Автомашин ачилтын “Авто повер лидер транс” ХХК-ийн жолооч Г.Мөрөнгөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Хүүхэд нь өвдсөн залуугийн автомашиныг буулгаад өгөх боломж байгаагүй юм уу. Яг юу болсон юм бэ?
-Харилцаанаас харилцаа үүснэ шүү дээ. Хэрэв тэр залуу анхнаасаа зөв харьцаж, учирлаж хэлсэн бол бид машиныг нь буулгаад өгөх байсан. Уг нь сэтгэл гаргаад машиныг нь буулгаж өгөх гэж байтал жолооч залуу элдвээр хэлж, дайрсан. Бид хүүхэдтэй явж байна гэдгийг нь анхнаасаа мэдээгүй. Хөдлөөд явж байтал араас ганцаараа гүйж ирсэн шүү дээ. Тэр хавьд байсан хүмүүстэй нийлж биднийг үг хэлээр доромжилж, биед маань халдсан. Тэр залуу миний биед эхэлж хүрсэн. Зөрчлийн хуулиар тэр залуу торгуулах байх. Түрүүлж хүрсэн нь угаасаа бурууддаг юм. Тэр хүн машинаа автобусны буудал дээр түр болон удаан хугацаагаар орхих ёсгүй. Дүрэм, журам, үүргээ мэддэг байх хэрэгтэй.
-Маргаан болсон газарт цагдаа ирсэн юм байна. Яаж шийдсэн юм бэ?
-Тэр залуу танхайрсан учраа цагдаа арга хэмжээ авсан байх. Цагдаа ирээд машиныг нь буулгачих гэж хэлсэн учраас бид буулгаад явсан. Машиныг нь буулгаж өгөх гэж байхад миний биед халдсан учраас би цагдаа дуудсан. Тэр хүн намайг цохиогүй байсан бол би түүнтэй ёс бус харьцахгүй байсан.
-Хүүхэд нь өвдөөд байсан шүү дээ. Машиныг нь хэрүүл, маргаан гаргахгүйгээр буулгаад өгч болоогүй юм уу. Ер нь ачсан тохиолдолд буулгах боломж байдаг уу?
-Хөдөлгөөнд оролцсон тохиолдолд ачсан автомашиныг ачилтын машины тэвшин дээрээс буулгах боломжгүй байдаг. Бидний ачаад явж байгааг хяналтын камераар хянаад байж байдаг шүү дээ. Бид хулгайгаар машин ачдаггүй, цагдаагийн зөвшөөрлөөр ачдаг. Энэ нийгэм чинь тэр чигтээ л камер болчихоод байна шүү дээ.
-Таныг цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж сонссон. Ямар үндэслэлээр гомдол гаргаж байгаа вэ?
-Гомдол гаргана. Би үнэхээр гомдолтой байгаа. Миний зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй цахим сүлжээнд цацаж, олны доог тохуу болгож, доромжлуулж байна шүү дээ. Цахим сүлжээнд биднийг нийтээрээ харааж, заналхийлж байна. Миний хувийн орон зай халдлагад өртсөн учраас гомдол гаргаж байгаа. Дээрээс нь машинаа ачуулахгүй хэмээн маргаан үүсгэсэн залуу биднийг заналхийлж, сүрдүүлсэн.
-Юу гэж тэр вэ?
-“Миний машиныг ачсан та хоёрыг зүгээр байлгахүй. Та хоёр надтай дахиж таараарай” гэж хэлсэн. Би үнэндээ айж байна. Гэрээсээ гарч чадахгүй, гэр, нойл хоёрын хооронд л явж байна. Үүнээс болоод би ажлаа хийж чадахгүйд хүрсэн. Хүмүүсийн дарамт, доромжлол их ирж байгаа учраас би ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ингээд би ажилгүй болчихлоо.
-Ачилтын компанид ажиллаад хэр удаж байсан бэ?
-Би хувийн компанид ажиллаад дөрвөн жил болж байгаа. Энэ компанид ажилд ороод дөрвөн сар болж байсан.
| Ачилтын компанийн жолооч Г.МӨРӨН: Би хүмүүсийн сүрдүүлгээс айсандаа гэрээсээ гарч чадахгүй, ажлаасаа гарчихлаа |
|
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |