Энэ явдал нэгдүгээр сарын 6-нд болсон юм.
Жагсагчид Алматы хотын Захирагчийн газрын гадна “Ардчиллын дуу”-г шөнийн турш дуулан зогсов. Харин өглөө нь Казахстан Улсын Засгийн газар, Дээд шүүхээс албан ёсоор бүртгээгүй Казахстаны Ардчилсан намын идэвхтэн Айгерим Тулеужановаг Алматы хотын төв талбайд 200 гаруй жагсагчийн хамт зогсож байхад цэргийнхэн байлдааны сумаар галлажээ.

.jpg)
Эрх баригчид Казахстанд болж байгаа үйл явдал, жагсагчдыг дуу хоолойг олон улс даяар хаасан. Интернэтээ хязгаарлаж, төрийн мэдлийн гар утасны үйлчилгээний “Казахтелеком” сүлжээг таслав. Олон улсын хэвлэлээр мэдээлэхдээ ч Казахстаны тэмцэгчийн үнэнийг нууж, амиа алдсан жагсагчдын тоог ч багасгаж байлаа. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев эсэргүүцлийн жагсаалыг “Гадаадад бэлтгэгдсэн террористууд” хэмээн нотлох баримт ч үгүй албан ёсны мэдэгдэл хийж, олон улсаар цацав.
Аюулгүйн хүчнийхэн зэвсэггүй жагсагчдын эсрэг гал нээхэд Алматы хотын Бүгд найрамдах талбайд цугласан идэвхтнүүд “Бид террорист биш”, “Бидний битгий алаач” хэмээн аврал гуйн зугтаж байжээ.

Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев жагсагчдыг “Террористууд” хэмээн тодорхойлсны улмаас ОХУ-ын тэргүүтэй Аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээний орнууд Казахстанд нэвтэрч, бослогыг дарахаар болсон. Аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээг ОХУ тэргүүлж, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикистан багтдаг.
Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээний орнуудаас гадна “Террористуудыг дарахын тулд” энхийг сахиулагчдаас тусламж эрсэн. Тэрбээр мэдэгдэлдээ “Гадаад бэлтгэгдсэн 20 мянга гаруй зэвсэгт этгээдүүд Алматы хот руу зургаан удаа довтолсон” гэсэн мэдээ хүргүүлжээ. Улмаар Казахстаны аюулгүйн хүчнийхэн болон бослогыг дарахаар ирсэн энхийг сахиулагчдад “Жагсагчдыг сануулгагүй шууд буудан хөнөөх” тушаал өгсөн аж.

.jpg)
Казахстаны аюулгүй хүчнийхний босогчдыг дарах “цуст бодлого” нэгдүгээр сарын 6-нд эхэлжээ.
Назарбаеюын өргөөн чөлөөнөөс хуягт танк, эргүүлийн машин, олон арван явган цэрэг төв талбайд хүрч, Бүгд найрамдах талбайд цугласан жагсагчид руу пулемётоор галласан байна. Энэ талаар жагсаалд оролцсон идэвхтэн Марат Турумбаев, Белла Орынбетова нар “Эрх чөлөө” радиод мэдээлжээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр буудалцаан Алматы хотын төвд шөнийн турш үргэлжилсэн. Мөн хотын төвийн ойролцоох оршин суугчдын мэдээлснээр “Автомат буунаас гадна тэсрэх бөмбөг ч дуугарахыг сонссон” байна.
.png)
Дэлхийг цочроосон эсэргүүцлийн жагсаал, үймээн болсон улстөр шинжээчид “1991 онд ЗХУ задран унаснаас хойш Казахстанд чөлөөт, шударга сонгууль болж байгаагүй”-г шүүмжилж байна.
Казахстан Улсад ардчилал зарлаж болох байсан ч, 2018 оны сонгуулиар Засгийн газраас нь тухайн үеийн Казахстаны Ардчилсан сонголт хөдөлгөөнийг “хэт даврагч бүлэг” хэмээн зарлаж, хориг тавьсан.
.jpg)
Казахстан Улсад болж байгаа үйл явдлыг заавал цус урсган байж дуусгахгүй байж болно. Гэвч жагсагчдын саналыг хүлээн авч, хэлэлцээ хийн эв найрамдах байгуулах талаар Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “Гэмт хэрэгтнүүд, алуурчидтай хэлэлцээ байгуулахгүй” хэмээн мэдэгджээ. Шударга, үнэнийг нэхсэн Казахстаны жагсаал цус урсгаж байж л төгсөх нь хэмээн ажиглагчид мэдээлж байна.

| “Бид террористууд биш, биднийг битгий алаач” хэмээн аврал эрэх казахстан жагсагчдын төгсгөл |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |