсгэлэнтэй, сайхан хүмүүсээр дүүрэн. Сайхан байх нь зөвхөн сайхан царай, гоо үзэсгэлэнтэй байхын нэр биш бөгөөд  бие махбодь, сэтгэл татам байдал, зан чанар, оюун ухаан,  хошин мэдрэмж зэрэгтэй холбоотой.  Дэлхийн олон мянган сайхан залуусаас шалгарч топ арвын тоонд багтсан хамгийн царайлаг залуусын жагсаалтыг та бүхэнд хүргэе.
 
10.”Twilight”киноны цус сорогчийн дүрээр алдаршсан тэрээр дур булаам төрхөөрөө дэлхийд алдартай нэгэн. Паттинсон “Twilight” кинонд хамтран тоглосон Кристен Стюарт, Талия Дебретт Барнет зэрэг олон сайхан бүсгүйтэй үерхэж байсан юм. Тэрээр Барнеттай  2015 оны дөрөвдүгээр сард сүй тавьсан ч тэдний харилцаа урт удаан үргэлжлээгүй нь Робертын шүтэн бишрэгч бүсгүйчүүдийн хувьд баяртай мэдээ болсон нь лавтай. 
Роберт Паттинсон 1986 оны тавдугаар сарын 13-нд төрсөн бөгөөд загвар өмсөгч, жүжигчин мэргэжлээр ажилладаг. Сүүлийн үед гарч буй мэдээллээр тэр Британийн хөгжим сонирхогчдын дунд нэрд гарсан дуучин Мабелтай үерхэж байгаа аж. 
 
9. Өдгөө 56 настай, алдарт жүжигчин Брэд Питт уг жагсаалтад орох нь зүй ёсны хэрэг юм. Түүний дур булаам нүд, сайхан хоолой нь олон бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булаадаг. Тэрбээр “Fight Club”, “Troy”, “Inglorious Basterds” гэх мэт Холливудын олон шилдэг киног бүтээсэн гайхамшигтай уран бүтээлч төдийгүй  дэлхийн хамгийн  царайлаг эрчүүдийн жагсаалтын есдүгээрт бичигджээ.
8. “Грэмми”-ийн шагналт жүжигчин Брэдли Купер манай дэлхийн хамгийн царайлаг эрчүүдийн топ арван жагсаалтын наймдугаарт бичигдсэн. Тэрээр 49 настай бөгөөд түүний зөв төрх, далайн цэнхэр нүд, дур булаам инээмсэглэлийг онцлохгүй байхын аргагүй юм. Түүнийг 2011 онд “People” сэтгүүл хамгийн дур булаам залуугаар нэрлэж байсан удаатай.  
7. Их Британийн жүжигчин Генри Кавилл бол “Man of Steel” (2013), “Batman v Superman” (2016), “Justice League” (2017), “The Witcher” (2019) зэрэг кинонуудаараа алдартай. Кавилл 2020 онд "Энола Холмс" киноны Шерлок Холмсын дүрд тоглохоор болсон. 
6.Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм бол нэгэн цагт хамгийн дур булаам эр гэгддэг байсан бөгөөд одоо ч энэ нэрээ гээгээгүй байгааг уг жагсаалтаас харж болох юм. Үүнээс гадна Дэвид Бекхэмийг хөл бөмбөгийн ертөнц дэх хамгийн эрэлттэй тамирчин гэж үздэг. 
5. Иан бол Америкийн жүжигчин, загвар өмсөгч бөгөөд "Цус сорогчийн өдрийн тэмдэглэл" кинонд тоглосноороо алдаршжээ. Зарим шүүмжлэгч түүнийг зөвхөн дэлгэцээр сайхан харагддаг гэж хэлэх нь бий. Тэрбээр “Twilight” киноны од Эшли Гринээс салж, Никки Ридтэй гэрлэсэн бөгөөд хүүхэдтэй болсон.
4. 1989 оны есдүгээр сарын 23-нд Иракийн Багдад хотод төрсөн Омар Боркан Аль Гала бол яруу найрагч, жүжигчин, интернет од, Саудын Арабын хамгийн дур булаам, царайлаг эрчүүдийн нэг юм. Тэрбээр 2013 онд интернэтэд  хамгийн их хандалт авсан залуу байсан бөгөөд түүний инээмсэглэл, алаг нүд,  төрх нь үнэхээр гайхалтай гэлцдэг. Тэрээр 2018 оны хамгийн царайлаг залуусын жагсаалтыг тэргүүлж байсан удаатай.
3. Эванс бол алдарт “Капитан Америк” киногоороо танигдсан Америкийн жүжигчин юм.
Тэрбээр 1981 оны зургаадугаар сарын 13-нд АНУ-д төрсөн бөгөөд тэрээр дэлхийн өнцөг булан бүрд хамгийн царайлаг эрчүүдийн жагсаалтыг тэргүүлж буй залуусын нэг. Түүний цэнхэр нүд, царайлаг төрх ба үсний засалтыг хамгийн сэтгэл татам гэдэг. 
2. Том Круз бол Америкийн жүжигчин, продюсер бөгөөд энэхүү жагсаалтын хоёрдугаарт бичигдэж буй Холливудын сайхан залуусын нэг юм. Тэр 1962 онд төрсөн агаад авьяас чадвар, царай төрх, бие авч явах байдлаараа бусдыг татдаг. 
2. Өмнөд Солонгосын дуучин, ая зохиогч, продюсер Ким Тэхён нь уг жагсаалтад алдарт жүжигчин  Том Крузтэй зэрэгцэн хоёрдугаар байранд жагссан байна. Тэхён бол BTS хамтлагийн дуучин юм. Түүнийг энэхүү жагсаалтад оруулахаар олон мянган сэтгэгдэл ирүүлж байгаа тул хоёрдугаар байранд жагсаасан гэнэ. 
1.Хритик Рошан дэлхийн хамгийн царайлаг залуугаар шалгарчээ. Энэтхэгийн олон охидын зүрх сэтгэлийг булааж буй Хритик нь 1974 оны нэгдүгээр  сарын  10-нд төрсөн. Тэрбээр алдартай жүжигчин бас гайхалтай бүжигчин юм. Рошан царайлаг төрх, өндөр нуруу, дур булаам зан чанараараа шилдэг арван жагсаалтыг ийнхүү тэргүүлжээ.
Эх сурвалж: fillgap.news

Хамгийн царайлаг арван залуу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 23:44:00
    хэрлэн: өмнөд солнгос
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188