Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрт оролцож, гарын үсэг зурсан дэлхийн 60 хөгжингүй орон Дубайд болж байгаа "СОP28" дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа. "СОР28"-ын хүрээн зохион байгуулж байгаа Худалдааны өдөрлөгөөр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагаас буурай хөгжилтэй орнууд худалдаа, аж үйлдвэрийн салбарыг уур амьсгалын төлөвлөгөөнд системчлэн оруулж байгаа тухай судалгаа танилцуулсан бөгөөд дээд хэмжээний уулзалтаар сэргээгдэх эрчим хүчийг онцолж буй.

Судалгаанд танилцуулснаар нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологи, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, байгалийн нөөцийг сахин хамгаалахад худалдааны салбар томоохон үүрэг гүйцэтгэх аж. Түүнчлэн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын судалгаанд дэлхийн орнууд 680 орчим арга хэмжээг үндэсний хэмээн тодорхойлон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үндэсний аян эхлүүлээд байгаа гэнэ. Дээр дурдсан арга хэмжээнүүдийн дийлэнх нь сэргээгдэх эрчим хүчний салбар, түүний тэлэлтэд анхаарч байгаа бөгөөд "СОР28" дээд хэмжээний уулзалт ч сэргээгдэх эрчим хүчийг дэмжин, гишүүн орнууд 2040 он хүртэл сэргээгдэх эрчим хүчний санхүүжилтээ гурав дахин нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санамж бичигт гарын үсэг зуржээ.
Дэлхийн газрын тосны гарц, олборлолттой холбоотой асуудал энэ салбарын гол тоглогчдын "толгойны өвчин" болж байна. Олборлолын квоттой холбоотой асуудлаар дэлхийн хамгийн том газрын тос олборлогч орнуудын "ОПЕК" бүлгээс Катар, Индонез, Эквадор гараад байсан бол Ангол мөн бүлгээс гарав.

16 жилийн хугацаанд "ОПЕК"-ийн гишүүн, Африкийн хамгийн том газрын тос олборлогч байсан Ангол Улс газрын тосны гарц сүүлийн найман жилийн хугацаанд 40 хувиар буурч, өдрийн 1.14 сая баррель хүрээд буй. Түүнчлэн зах зээлд газрын тосны үнэ сүүлийн гурван сар дараалан 20 хувь хүртэл буурч, баррель нь 78 ам.доллар болоод байгаа бөгөөд "ОПЕК"-т амласан зорилтоос доогуур үзүүлэлттэй газрын тос олборлож байгаа Ангол суудлаа "тавьж өгөх" болов. Одоо ердөө 12-хон гишүүнтэй үлдээд буй "ОПЕК" ирээдүйд газрын тосны салбарт хэрхэн "шинэ салхи" эргүүлэх талаар олон улсын шинжээчид "чих тавьж байна.
Дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай, аж үйлдвэржсэн 20 орны нэгдэл буюу “20-ийн бүлэг” одоогоос 24 жилийн өмнө буюу 1999 онд байгуулагдсан түүхтэй. Байгуулагдсан цагаасаа “20-ийн бүлэг” нэрээрээ олон улсад танигдаж, цар хүрээгээ тэлж байсан тус бүлэг өнгөрсөн есдүгээр сард болсон дээд хэмжээний уулзалтаараа Африкийн холбоог өөртөө нэгтгэсэн нь бүлгийн хувьд “хүч”-ээ сэлбэж, зузаатгасан явдал болжээ.
Тодруулбал, Австрали, Канад, Саудын Араб, АНУ, БНЭУ, ОХУ, Өмнөд Африк, Турк, Аргентин, Бразил, Мексик, Франц, Герман, Итали, Их Британи, БНХАУ, Индонези, Япон, БНСУ-ын нэгдэл “20-ийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг БНЭУ-д зохион байгуулдаг. Ээлжит дээд хэмжээний уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд БНЭУ-ын Шинэ Дели хотод зохион байгуулсан бөгөөд хэд хэдэн орны төрийн тэргүүн тодорхой шалтгааны улмаас оролцоогүйн нэг нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад, Энэтхэгийн харилцаатай холбоотойгоор оролцохгүйгээ мэдэгдсэн. Улмаар ээлжит дээд хэмжээний уулзалтыг Бразил Улсын Ерөнхийлөгч Лула да Силва даргалж, явуулсан бөгөөд уулзалтад олон улсын хэмжээний хэд хэдэн томоохон төсөл, хөтөлбөр яригдсан байна.
.png)
Дээд хэмжээний уулзалтаар бүлгийн орнуудын удирдагчид нүүрсний эрчим хүчийг багасгах дээр санал нэгдсэн бөгөөд “20-ийн бүлэг” 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний чадлаа гурав дахин нэмж, дэлхийд тэргүүлэх зорилт тавьсан байдаг. Түүнчлэн дахин нэг онцлох асуудал нь “20-ийн бүлэг” “21-ийн бүлэг” болж байгаа мэдээ. Тухайлбал, дээд хэмжээний уулзалтаар Африкийн 55 орны нэгдэл буюу Африкийн холбоог “20-ийн бүлэг”-т гишүүнээр элсүүлэх асуудал яригдаж, бүлгийн олонхын саналаар Африкийн холбоо тус бүлэгт нэгдэхээр болсон. Ингэснээр “21-ийн бүлэг” болох бөгөөд ашигт малтмал, газрын баялгаараа алдартай Африкийн холбоо нэгдсэн нь бүлгийн хүчийг илт нэмсэн хэрэг болж байгаа аж. Мөн энэ хүчээр дээд хэмжээний уулзалтад танилцуулсан Ойрх Дорнод, Өмнөд Ази, Европыг холбосон төмөр зам, боомт буюу эдийн засгийн коридор байгуулах төлөвлөгөөг илүү хурдан хугацаанд бүтээх боломжтой болж байгаа юм байна.
Наймдугаар сарын сүүлчээр Өмнөд Африкийн Йоханнесбург хотод “Брикс” бүлгийн дээд хэмжээний уулзалт болсон. ӨАБНУ, БНХАУ, БНЭУ, Бразил, ОХУ-ын нэгдэл “Брикс” бүлэгт дэлхийн нийт хүн амын 41 хувь буюу 3.24 тэрбум хүн харьяалагддаг бөгөөд бүлгийн нийт ДНБ нь 26 их наяд ам.доллар буюу эдийн засгийн чадамжаараа дэлхийд тэргүүлэх эдийн засагтай долоон орны нэгдэл “Их долоо”-той дөхнө. Тэгвэл Йоханнесбург хотод болсон энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар 2011 онд таван орны нэгдлээ зарлаж, “Брикс” нэртэй болж байснаасаа хойш анх удаа бүлгээ өргөжүүлж шинэ гишүүн орон элсүүлэх асуудал онцгойлон яригдсан гэнэ. Улмаар “Брикс” бүлгийн дээд хэмжээний уулзалтын эцсийн шийдвэрээр Саудын Араб, Иран, Этиоп, Арабын Нэгдсэн Эмират, Египет, Аргентин гэх зургаан орныг шинэ гишүүнээр элсүүлэх шийдвэр гарсан байна. 12 жилийн турш таван орны нэгдэл байсан “Брикс” бүлэг шинээр зургаан орон элсүүлж байгаагаараа “Их долоо”-гийн бүлэгтэй системчилсэн өрсөлдөөн хийж байгаа талаар судлаач, шинжээчид онцолжээ. Мөн дээд хэмжээний уулзалтаар дэлхийн эдийн засгийн хүндийн төвийн асуудалд хөндөгдсөн бөгөөд Йоханнесбургт очсон шинжээчдийн онцолсноор дэлхийн эдийн засаг 2050 он хүртэл БНХАУ, БНЭУ-аар төвлөрөх аж.
.png)
Олон улсын хэвлэлүүд “20-ийн бүлэг”, “Брикс”-ийн хүч нэгэнт тогтворжсон тул үүний эсрэг “Их долоо”-гийн бүлгийн хийх нүүдлүүд сул байхыг онцолжээ. Улмаар “20-ийн бүлэг”, “Брикс” хоёуланд нь байдаг орнууд ирэх жилүүдэд илүү хүчирхэгжиж, тэр чинээгээрээ эдийн засгаа тэлэх боломжтой бол “20-ийн бүлэг”-т байдаг “Их долоо”-гийн орнуудын хөдөлгөөн удааширч, олон улсад нүүрлэж буй инфляцийн өсөлт, үнийн дарамтаас холдож чадахгүй байх” гэж таамаглаж байна.
(1).png)
Харин Бээжинд төвтэй Засгийн газрын бус “Хятад ба даяаршил” нэртэй томоохон судалгааны төвийн дэд ерөнхийлөгч, зах зээлийн мэргэжилтэн Виктор Гао их гүрнүүдийн талцал, өрсөлдөөний талаар “Үг нь бэлэн амнаас илүү сайн чих, ухаалаг бодол хэрэгтэй байна” хэмээн мэдэгдэл хийжээ. Тэрбээр “1990-ээд оноос хойш дэлхий зарим орны нэгдэл, бүлэг, холбоонд хуваагдаж, талцаж, чимээгүй өрсөлдөөн, нэгнийгээ хавчиж, шахаж ирсэн. Үр дүнд нь буурай болон хөгжиж буй орнууд илүү эдийн засгаа хавчуулж, золиос нь болж ирсэн” гэсэн байна. Тиймээс дэлхийг “хэрж”, нэгнийхээ дээр гарах гэж “ядаж”, олон талт үзлээрээ мератренд болж, хөгжиж буй орнуудын нөхцөл байдлыг улам хурцатгаж байгаа бүлэг, холбоодын эсрэг “Их долоо”-гийн орнууд чимээгүй байх бус байр сууриа илэрхийлж, олон улс, оронд тэгш харилцах, хамтран боломж олгох тал дээр анхаарч үйлдэл хийсэн нь илүү үр дүнтэй болох гэнэ. “Их долоо”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалт ирэх 2024 онд Италид болно.
| ТОЙМ: ИХ ГҮРНҮҮДИЙН ТАЛЦАЛ БУЮУ ЭДИЙН ЗАСАГ, ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ |
|
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |