Коронавирусийн халдвар авсан, халдварын улмаас хайртай хүнээ алдсан хүмүүстэй ярилцсанаа хүргэе. Манай улсад өдөрт дунджаар таван хүн халдварын улмаас амиа алдаж, 1000-2000 хүн халдвар авч байна.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн М гэр бүлийн хамт халдвар авчээ. Түүний ээжид шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээ өгсөн байна. Хариу нь эерэг гарч, гэр бүлээрээ өвдсөн нь батлагджээ. 60 орчим настай ээжийнх нь бие хүндэрч, эмнэлэгт хэвтэж, 14 хоног эмчлүүлжээ. Энэ талаар түнээс тодрууллаа.
-Гурван хүнд нь шинж тэмдэг илрээгүй гэсэн үү. Тухайн үед ээжийнх нь биеийн байдал ямар байсан бэ?
-Тиймээ, манай ээжийн бие хүндэрч, эмнэлэгт хүргэгдсэн. Ээж маань вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоног болчихсон байсан. Хөдөө явах гээд шинжилгээ өгтөл халдвартай болох нь батлагдсан. Цээж нь үе үе хатгуулж, хоолой өвдөж байсан юм билээ. Тэгээд эмнэлэгт хэвтээд, эхний гурав хоногтоо хүндэрсэн гэсэн. Толгой нь маш их өвдөж, бөөлжиж, гүйлгэх шинж тэмдэг хүчтэй илэрсэн гэсэн. Сүүлдээ бүүр хүчилтөрөгчийн аппарат хүртэл залгуулсан байх. Хэд хоног эмчилгээ хийлгэж байгаад эдгээд гарсан. Одоо бие нь бага зэрэг сульдсан, ядарсан байдалтай байна. Мөн халдвар илрээд гурав хоноод ээжийн амтлах, үнэрлэх мэдрэмж алга болсон. Даралт нь байнга ихэссэн, амьсгаа ихтэй гээд бие нь хүнд байсан.
Харин эхнэр, дөрвөн настай охин маань болон надад шинж тэмдэг илрээгүй. Шинжилгээ өгөөд эерэг гэж гарсан учраас гэртээ тусгаарлагдсан. Эхний өдөр өрхийн эмнэлгээс залгаж, лавлаж асуусан. Түүнээс хойш ганц ч удаа хэн ч залгаагүй. Бид шинж тэмдэг илрээгүй учраас өөрсдөө ч холбогдоогүй.
-Та хоёр вакцин хийлгэсэн байсан уу?
-Эхнэр маань хоёр дах тунгаа хийлгээд хэдийн 14 хоночихсон байсан. Ээжтэй нэг өдөр хамт хийлгэсэн байх. Харин би эхний тундаа хамрагдаад 20 гаруй хонож байсан. Хоёр дах тунгаа хийлгэх гэж байтал халдвар илэрсэн.
-Гэртээ эмчилгээ хийсэн үү?
-Хөнгөн хүмүүсээ бол шууд “хаяж” байгаа юм билээ. Халдвартай байхад хэн ч залгахгүй, яриагүй болохоор тэгж бодсон. Эхнэр маань 5000-тай д витамин, 1000 с витамин нөөцөлсөн байсан юм билээ. Тэрийг нь долоо хоног уусан. Охин маань мөн адил витамин уусан. Өөр эмчилгээ гэж тодорхой хэлэх юм алга. Хүн болгоны биеийн онцлог өөр юм байна гэдгийг л мэдэрсэн. Хавсарсан суурь өвчтэй хүмүүс бол хурдан хугацаанд эмчилгээ хийлгэхгүй бол амархан хүндэрдэг юм байна лээ.
-Эдгэсэн гэдгээ яаж мэдсэн юм бэ?
-Бид 14 хоног болоод ХӨСҮТ-ийн 119 гэдэг утас руу залгаж зөвлөгөө авсан. 14-21 хоногийн дараа эдгэсэн гэдэг бичгээ авч болно гэж хэлсэн. Тэгээд эдгэсэн гэдэг бичгээ авсан.
Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн А коронавирусийн халдвар авчээ. Тэрбээр таван сартай жирэмсэн бөгөөд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад гэртээ гарч, долоо хоногийн дараа халдвартай гэдэг нь батлагдсан байна.
-ЭХЭМҮТ-д хэвтэж байхдаа та ойрын хавьтал болсон юм уу?
-Намайг хэвтэж байхад өөр тасгийн хүнээс халдвар илэрсэн гээд тусгаарлаж байсан. Тухайн үед биднээс шинжилгээ аваагүй. Сувилагчаас нь “Халдвар илэрсэн хүнийг тусгаарласан уу” гэж асуусан. Гэтэл “Халдвар илэрсэн юм уу, мэдээгүй” гэж хэлсэн. Тэр сувилагч өдрийн ээлжинд гарахдаа халдвар илэрсэн тасагт ч гэсэн үйлчилгээ үзүүлж байсан. Уг нь өөрсдөө ээлжинд гарах бүртээ шинжилгээ өгдөг юм шиг байна лээ. Хаанаас халдвар авснаа мэдэхгүй. Гэртээ ирээд долоо хоноод л хамрын ханиад хүрсэн. Өрхөөс ирж шинжилгээ аваад эерэг гарч, эмнэлэгт ирсэн.
-Таны биеийн байдал ямар байна вэ?
-Бага зэрэг ханиаж, хоолой өвдөж байна. Хөнгөн хамрын ханиад яаж хүрдэг вэ яг тийм л шинж тэмдэг илэрч байгаа. Уг нь гэрээр эмчилгээ хийлгэж болох юм билээ. Жирэмсэн учраас эмнэлэгт ирсэн. Жирэмсэн болохоор эмчилгээ гэж витамин д, с л уулгаж байна. Өөрийнхөө дархлаагаар л эдгэх бололтой. 10 хоног эмчилгээ хийлгээд гаргана гэсэн. Хэрэв хүндэрвэл өөр эмнэлэг рүү шилжүүлэх юм байна лээ.
-Жирэмсэн учраас вакцинд хамрагдаагүй юу?
-Тиймээ, хамрагдаагүй. Харин хоёр тундаа хамрагдсан нөхрөөс минь одоогоор халдвар илрээгүй байна. Би халдвар авсан нь батлагдаж, эмнэлэгт ирээд гурав хонож байна.
-Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн биеийн байдал ямар байна вэ?
-Манай энд ихэвчлэн хөнгөн хүн байгаа бололтой. Өрөөндөө хоёр хүн л байдаг. Хүнд, амьсгал нь давчидсан, дутагдалд орсон хүмүүсийг эмнэлэг рүү зөөвөрлөж байх шиг байна. Цонхоор ороход эхчүүдийг зөөвөрлөөд байсан. Энд дандаа жирэмсэн хүмүүс хэвтэж байгаа.
57 настай эрэгтэй халдвар авч нас баржээ. Талийгаач хоёрдугаар тундаа хамрагдсан байсан гэнэ. Түүний ар гэрийнхэн вакцинаас болж нас барсан гэж үзэж байгаа аж. Энэ талаар талийгаачийн төрсөн эгч Э-тэй ярилцлаа.
-Таны дүү архаг суурь өвчтэй байсан уу?
-Би найман дүүтэй. Ижий, аав минь бидний бага залуу байхад нас барсан учраас би дүү нараа гардаж өсгөсөн хүн. Талийгаач дүү минь 57 настай бөгөөд суурь өвчин байгаагүй. Сүүлийн хэдэн сар даралт нь бага зэрэг хэлбэлзээд байсан гэсэн. Бусдаар бие нь өвдөж байгаагүй.
-Вакцинаа хэзээ хийлгэсэн байсан юм бэ?
-Хугацааг нь сайн мэдэхгүй байна. Хоёрдугаар тунгаа тавдугаар сарын 26-нд хийлгэсэн байх. Вакцинаа хийлгээд дотор нь муухайрч, хоёр хоног гэртээ халуурсан юм билээ. Дүү маань нийгмийн идэвхтэй, геологийн мэргэжилтэй учраас орон нутагт ажилладаг байсан. Ажил руугаа явах гээд вакцинаа яаран хийлгэсэн байх. Эхнэртэйгээ хамт очиж, БНХАУ-ын вакцин хийлгэсэн гэсэн. Эхнэрт нь хариу урвал илрээгүй. Эрүүл мэндийн ажилтнууд сайн ажиллаж байгаа байх. Гэхдээ зарим хайхрамжгүй, сэтгэлгүй хүмүүсээс болж эд хийж бүтээж явсан миний дүү амиа алдчихлаа. Бие нь өвдөхгүй болохоор өөрийгөө эрүүл гэж бодож байсан дүүгийн минь ядаж даралтыг үзээд өгөхөд яасан юм бол. Тэд жаахан л сэтгэл гаргачихсан бол миний дүүд вакцин хийхгүй, дүү минь амьд байж байх байсан шүү дээ.
-Эмнэлэгт очоод хэд хоноод нас барсан юм бэ?
-Гэртээ гурав хоноод, эмнэлэгт хүргэгдсэн юм шиг байна лээ. Эмнэлэгт хүчилтөрөгчийн аппараттай хэд хоног байж байгаад хүндэрч, эрчимт эмчилгээ буюу сэхээн амьдрах тасаг руу шилжсэн. Сэхээний тасагт хоёр, гурав хоноод л нас барсан байх. Би хөдөө орон нутагт байдаг болохоор дүүтэйгээ уулзаж чадаагүй. Нас бардаг өдрийнх нь өглөө гуурс тавина гэж байсан ч тавиагүй. Эмч нар нь “Энэ хүний бие дийлэхгүй юм байна” гэж хэлсэн байна лээ. Гэрийнхэн маань дүүтэйгээ, нөхөртэйгөө, аавтайгаа уулзаж чадаагүй.
-Халдвар авсан нь батлагдсан юм уу?
-Эмнэлэгт очоод өгсөн эхний шинжилгээгээр халдвар илрээгүй гэсэн. Бие нь муудахаар нь дахиад авсан юм шиг байна лээ. Тэр шинжилгээгээр нь халдвар илэрсэн гэсэн. Халдвар илэрсэн учраас цогцсыг нь ар гэрийнхэнд өгөөгүй байх.
-Та буяны үйл ажиллагаанд нь оролцож чадсан уу?
-Үгүй. Оршуулгын ёслолд долоон хүний оролцуулна гэж хэлсэн юм билээ. Тэгээд манай дүү нар “Та ирээд ч харж чадахгүй. Оршуулах үйл ажиллагаанд оролцож чадахгүй юм чинь хэрэггүй” гээд очиж чадаагүй. Дүүгийнхээ шарилд ч хүрч чадаагүй, цагаан сүү ч дусааж чадсангүй. Манай дүү нарт холын зайнаас цагаан даавуугаар боосон цогцсыг нь харуулсан байна лээ. Тэгээд л оршуулсан гэсэн.
| КОВИДЫН ЗОЛИОС |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |