Хэдхэн хормын бороо үерийн гамшиг болж, Дарь-Эх, Цагаан даваа орчмын айлууд хашаа, гэртэйгээ урслаа. Үерийн далан сэтэрснээс авто зам дээгүүр ус туулж, зам дээрх автомашин, автобус уруйн үерт урсаж байв. Төвлөрсөн хэсэг их хэмжээний үер буусан нь үерийн далангийн урсацыг өөрчилж, авто зам, хашаа, байшин барьсантай холбоотой байж болзошгүй талаар эх сурвалж тайлбарлаж байна. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайт дөрвөн уулын амны ус нийлж урсдаг үерийн далангийн урсацыг өөрчилсөн авто зам, хашаа, байшинг хэний зөвшөөрлөөр, ямар компани барьсан болохыг нэхэн сурвалжиллаа.

Уруйн үерийн гол цэг болж, авто замын хашлага эвдэрч, барилгын хог, лаг шавар түрж орсон газар нь Баянзүрх дүүргийн 21, 27, 28, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн замтай нийлэх буюу иргэдийн хэлж заншсанаар Монелийн зам. Тэгвэл хэдхэн хормын дотор үерлэж, автобус, автомашинууд үерт "алдсан" тус замыг 2019 онд барьж, ашиглалтад оруулаад байжээ. Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газраас 2017 оны хоёрдугаар сарын 20-нд Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км автозам байгуулах 6,358,600,000 төгрөгийн тендер зарлажээ.

Авто зам барих тендер гурван компани үнийн саналаа явуулснаас "Мотор Сервис" ХХК шалгарч, 6,353,399881 төгрөгийн төсөвтэйгөөр төсөвтэй авто зам барих ажлаа эхлүүлсэн байна. Тухайн үедгэрээнд захиалагч тал буюу Нийслэлийн Авто замын хөгжлийн газрыг төлөөлж, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан(Одоо Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байгаа) Ж.Тогтохбаяр, гүйцэтгэгч буюу "Мотор Сервис" ХХК-ийг төлөөлж, тус компанийн гүйцэтгэх захирал Д.Доржбат нар гарын үсэг зурж, баталгаажуулжээ.

ТАЙЛБАР: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрыг төлөөлж, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр "Мотор Сервис" ХХК-ийн инженерүүдтэй замын ажилтай танилцаж байгаа нь
Ингээд "Мотор Сервис" ХХК Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 14 метр өргөн, дөрвөн эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа хоёр метр ногоон байгуулж, гурван метр өргөн явган хүний зам бүхий 1.4 км авто зам, 57 у/м гүүрийн ажлыг 2017 оны зургадугаар сарын 20-ны өдөр эхлүүлсэн байна. "Мотор Сервис" ХХК-ийн ажил гүйцэтгэлийн явцад автозамын төлөвлөлт, байгуулалтдаа "Үерийн далангийн урсацыг өөрчилж байна" гэж Дарь-Эх орчмын оршин суугчид хэд хэдэн удаа гомдол мэдүүлж байсан бөгөөд зарим айлаар ус туулснаар гэрээ нүүлгэх ч асуудал гарч байсан гэнэ. Хамгийн сонирхолтой нь, "Мотор Сервис" ХХК-ийн авто зам барих ажилчдын кемпээ үерийн далангийн яг голд буюу урсацыг нь өөрчлөх чиглэлд барьсаныг иргэд шүүмжилж байсан ч замын ажлаа дуустал кемпээ нүүлгээгүй байна.


ТАЙЛБАР: "Мотор Сервис" ХХК-ийн ажилчдын кемп
Гэсэн ч "Мотор Сервис" ХХК тендер заасан хугацаандаа буюу 2018 оны арваннэгдүгээр сар гэхэд ажлаа дуусгаж амжаагүй байдаг. Улмаар захиалагч талаас нэмэлт хугацаа хүсэж, Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км авто зам, 57 у/м гүүрийн ажлыг 2019 оны наймдугаар сард дуусгаж, ашиглалтад оруулжээ. Ингэхдээ авто замын трассын дагуу 108 нэгж талбар өртсөнөөс зөвшөөрөлтэй 98, зөвшөөрөлгүй 10 нэгж талбарыг чөлөөлж, авто замаа барьж дуусгасан байгаа юм.

ТАЙЛБАР: "Мотор Сервис" ХХК-ийн Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км зам барих ажлын явц

Өдгөө "Мотор Сервис" ХХК нь Яармагийн түгжрэлийг бууруулах зорилгоор НЗДТГ-аас зарласан Улаанбаатар хотын хамгийн урт буюу 480 метр урттай гүүрэн байгууламжийн ажлын тендер шалгарч, авто зам байгуулах ажлаа эхлээд байгаа аж.
Үерт автаж, автомашин, автобус урссан Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх замыг анх ерөнхий төлөвлөгөөний гол зам болгож барьжээ. Ингэхдээ үерийн далан, шуудуу хийх зайг сайтар тооцоолох ёстой байсан ч тооцоогүй хийсэн талаар эх сурвалж хэлж байна. Үүнтэй холбоотойгоор дээр дурдсан Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км авто замыг барьсан "Мотор Сервис" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Доржбаттай холбогдож, тодруулахад
"Манайх Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх замыг барьсан нь үнэн. Гэхдээ үерийн далангийн урсацыг өөрчилж барьсан зүйл байхгүй. Цаанаас нь өгсөн зураг төслийн дагуу л ажлаа гүйцэтгэж, бэлэн болгож өгсөн. Өөр зүйл мэдэхгүй" гэсэн тайлбар өглөө.

ТАЙЛБАР: Үерийн дараа авто зам эвдэрсэн байдал. 2023-08-06
Харин Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Анхбаяраас тодруулбал
"Хүмүүс ямарваа нэгэн юм болохоор авто зам гээд, зам руу буруу өгөөд байх юм. Авто замыг барихдаа үерийн далан, шуудууг дараа нь яаж зохион байгуулж, барих вэ гэдэг асуудлаа төлөвлөчихөөд барьдаг. Өөрөөр хэлбэл, зам барихдаа үерийн далан, усны урсацыг тооцож, уулын энгэр дагуулж барина. Гэхдээ Дарь-Эхийн хувьд тийм зүйл болоогүй. Тэнд авто зам байгуулахаас өмнө цөөн тооны өрх оршин суудаг байсан. Харин авто зам барьсанаас хойш олон айл, өрх нүүж, замын дэргэд суурьших болсон. Авто замын тухай хуульд Замын улаан шугамын талаар тусгасан байдаг. Авто замаас 100 метр хүртэлх зайд айл, өрх буулгах, барилга, байгууламж барихыг хуулиараа хориглодог гэсэн үг. Гэтэл Дарь-Эхийн айлууд авто замаа маш шахаж буусан байдаг. Замын улаан шугамд айл, өрх, барилга, байгууламж байхаар усны суваг, шуудуу барих зайгүй болчихдог. Би энэ ажлыг хариуцсан хүнийхээ хувьд тэр айл, өрх буух газар, зөвшөөрөл олгоод байгаа газар, албанаас "Битгий олгооч ээ" гэж гуйдаг. Гэсэн ч ингэж хэлснийхээ төлөө хүний ад болоод явж байна" гэв.
.jpg)
Тэгвэл үерийн далан, замын улаан шугамд орсон айлууд, тэдний зөвшөөрлийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг тодруулахад
"Газрын зөвшөөрлийг харьяа дүүрэг, хороо шийдчихдэг. Дүүргийн ИТХ хуралдаад шийдвэрээ гаргаад айлдаа газрын зөвшөөрөл олгодог. Тэнд юун хурал болж, хэн гээчид ямар газрын зөвшөөрөл олгоод байгаа нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгддэггүй. Харин Дарь-Эх, Цагаан даваа орчмын үерт автсан айлуудын олонх нь зөвшөөрөлгүй байгаа нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Нэгдсэн дүнг өнөө шөнө(өнгөрсөн шөнө) гаргаж, дараа дараагийн арга хэмжээг авч ажиллана" гэлээ.

Ташрамд дурдахад, газар зохион байгуулалт, хууль бусаар газар олгосон асуудалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Хариуцлага алдсан дүүргийн газар зохион байгуулалтын алба, хорооны Засаг дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна. Ажлаас нь халсан ч эрүүгийн шинж чанартай гэмт хэрэг болох нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ" гэж мэдэгдээд байгаа юм.
| ХЭДХЭН ХОРМЫН БОРОО ГАМШИГ БОЛОХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛЖ, ҮЕРИЙН ДАЛАНГИЙН УРСАЦЫГ ӨӨРЧИЛСӨН ХЭРГИЙН БУРУУТАН ХЭН БЭ |
|
Чойжилсүрэн: Шаардлагатай засваруудыг хийсэн учраас цагийн дараагаас цахилгааны хязгаарлалт гайгүй болно
2026-01-21 11:36:52
С.Бямбацогт: Битүүний өдрийг амралтын өдөр болгож, ажлыг хоёрдугаар сарын 28-нд шилжүүлсэн
2026-01-21 11:15:22
Game of Thrones цувралын өмнөх үйл явдлын талаар өгүүлэх A Knight of the Seven Kingdoms цуврал үзэгчдэд хүрч эхлэлээ
2026-01-21 11:07:19
Taylor Swift “The Fate of Ophelia” дуугаараа дэлхийн хөгжмийн зах зээлийн эзэлж байна
2026-01-21 11:03:28
“Шунхлай” групп бахархалт тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2026-01-21 10:24:02
УРГАМАЛ СУДЛААЧ Ж.ОЮУНМАА: ХӨВСГӨЛИЙН ЖАРГАЛАНТ ГОЛД УСАН ХӨРШ, ТҮМЭН НАВЧИТ, ХОЛТСОН ЦЭЦЭГ БУЮУ УСНЫ ДЭЭД УРГАМЛУУД УРГАДАГ БОЛОХООР ӨВӨЛ Ч НОГООНООРОО ХАРАГДДАГ ОНЦЛОГТОЙ
2026-01-21 07:58:53
“Чингис хаан” үндэсний музей Олон улсын өвийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо
2026-01-21 07:25:00
“ТЭНГРИ” ХҮРТЭЛХ “THUNDER”
2026-01-21 07:22:02
МҮОХ-ны ерөнхийлөгч мөсөнд авиралтын тамирчдыг хүлээн авч уулзав
2026-01-21 07:20:00
Н.Нямбаяр Солонгосын уулын жимийн гүйлтэд мөнгөн медаль хүртлээ
2026-01-21 07:10:00
АМГТГ-ЫН ДАРГА АСАН Ш.ГАНХУЯГИЙН Г.АЛТЖИН АГСНЫ ХҮҮ ЭДВАРД СҮРЭНГЭЭС АВСАН 2.5 ТЭРБУМ АВЛИГЫН МӨНГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН АДУУЧИН ДҮҮ Г.ГАН-ОДЫНХОО ДАНСААР ДАМЖУУЛСАН УУ
2026-01-21 07:00:28
ПРОГНОЗ:ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД МАН-ААС ГОРИЛОГСОД
2026-01-21 07:00:00
ТАТВАРЫН ДАРГА НАРААРАА ТУГ ТАХИСАН ТЕГ-ЫН ДАРГА Б.ЦОГТНАРАНГИЙН АРД ХЭН БАЙДАГ ВЭ
2026-01-21 07:00:00
М.АНУЖИН: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ МЯДАГИЙН ДОТООД ШАНАЛАЛ, ХАЙР, ТЭВЧЭЭРИЙГ ӨӨРИЙНХӨӨ СЭТГЭЛ ЗҮРХЭЭР ДАМЖУУЛЖ, ҮЗЭГЧДЭД ҮНЭН ХҮРГЭХ НЬ МИНИЙ ХАМГИЙН ТОМ ДААЛГАВАР БАЙЛАА
2026-01-21 07:00:00
Б.АЛТАНЧИМЭГ: Аваргын төлөө барилдсан өрсөлдөгч тамирчин маань хүчтэй, уртай байлаа
2026-01-21 07:00:00
“ЗАДЛААГҮЙ ЗАХИДАЛ”-ААС ЗАДЛАХУЙ
2026-01-20 17:28:44
Шивээхүрэн боомтод нүүрс тээврийн жолооч нэгнийгээ хутгалж, амийг нь хөнөөжээ
2026-01-20 12:13:50
Хуурамч зарын дагуу 750 мянган төгрөг шилжүүлж залилуулжээ
2026-01-20 11:30:55
Ц.Гантулгыг “Алтан-Очир” одонгоор шагнав
2026-01-20 10:46:29
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
2026-01-20 10:05:12
Итали Улсад “Монголоос Барокко ертөнц рүү” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийв
2026-01-20 09:47:07
НАМБАЛАГ ДӨЛГӨӨН МОНГОЛ ЭЭЖИЙН ДҮРТЭЙ ЖҮЖИГЧИН Б.ТҮВШИНЖАРГАЛ
2026-01-20 09:38:40
Монгол Улсын баг хэйболын дэлхийн цомд түрүүллээ
2026-01-20 09:19:06
“Алдар”-ынхан “Хүрээ Фарм ХХК”-ийн тэмцээнээс 3 алт, 6 хүрэл медаль хүртэв
2026-01-20 07:20:00
Таеквондо-гийн 2026 оны пүмсэгийн улсын аваргууд тодорч эхэллээ
2026-01-20 07:10:00
16 НАСТАЙ ОХИН АМИА АЛДСАН ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН Э.ГАН-ЭРДЭНИЙН ЭЭЖИЙН ЦАЦСАН БИЧЛЭГ ХАВТАС ХЭРЭГТ АВАГДААГҮЙ УЧИР НОТЛОХ БАРИМТ БИШ ГЭЖ ҮЗЖЭЭ
2026-01-20 07:00:03
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД АСАН Н.ТАВИНБЭХ, ЗӨВЛӨХ П.ТОВУУДОРЖ ХОЁРЫН 2.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЭРХЭН ӨРНӨСӨН БЭ
2026-01-20 07:00:00
ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫГ ХОЁРДУГААР САРД ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ
2026-01-20 07:00:00
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Б.ЛХАГВАСҮРЭНГ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХЭВЛҮҮЛЖ, НУУСАН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЛЭХ НЬ
2026-01-20 07:00:00
А.ХЭРЛЭН: МУУГ СУРТАЛЧИЛДАГГҮЙ, ҮНЭН УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-01-20 07:00:00
2026-01-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |