Шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн жагссан казахстанчууд 10 хүрэхгүй өдрийн дотор олон ч зүйлээ алдлаа. Ерөнхийлөгчийн ордон, Засгийн газрын байруудыг чөлөөлөхөөр Казахстаны аюулгүйн хүчин, цагдаа нар жагсагчид руу гал нээж, олон ч хүний амь эрсдэв. Гэвч юуны төлөө, юуг зорьсон эсэргүүцлийн жагсаал хүний аминд “хүрч”, эцэст нь энэ жагсаал юу хожсон тухай бодох хэрэгтэй.
2022 он гарснаас хойш Казахстан Улсад шатахууны үнэ огцом өссөний нэг нь Мангистау мужид 11 центээр өссөн нь тус мужаас эсэргүүцлийн жагсаал эхлэх шалтгаан болсон.

Шатахууны үнийн өсөлттэй холбоотой эхэлсэн эсэргүүцлийн жагсаал дундаасаа нийгмийн олон талд асуудлуудыг хөндөж, эрх баригчдад шаардлага тавьсан. Тухайлбал,
Аюулгүйн хүчнийхэн, жагсагчдын дундах мөргөлдөөний үеэр олон цэрэг, цагдаагийн алба хаагч амиа алдсан. Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев жагсагчдын “Гадаад бэлтгэгдсэн террористууд” гэж албан мэдэгдэлдээ тайлбарлаж, гаднын орноос тусламж хүссэн. Үүнтэй холбоотойгоор Аюулгүй байдлын хамтын гэрээний ОХУ тэргүүтэй орнууд Казахстанд болсон жагсаалыг дарахаар цэргийн хүчээ илгээсэн. Харин Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев эсэргүүцлийн жагсаалыг эв найрамдлаар дуусгаж, тайван байдал зарлаж болох байсан ч, “Гэмт хэрэгтнүүд, алуурчидтай хэлэлцээ байгуулахгүй” гэсэн юм.
Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын хэлсэнчлэн “гэмт хэрэгтнүүд”-ийг ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикистан Улс цэргийн хүчний хамт дарж, одоо Казахстан жагсаал намжаад байгаа юм.
.jpg)
I. Казахстанчууд эсэргүүцлийн жагсаал хийснээрээ эрх чөлөөгөө алдсан гэж хэлж болохоор байна. Гаднын зарим хэвлэлийн мэдээлснээр “олигархуудын шахалтаар” эсэргүүцлийн жагсаал эхлүүлэн казахстанчууд Аюулгүй байдлын хамтын ажиллагааны орнуудад даруулав. Олон жилийн турш Зөвлөлтийн системтэй гэж нэрлэгддэг байсан Казахстан Улс түүнийгээ батлаад өгснийг ч зарим шинжээч мэдэгдэж байна.
II. Эсэргүүцлийн жагсаалын үеэр “алдагдсан” өөр нэг зүйл нь Казахстаны бахархал. Тус улсын Дотоод хэргийн яамнаас зарласан албан мэдэгдлээр эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүний дийлэнх нь өөр улсын иргэн байжээ. Одоогоор уг мэдээллийн няцаасан мэдэгдэл гараагүй байгаад бөгөөд Казахстаны аюулгүйн хүчнийхэн баривчлагдсан хүмүүсийн дунд шалгалт хийж, “гэм буруугүй”-н тодорхой болсон хүнийг суллаж байгаа юм байна.
III. Эсэргүүцлийн жагсаал, мөргөлдөөний үеэр маш олон хүн амиа алдсан. Харин олон улсын зарим хэвлэл Казахстаны эрх баригчид амиа алдсан хүний тоог дарж байгаа тухай мэдээлж байна. Албан мэдээллээр 200 орчим хүн эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор амиа алдсан. Гэхдээ олон нийтэд мэдээлээгүй үүнээс ч олон хүн амиа алдсан талаар Казахстан Улсад сурвалжлагч нь ажиллаж байгаа хэвлэлүүд мэдээлсэн юм. Шатахууны үнийн эсрэг жагссан казахстанчууд нэг нэгийгээ юу юунаас илүү алдсан.
(1).jpg)
I. Казахстан даяар шатахууны үнэ огцом өсөж, түүнийгээ дагаад хүнсний бүтээгдэхүүний үнэ ч өсөж байв. Харин эсэргүүлцийн жагсаал болсны дараа шатахууны үнэ дахин буурч, хүнсний бүтээгдэхүүний үнэ ч дагаж буурсан байна.
II. Шатахууны үнийг чөлөөлсөн Засгийн газраа огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал болсон юм. Тэгвэл эсэргүүцлийн жагсаал эхэлсэн өдрийн маргааш буюу нэгдүгээр сарын 5-нд Казахстаны Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Одоогоор шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах хүртэл хуучин Засгийн газрын гишүүд бүрэн эрхээ үргэлжлүүлж байна.
III. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр казахстанчуудын жагсаалын хамтын том “хожил” нь өмнөх Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын эрин үеийг дуусгасан аж. Өдгөө 81 настай Нурсултан Назарбаев Казахстан Улсыг 30 жилийн турш удирдсан. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд Казахстан Улсын нэг хотын нэрийг өөрчилж, өөрийнхөө нэрээр Нурсултан гэж нэрлэсэн. 2019 онд Ерөнхийлөгчийн суудлаасаа буусан ч, Казахстан Улсын Үндэсний аюулгүй байдлын даргаар ажиллаж байсан Назарбаев ажлаа хүлээлгэж өгч, улстөрөөс “гараа татсан нь” казахстанчуудын тэмцлийн хамгийн том ялалт аж.
(1).jpg)
| Казахстанчууд жагссанаараа юу АЛДАЖ, юу ХОЖСОН бэ |
|
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |