ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг сүүлийн хэдэн жилийн бамбай булчирхайн хорт хавдар, мэдрэлийн тогтолцооны эмгэг, цус харвалт зэрэг өвчнөөр өвдсөн, зовж байгаа зэрэг мэдээлэл тойрч байгаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт В.Путин орондоо таталт өгч, зүрх нь зогссон гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр явж эхэллээ. Зарим хэвлэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие муудсан, таталт өгсөн гэдэг худал гэж мэдээлж байгаа бол өөр нэг хэсэг нь В.Путиныг таталт өгч, унасан байхад нь хамгаалалтын албаныхан олж, эмнэлэгт хүргэснээр амийг нь аварч чадсан гэх мэдээлэл гаргаад байна.
Харин олон улсад ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин өөд болсон мэдээллээс илүүтэй Кремлийн удирдлага, Оросын засаг захиргааг хэн, хэний хүмүүс удирдах нь сонин байгаа аж. Тиймээс ч зарим орны хэвлэл В.Путины дараа хэн ОХУ-ыг удирдах тухай таамаг дэвшүүлээд эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор “The Independent” цахим сонины шинэ дугаарт гарсан “В.Путин нас барвал юу болох вэ” гэх гарчигтай нийтлэлээс хөрвүүлэн хүргэе.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анх 1999 онд Кремлийг удирдаж эхэлсэн. Уг нь түүний бүрэн эрхийн хугацаа ирэх онд дуусах байсан ч 2020 онд Үндсэн хуульдаа оруулсан томоохон нэмэлт, өөрчлөлтөөр тэрбээр 2036 он хүртэл Оросыг удирдах боломжтой болсон.
В.Путины ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаас хойших өдрүүд тийм ч таатай өнгөрсөнгүй. Цар тахал, дайн тулаан, ойр дотнын хүрээллийнх нь урвалт. Түүний тушаалаар Оросын арми 2022 онд Украин руу нэвтэрч, өнөөг хүртэл дайтаж байгаа. Донбассын төлөөх мөргөлдөөнөөр эхэлсэн ОХУ, Украины дайн В.Путины төрийн тэргүүний үеийн хамгийн том хагарал болсон. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн зургадугаар сард В.Путины хамгийн ойрын хүмүүсийн нэг гэгддэг байсан Оросын хөлсний цэргийн “Вагнер” бүлгийн удирдагч Евгений Пригожин түүний эсрэг сөрж, Москва руу дайрахыг уриалж, зэвсэгт бослого ч гаргаад амжсан. Энэ бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины цаг үеийн хамгийн хүнд цаг. Харин энэ үед В.Путины биеийн байдал эрс муудсан, нас барсан тухай ч мэдээлэл цацагдаад буй. Хэрэв сүүлийн 20 орчим жилийн турш дэлхийн улс төрийн гол хүмүүсийн нэг, томоохон улсын удирдагч байсан В.Путин нас барвал Оросын ирээдүй хэрхэх вэ гэсэн асуулт гарч ирж байна. Олон хүн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөд болсны дараа түүний гэр бүл засаг захиргааг удирдана гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ Кремлийн удирдагчийн гэр бүл Ерөнхийлөгчтэй холбоотой асуудалд оролцох нь битгий хэл улс төртэй ч хамааралгүй байдаг аж. Улс төрийнхөө замналаас гадна хувьдаа хэд хэдэн удаа гэр бүл зохиож байсан В.Путиныг хэдэн хүүхэдтэй эсэх талаар ч тодорхой мэдээлэл байдаггүй. Тиймээс ОХУ-ын 20 гаруй жилийн түүхийг бүтээсэн төрийн тэргүүн нь нас барвал түүний ойрын хамтрагч, туслах нараас нь Кремлийн засаг захиргааг удирдах таамаг бий.
Хэрэв В.Путин нас барах, гэнэт огцорсон тохиолдолд ОХУ-ын Холбооны зөвлөлөөс 14 хоногийн дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлах аж. Энэ хугацаанд эсвэл хугацаандаа амжиж ээлжит бус сонгуулийг зарлаж чадаагүй тохиолдолд ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Ерөнхийлөгчийн түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Өмнө нь Михаил Мишустиныг Владимир Путины хамгийн ойрын хүмүүсийн нэг гэж үздэг байсан ч ОХУ, Украины дайн эхэлснээс хойш олны өмнө гарах нь багасаж, дайны тухай мэдэгдэл хийгээгүй байгаа аж.

В.Путиныг залгах хүмүүсийн таамагт түүний хамгийн ойрын холбоотнуудыг нэг гэгддэг Дмитрий Медведев дээгүүр жагсана. Дмитрий Медведев 2008-2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан бөгөөд түүнийг Владимир Путинтэй эртнээс тохиролцож, тус суудалд суусан ч гэдэг. Д.Медведев Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусныхаа дараа 2020 он хүртэл ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан. Харин түүнээс хойш Дмитрий Медведев олны өмнө гаралгүй, чимээгүйгээр Оросын элитүүдийн дунд хүчээ олж, Владимир Путиныг сүүдрээс дэмжиж байсан гэж үздэг.

Владимир Путинээс хойш ОХУ-ын засаг захиргааг удирдах хүмүүсийн таамагт 2016 оноос хойш тус улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалыг хашиж байгаа Сергей Кириенкогийн нэр багтаж байна. Түүнийг В.Путин засгийн эрхэнд гарснаасаа хойш байгуулсан бүлгийнх нь гишүүн гэж үздэг бөгөөд улс төрийн томчуудтай ч сайн харилцаатай байдаг нь түүнийг төрийн тэргүүн болгох боломжтой гэнэ.

Владимир Путиныг эс тооцвол ОХУ-ын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг нь Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу. Түүнийг Оросын хэвлэлүүд В.Путинээс хойш гарч ирсэн хамгийн алдартай улстөрч гэж тодотгодог бөгөөд төрийн тэргүүнтэйгээ маш дотно харилцаатай гэдгээрээ алдартай.

Николай Патрушев бол ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга. Тэрбээр Владимир Путиныг Төрийн аюулгүй байдлын хороонд ажиллаж байхаас нь л нөхөрлөсөн дотнын хүмүүсийнх нэг гэнэ. Мөн барууныхан Н.Патрушевийг 2014, 2022 онд Украинд хийсэн дайралтын гол стратегич гэдгээр нь тодотгодог юм байна. Өдгөө 71 настай Николай Патрушевийг В.Путиныг залгах хүмүүсийн нэг гэж үздэг ч түүний хүү Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Дмитрий Патрушев ч байх боломжтой гэнэ.
Дээр дурдсан том нэрсээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины халааг залгах хүнээр түүний бие хамгаалагчаар ажиллаж байсан Алексей Дюмин, Москва хотын дарга Сергей Собянин, Кремлийн Тамгын газрын орлогч дарга Дмитрий Козак нарыг таамаглаж байгаа юм байна.

| КРЕМЛИЙН ИРЭЭДҮЙ БУЮУ В.ПУТИН НАС БАРВАЛ ЮУ БОЛОХ ВЭ |
|
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |