Хэдхэн жилийн өмнө “Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн нас залуужиж байна” гэх яриа мэр сэр сонсогддог байсан бол одоо “Мансууруулах бодист донтсон хүүхэд, залуус гар, хуруугаа тайруулах нь олширлоо” гэх мэдээлэл хэвлэлээр тогтмол шахуу гардаг болсон. Тиймээс ГССҮТ-ийн Гар, сарвууны тасгийн эмч болон хорт зуршлаас болж гар, хуруугаа тайруулж, хөгжлийн бэрхшээлтэй болсон залуусын яриаг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.
“Эмч ээ, битгий л дээ. Гараа тайруулмааргүй байна, би дахиж тэрийг хэрэглэхгүй ээ. Миний гар зүв зүгээр байгаа. Үзүүрээсээ жаахан л харлачихсан болохоос зүгээр хөдөлж байгааг харахгүй байна уу” гээд уйлж, гуйж зогсох амьдралд дөнгөж хөл тавьж байгаа охид, залуусын нулимстай нүдийг харах ямар хэцүү байдаг гэж санана. Тэд хожмын хор уршгийг нь мэдэхгүй зүгээр л мансуурч байвал болох юм шиг санаж, донтож явсаар туйлдаа хүрсэн байдаг. Олонхийг нь насан туршдаа гар, хөлгүйгээр хорвоог туулах эмгэнэлт хувь тавилан хүлээж байдаг. Мэс заслын өрөөнд гар, хурууг нь тайраад зогсож байхдаа “Энэ хүү, охин мансууруулах эм, тарианд донтоогүй байсан бол ямар сайхан ирээдүй түүнийг хүлээж байсан бол. Бусад шиг хоёр гараараа амьдралаа цогцлоон бүтээж, үр хүүхдээ хоёр гардан өндөрт өргөж, хайртай хүнтэйгээ хотын гудамжаар хөтлөлцөөд алхах байсан даа. Миний тайрч байгаа энэ гараар тэр амьдралынхаа аз жаргалыг, гэрэлт ирээдүйг бүтээх байсан даа. Адаглаад цалингаа буухаар гэртээ тор дүүрэн амттан бариад ирэх гар шүү дээ. Юу дутлаа гэж, юу мэдрэхийг хүсэж, ингэтлээ мансуурч явсан юм бол. Ээж, аав, ар гэрийнхэн нь хүүхдүүдийнхээ буруу зүйлд уруу татагдаж, донтож байгааг эртхэн мэдээд таслан зогсоохгүй яав даа” гэж эрхгүй харуусдаг.
...Судсаараа байнга эм, тариа тарьж, мансуурснаар судасны хана гэмтэж, бөглөрч, гар, сарвуу нь бадайрч, хавддаг. Тэгээд хуруу, гар, хөл нь мэдээгүй болж, үхжиж эхэлдэг. Тийм өвчтний амийг аврах хамгийн эцсийн арга нь үхэжсэн хэсгийг нь тайрах. Зөвхөн хуруу гэлтгүй бугуй, тохой, мөрөөр нь тайрах тохиолдол цөөнгүй. Хорт хавдар тусаж, осол, аваарт ороогүй эрүүл залуучуудын гарыг тайрна гэдэг ямар хайран гэж санана. Бид аль болох үхжиж, мэдээгүй болсон хэсгийг нөхөж, эмийн эмчилгээгээр цусан хангамжийг нь сэргээх гэж үзнэ. Тэгээд болохгүй бол тайрахаас өөр сонголтгүй. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэснээр гар, хөлөө тайруулаад зогсохгүй зүрх, судас, мэдрэл, тархины насан туршийн өвчтэй болох эрсдэл маш өндөр. Дөнгөж өчигдөрхөн дээрх шалтгаанаар 25-хан настай залуугийн баруун гарыг тайрлаа. Залуус эмнэлэг дээр ирээд л бүхнийг ухаардаг. Эцэг, эхчүүддээ үр хүүхдүүдтэйгээ ойр байж, хүүхдүүдийнхээ хаана юу хийж байгааг нь хянадаг, ярилцдаг, шалгадаг, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх боломж, нөхцлөөр хангадаг байхыг уриалмаар байна” хэмээн ГССҮТ-ийн Гар, сарвууны тасгийн зөвлөх эмч С.Баатаржав ярьлаа.

17 настай Болор (нэр өөрчлөв)
“Яг үнэндээ би гараа тайруулна гэж огт төсөөлж, бодож байгаагүй. Ганц хоёрхон удаа л нууцаар тарьчихаад болино гэж бодож явсаар нэг л мэдэхэд гараа тайруулчихсан байсан. Одоогоос жил гаруйн өмнө найз минь аав, ээж хоёр нь салснаас болжтэр сэтгэл санаагаар унаад, байнга л “Амиа хорломоор байна” гэдэг байсан. Нэг орой намайг гэртээ дуудахаар нь очтол “Чамд гоё юм үзүүлье” гээд капсултай эм, зүү, тариуртай гаргаад ирсэн. Тэгээд түүнийг яаж хэрэглэдэг, хэрэглэсний дараа ямар болдог тухай надад ярьж өгсөн. Удалгүй надаас “Хэрэглэж үзмээр байна уу” гэж асуусан. Тэр орой би саваагүй зангаасаа болоод бас ганцаардаж, сэтгэлээр унасан найзыгаа гомдоохгүй гэхдээ зөвшөөрсөн. Судсандаа хэн нэгнээр тариа тариулах нь битгий хэл эмнэлэгт хэвтэж, дусал ч хийлгэж үзээгүй байсан мөртлөө найздаа үгүй гэж хэлж чадахгүй тариулсан. Түүнээс хойш бид байнга уулзаж, уулзах бүрдээ л нөгөөхөө давтдаг болсон. Найз маань өөртөө тарихаасаа өмнө надад тарьдаг байлаа. Нэг их удалгүй би найздаа ч, өөртөө ч хийчихдэг болсон. Миний сэтгэл санаа байнгын тогтворгүй, уур уцаартай болж, хэнтэй ч таарахаа больсон. Гэрийнхний аргадах, загнахын алиныг нь ч аргалаад, заль гаргаад бүр болохгүй бол зөрүүдэлж, гөжүүдэлсээр дийлдэг байсан. Тэдний хэн нь ч намайг мансуурч, буруу зүйл хийж яваа гэж бодож, төсөөлөөгүй. Зүгээр л сэтгэл санаа нь тавгүй байна л гэж боддог байсан байх. Би боломж л гарвал найзындаа эсвэл найзтайгаа хамт байхыг хичээх болсон. Гэртээ байх, хичээл хийх, сургууль дээр очих нь надад утгагүй болж, нөгөөхөө хийхгүй л бол амьсгалж чадахгүй болох гээд байгаа юм шиг бачуурч, бие сульдаж, хүйтэн хөлс асгараад, юу ч хийх тэнхэлгүй болж, тарчилдаг болчихсон. Мөнгөтэй болохын тулд хүний санаанаас гарамгүй зүйлс сэдэж, худлаа ярих бол наад захын асуудал болж, бүр хулгай хийдэг болсон. Заримдаа “Би буруу замаар яваад байна даа”, “Одоо ингээд л болъё”, “Ингэж болохгүй шүү дээ” гэж бодогдох ч “Одоо сүүлчийн удаа ганцхан...” гэх бодол илүү хүчтэй төрж, өөрийгөө засаж авах бүх бодлыг хийсгэдэг байсан. Мэргэжил боловсролтой, сайн хүн болж, сайхан амьдрахыг мөрөөддөг байсан өөрийгөө гаргүй болсныг, муу зуршлаасаа гарах гэж яаж зовж байгааг харах, мэдрэх үнэхээр харамсмаар байдаг. Анх хэлэхэд нь л найздаа зөвшөөрөхгүй, найзыгаа ч бас болиулах арга хэмжээ авалгүй хүний үгэнд орж, уруу татагдсандаа би харамссаар л байгаа. Хайртай хүмүүсээ зовоож, гомдоосондоо уучлал гуймаар байна” гэсэн юм.
ӨДӨРТ ХОЁР УДАА ТУНГАА ХЭТРҮҮЛЖ ТАРИАД ХОЁР ГАРАА ТАЙРУУЛСАН...
20 настай Чулуун (нэр өөрчлөв)
“Тэр өдөр би муу зуршлаасаа болж яг галзуурчих гээд байсан. Тэгээд эмийн сан ороод эмийн санчид нь худал хэлж, гуйсаар байгаад өөрт хэрэгтэй юмаа авч чадсан. Машиндаа суув уу, үгүй юү өнөөхөө хэрэглэсэн. Хэсэг хэвтэж байгаад дүүгээ сургуулиас нь авчихаад үлдсэнийг нь хийчихсэн. Нэг сэртэл би эмнэлэгт, эмч “Гарыг чинь яаралтай тайрна. Мансууруулах бодис хэтрүүлэн тарьснаас болж, судас чинь бөглөрч, цусны эргэлтгүй болж, хуруунууд чинь үхжиж байна” гэхэд нь гар руугаа хартал хуруунууд маань үзүүрээсээ юм түрхчихсэн юм шиг харлачихсан байсан. Хөдөлгөх гэтэл бадайраад, хөшөөд байгаа юм шиг болоод, урьдынх шигээ хөдлөөгүй. Тэгээд л хагалгаад орж, хоёр гаргүй болсон.
Аав, ээж минь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бидний сургалтын төлбөр, хувцас, хэрэгтэй бүхнийг олохын төлөө өдөр, шөнөгүй хичээдэг эгэл жирийн хүмүүс. Би мансуурдаг гэдгээ хүнд мэдэгдэхгүйн тулд зүүний сорвио нуух хэрэгтэй болсон. Тэгээд аав, ээжид “Хичээлээ сайн хийж, сайн хүн болно” гэж амлалт өгч байгаад хоёр гартаа шивээс хийлгэх зөвшөөрөл авч, шивээс хийлгэх мөнгөө ч бас тэднээс авч байсан. Тийм хэмжээнд хүртэл буруу зүйл хийж, донтож байсандаа харамсдаг. Бас аав, ээжийнхээ итгэлийг алдаж, гомдоосондоо өөрийгөө хэзээ ч уучилж чадахгүй. Хамгийн гол нь би одоо тахир дутуу болчихоод, ингээд явж байгаадаа үнэхээр харамсдаг. Тиймээс “Буруу, муу зүйлээс өөрийгөө татаад авчихдаг байгаарай. Хэзээ ч битгий тэр муухай зүйлийг хэрэглэж үзээрэй. Хэрэглэх тухай ч битгий бодоорой” гэж хүүхэд, залууст захимаар байна” гэлээ.


| “ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ” |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |