Жагсагчдын “захиалга”-аар Засгийн газраа огцруулж, том төслүүдээ боймолдог МАН-ынхан ухсан нүхэндээ өөрсдөө уналаа. Үйл явдлыг эргэж харвал хөхөө өвлийн хүйтнээр хүүхдээ тэвэрсэн ээжийг углааш, халаадтай гаргасан гэх жагсагчдын шаардлагаар У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлага хүлээж, танхимаараа огцорч байлаа.
Араас нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Орлогоо нотлох”-ыг шаардсан жагсагчдын “захиалга”-аар огцорсон. Хамгийн сүүлд Халзан бүрэгтэйн ордын хайгуул судалгааны ажлыг орон нутгийн иргэдтэй ойлголцоогүй гэх шалтгаанаар түр хугацаанд зогсоох шийдвэр гаргаснаа Засгийн газар танилцуулсан. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэгтнүүдийг жагсагчдын шаардлагаар зарласан.
Харин өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтыг эсэргүүцсэн жагсагчид Оюутолгойн зэсийн баяжмалын замыг хааж, эдийн засгаа эрсдэлд оруулах хүртлээ галзуурч байна. Шулуухан хэлэхэд сошиал тролл, жагсагчдын дуулианаар Засгийн газрын ажлаа явуулж ирсэн гороо МАН-ынхан өөрсдөө амсаж байна. Үнэндээ өнгөрсөн хугацаанд томоохон төсөл хөтөлбөр, гаднын хөрөнгө оруулалтыг жагсагчдын “захиалгаар” гацааж, хойшлуулдаг, зармыг нь зогсоох хүртлээ төрийн бодлого, эдийн засгийн эрхээ жагсагчдаар удирдуулсаны тод илрэл юм.

Жагсагчид, троллууд олон хандалт авах тусам улстөрчид өөрийг нь олон нийт муухайгаар харж эхэлнэ гэж айдаг учраас л троллууд төрийн толгойд гарчихаад байгаа нь энэ. Гэтэл өнөөдөр Оюутолгойн зэсийн баяжмалын замыг хааснаар Монгол Улс таван тэрбум төгрөгийн орлого тасрах эдийн засгийн эрсдэлтэй нүүр тулаад байна. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгагийн сайд Г.Дамдинням “Хэсэг бүлэг иргэд "Оюутолгой" ХК-ийн зэсийн баяжмалын экспортын замыг хааснаар өдөрт таван тэрбум төгрөгийн орлогоо манай улс алдана. Хэрвээ энэ хэмжээний орлого алдвал тухайн хүмүүсээс нэхэмжилнэ. “Оюу толгой” компаний татвар, хураамж Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын ойролцоогоор есөн хувийг бүрдүүлдэг” хэмээн мэдэгдсэн.
Улмаар Оюутолгой ХК-иас ““Эрс Шинэчлэл Хөдөлгөөн”-ий нэр бүхий иргэд Оюу толгойн үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор баяжмал тээвэрлэлтийн замыг хаагаад байна. Үүний улмаас хуваарьт баяжмал тээвэрлэлт зогсож, экспорт тасалдах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх эрсдэл үүслээ. Экспорт саатсан нэг долоо хоног тутамд улсын төсөвт ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татварын орлого, тэр дундаа 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй байна. “Оюу толгой” компани нь Монгол Улсын төсвийн татварын орлогын ес орчим хувийг бүрдүүлж, өдөр бүр 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон айл өрх, үндэсний бизнес эрхлэгчдийг дэмжсээр ирсэн. “Оюу толгой” компани иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэж, шаардлага тавьсан иргэд, төрийн бус байгууллагуудтай уулзан, тухай бүр хариу өгч, ажил хэрэгч харилцахыг чухалчилж ирсэн.
Ёстой эдээрээ оролдвол эвдэхийн шинж гэгч болоод байна, Оюутолгойн асуудал. Шаардлага тавьж, хариуцлага нэхэх нь зүйтэй ч, шууд замыг нь хааж, экспортын бүтээгдэхүүнээ гаргахгүй байх нь эдийн засгаа шууд боймолж байгаа хэрэг мөнөөс мөн. Ганц өдөр ч зогсох эрхгүй ажиллаж байгаа Оюутолгойн ордод гэрээгээ хүлээсэн үүрэг гэж бий. Гэтэл зэсийн баяжмалын замыг гэнэт хааж зогслоо гээд бүгд шийдэгдчихгүй. Харин ч манайх эдийн засгийн алдагдалд орж, гаднын хөрөнгө оруулагчдын аманд багтах зам руугаа өөрсдөө сайн дураараа орж байгаагаас ялгаагүй болно. Тэгэхээр жагсагчдын эрх ашгийг Монгол Улсын төлөө байна гэж харах ч нэг талаараа өрөөсгөл асуудал болж байна.
Эцэст нь, дахин сануулахад эрх баригчид жагсагчдаар толгойгоо мэдүүлж, Засгийн газраа огцруулдаг, сошиал хандалтаар ажлаа явуулдаг поп улс төрийн шийдвэр гаргаж ирснийхээ горыг өнөөдөр Оюутолгойн жагсаал дээр өөрсдөө амслаа. Жагсаалаа олны анхааралд хүргэхийн тулд тролл армиуд юу ч хийхээс буцахгүй болсныг ч харлаа, монголчууд.
| ЖАГСАГЧДААР “ТОЛГОЙ”-ГОО МЭДҮҮЛСНИЙХЭЭ ГОРЫГ ОЮУТОЛГОЙ ТОЛГОЙ ДЭЭР АМСАЖ ЭХЭЛСЭН ҮҮ, МАН-ЫНХАН |
|
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |