ХАМАС” террорист байгууллагын Израилд өгсөн гэнэтийн цохилтоос хойш 24 дэх өдөр. Израил, Газын зурваст амиа алдагсдын тоо 10 мянгыг давж, хэдэн мянган хүн сураггүй болж, “ХАМАС” бүлэглэлд барьцаалагджээ. Олон улсын хэвлэлүүд хоёр тал галаа зогсоох гэрээнд хүрэх бодолгүй байгааг онцолж байна.
2021 оны Газын зурвасын мөргөлдөөнөөс хойш энхийн гэрээнд хүрч, галаа зогсоогоод байсан хоёр талын харилцаа аравдугаар сарын 7-нд Палестины “ХАМАС” нэртэй террорист байгууллагын гэнэтийн халдлагаас хойш хурцдаж байна. “ХАМАС” Израилын хотууд руу их хэмжээний пуужин харваж, агаар, газар, усан замаар нэгэн зэрэг цохилт өгсөн бөгөөд халдлагынхаа үеэр олон зуун хүнийг барьцаалсан нь олон улсын хүний эрхийн байгууллагуудын мэдээллээр ил болж байгаа. Харин Израилын талаас “ХАМАС” террорист байгууллагын үйлдлийг шууд “Дайн зарлаж байна” гэж хүлээн авч байгаа бөгөөд Палестины талтай ямар нэгэн холбоо тогтоох шаардлагагүй гэж үзэн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн тушаалаар Израилын арми хөдөлж эхэлсэн.
.png)
Израилын тал Газын зурваст амьдардаг израилчуудыг тус бүс нутгийг орхихыг уриалсныхаа дараагаас шууд хариу довтолгоо хийж эхэлсэн. Газын зурваст өгсөн Израилын армийн гэнэтийн цохилтуудад энгийн иргэд олноор амь үрэгдэж байгаа бөгөөд хамгийн эхний агаарын дайралтуудын нэг нь Газын эмнэлгийг онож 500 гаруй хүн амиа алдсан. Тэгвэл Израилын армийн Газын зурвасыг онилж байгаа газар нь стратегийн чухал бүс, обьектууд байгаа бөгөөд зурваст ямар ч эмнэлгийн тусламж, хоол, хүнсний хангамжгүй болоод байгааг НҮБ-аас мэдэгдэж, хоёр талыг галаа зогсоох уриалга гаргасан. Мөн үүнтэй холбоотойгоор НҮБ-аас их хэмжээний хүнс, бусад зүйлийн тусламж Газын зурвас руу илгээсэн ч хил орчимд гацаанд ороод байгааг “Al Jazeera” агентлаг онцолсон байдаг.
(1).png)
Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос хоёр талын мөргөлдөөн улам хурцдаж, агаарын болон газрын дайралтуудаа эрчимжүүлж байна. Ингэхдээ Израилын арми байлдааны хүнд танк, хуягтуудаа Газын зурвас руу оруулж байгаа бөгөөд танкнууд цохилт өгч эхэлсэн талаар Палестины талаас мэдээлжээ. Болж байгаа үйл явдлыг хоёр тал хоёул дайн гэж үзэж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа бөгөөд Газын дайныг өдөөж, сүүдрээс санхүүжүүлж байгаа хэд хэдэн орон байгаа гэнэ.
(1).png)
Палестины “ХАМАС” террорист байгууллага аравдугаар сарын 7-нд Израилд халдсанаас хойш хоёр талд нийт 3257 хүүхэд амь эрсдээд байгааг олон улсын хүүхдийн эрхийн "Save Children" сангаас мэдэгдэж, нэн даруй галаа зогсоохыг шаардаж байна. Тухайлбал, халдлага эхэлснээс хойш Израилд 29, баруун хил дээр нь 33 хүүхэд амиа алдсан бол Газын зурваст 3195 хүүхэд амиа алдаад байгаа аж. Түүнчлэн Газын эрүүл мэндийн газраас мэдээлснээр Газын зурваст амиа алдагсдын 40 орчим хувь нь бага насны хүүхдүүд байгаа юм байна. Үүгээр ч зогсохгүй Газын зурваст нурангид дарагдсан, сураггүй болсон 1000 гаруй хүүхэд байгаа бөгөөд Израилын талаас 200 гаруй хүүхэд “ХАМАС”-т барьцаалагджээ. Газын дайн 24 өдөр үргэлжилж байгаа ч амиа алдсан бага насны хүүхдүүдийн тоо сүүлийн дөрвөн жилд дэлхийн хаана ч болсон осол, мөргөлдөөний хохирлоос хүнд байгаа аж.

| ГАЗЫН ДАЙНЫ УТАА ХААШАА ЭРГЭХ ВЭ: ХӨРШ ОРНУУДЫН БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО |
|
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |