Засгийн газраас түгжрэл, утааг бууруулах зорилгоор УИХ-д өргөн барьсан "20 минутын хот" гэсэн сүржин нэртэй концепц төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрөв. Төрийн аль ч үйлчилгээг 20 минутын дотор авч, хотын аль ч захаас түгжрэлийг тоолгүй замын хөдөлгөөнд оролцох боломж бий болгох томоохон төсөл хэрэгжиж байгаа ч нийслэлчүүд зорьсон газартаа хүрэх гэж 20 минут битгий хэл хоёр цаг, түүнээс ч илүү цагаар түгжирч, нам зогсдог нь хэвээрээ. Эрх биш томоохон төсөл, концепц эхлүүлж, хэрэгжүүлэхэд хугацаа шаардлагатайг нийслэлчүүд хэлүүлэлтгүй мэднэ. Гэсэн ч урт хугацаандаа хэрэгжих энэ бодлогын суурь болгож, эхний ээлжид хоолойд тулсан нэн тэргүүний асуудлуудаа шийдвэрлэх, асуудлын яг дунд нь ороод, гарц, гаргалгаа, шийдэл гаргаад ажиллаж байх ёстой Засгийн газрын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн "сураггүй" байна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн автомашины хөдөлгөөн хэвийн үеэсээ хэд дахин нэмэгдэж, түгжрэх бүү хэл, таг зогсдог боллоо. Төрийн ордонд кнопынхоо ч учрыг олохгүй суугаа Р.Эрдэнэбүрэнгээс түгжрэлийг бууруулах шийдэл хүлээгээд нэмэргүй юм байна.

Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард "20 минутын хот"-ыг бий болгох эрх зүйн орчин бүрдүүлэхээр хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Сүүлийн хэдэн жил нийслэлчүүдийн толгойны өвчин болсон утаа, түгжрэл, агаарын бохирдлыг нэг мөр цогцоор нь шийднэ гэсэн Засгийн газраас гаргасан ганц гаргалгаа. Хуулийн төсөлдөө тусгаснаар, Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий буюу Шинэ зуун мод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх, цаашид бүс бүхэн, боомт бүр улсын зэрэглэлтэй хоттой болох эрх зүйн боломж бүрдүүлнэ гэж байв. Ингээд зогсохгүй, Улаанбаатар хотод Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Толгойт хот, Баянхошуу хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Дарь-Эх хот, Баянзүрх хот, Амгалан хот зэрэг 14 хотыг бие даан хөгжүүлж, иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минутын дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох санаачилга гаргасан байдаг. Мөн Бага тойруугийн төвлөрлийг задлахын тулд Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулахаар төлөвлөсөн. Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбож, 20 минутын дотор Төрийн ордны Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх онгоцны буудалд шууд очдог байх боломжийг бүрдүүлэхээ мэдээлсэн. Энэ тухай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэхүү хууль батлагдсанаар дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бий болгоно. Тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулж, хөгжүүлснээр орон нутаг, бүс, олон улсын логистикийг сайжруулна. Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөл бүрдэнэ” хэмээн мэдэгдэж байлаа. Гэсэн ч өргөн барьсан концепц төслийн суурь ажлууд нь хэрэгжиж эхлээд хотынхны хоолойд тулсан түгжрэлийн асуудал бага ч болов буурах уу гэтэл бахь байдгаараа нийслэлчүүд автомашинтайгаа замын голд нам зогсдог хэвээрээ.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн хэдэн цагаар тэг зогсдог түгжрэлийн "гол баатар" нь Засгийн газрын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн байлаа. Хамтарсан Засгийн газар нэгдэж, томилогдсон сайд нар нь хариуцсан салбар бүрдээ хийсэн зүйлгүй юм аа гэхэд хийх гэж аргацааж байхад Р.Эрдэнэбүрэн сайдад бүр хөдөлсөн ч юм алга. Усан бороо олон хоног үргэлжлэн орж, үерийн аюул болохоо алдаж, замын хөдөлгөөнд зай гарахгүй шахам нам гацаж байхад ч "20 минутын хот"-ын сайд гэсэн гоё нэр, сэтрээр албан тушаалаа өөрчилсөн түгжрэлийн сайд нь түмний нүдэн дээр ил гарсангүй. Харин сайд болсноосоо хойш хүмүүст ганц харагдсан нь Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулахаар гарч ирээд "Төрийн байгууллагуудаа Богд уулын урд тал руу нүүлгэнэ" гэснээс өөр хоолойд тулсан түгжрэлийн асуудлаа хэрхэх вэ гэсэн асуудлаар хийсэн дорвитой зүйлгүй суугаа.

Засгийн газрын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн түгжрэлийг тоож байгаа юмгүй Төрийн ордонд сууж байна. Уг нь Р.Эрдэнэбүрэн УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан нэгэн. Гэсэн ч гишүүнээр ажиллаж байсан туршлагатай нэгэн гэмээргүй загнаж, парламентын танхимдаа ч учраа олохгүй "Баахан юу нь мэдэгдэхгүй өнгийн кноп гарч ирээд байна" гээд кнопынхоо учрыг ч олохгүй будилж сууна лээ. Кнопынхоо учрыг ч олохгүй байгаа УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдаас нийслэлчүүдийн шүдний өвчин болсон түгжрэлийн асуудалд шийдэл хүлээгээд даанч нэмэр алга.

Хариуцсан салбараа, хотын түгжрэлээ тоолгүй суугаа Р.Эрдэнэбүрэнгийн хувьд 1974 онд Дундговь аймагт төрсөн, Гурвансайхан сумаараа овоглодог нэгэн. Тэрбээр Дундговь аймагтаа арван жилийн сургуулиа дүүргэж, Бүгд найрамдах Турк Улсын Анкарагийн их сургуулийн хуулийн анги, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байдаг. Улмаар дээд боловсрол эзэмшсэнээсээ хойш буюу 1999 оноос УИХ-ын гишүүн, “Эх орон” намын дарга, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын туслахаар ажиллаж эхэлсэн намтартай. Улмаар төрийн түшээгийн туслахаас шууд УИХ-ын гишүүн болсон нэгэн. Р.Эрдэнэбүрэн 2004-2008 онд төрийн түшээ хийсэн намтраасаа хойш хоёр ч яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд улс төрийн намтар нь чамгүй зузаан. Гэсэн ч төрийн алба хашихдаа тэрбумын авлигын хэргээр шалгагдаж байсан хар намтартай гэнэ. Тухайлбал, Р.Эрдэнэбүрэн 2012-2015 онд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа "Орон сууцны үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхдээ бусдаас их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэргээр АТГ-ынханд баривчлагдаж, шалгагдаж байв. Улмаар хууль, хяналтын байгууллагаас Р.Эрдэнэбүрэнг яллагдагчаар татаж, бусдаас тэрбум төгрөгийн авлига авч, авлигын мөнгөөрөө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, "Ривер гарден" хотхонд зургаан өрөө байр, хоёр автомашины зогсоол худалдаж авсан гэх үндэслэлээр шүүхэд шилжүүлж байв. Гэвч 2018 онд шүүхээс түүнийг гэм буруугүй гэж үзэн сулласан байдаг.
| КНОПЫНХОО Ч УЧРЫГ ОЛОХГҮЙ ТӨРИЙН ОРДОНД “ТҮГЖЭЭ” БОЛЖ СУУГАА Р.ЭРДЭНЭБҮРЭНГЭЭС ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ШИЙДЭЛ ГАРАХ УУ |
|
Б.Гончигсүрэн Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-10-02 17:32:46
А.Адъяасүрэн Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 17:14:09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 17:07:38
Б.Учрал Азийн наадмын таеквондо-гийн шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-10-02 15:24:49
Б.Намбардагва Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-02 14:34:22
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч эрүүл ухаантай хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
У.Анужин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-01 17:56:40
Л.Энхрийлэн Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-10-01 17:18:09
Т.АРИУНЗАЯА Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-01 17:13:51
Л.Энхрийлэн, У.Анужин, Л.Энхдөл нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч үзнэ
2026-10-01 14:35:38
Т.Алтжин, Г.Ганхуяг нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-01 14:11:31
Т.Ариунзаяа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-01 14:04:21
Хүний амь хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ
2026-10-01 13:00:51
Дэлхийн хиймэл оюуны өсөлт Азийн орнуудын үйлдвэрлэл өргөжихөд сайнаар нөлөөлж байна
2026-10-01 13:00:02
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа
2026-10-01 12:50:40
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 2.5 тэрбум долларын хөрөнгө Дамдинням сайдын хувийн эрх мэдэлд шилжиж байна
2026-10-01 12:44:00
Аравдугаар сард ихэнх нутгаар дулаан дулаан байх боловч температурын хэлбэлзэл өндөр байх төлөвтэй байна
2026-10-01 11:11:14
Дорноговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-10-01 11:04:39
Ө.Эрдэнэбаатар Азийн наадмын жюү жицү-гийн шигшээ наймд шалгарлаа
2026-10-01 09:59:36
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар Азийн наадмын алтан медалийн буухиаг үргэлжлүүлж чадах уу
2026-10-01 09:53:43
Шадар сайд Н.Номтойбаяр БНКазУ-ын Астана хотод ажиллалаа
2026-10-01 09:35:18
2026-10-01 09:22:38
Жүдочид дэлхийн аваргыг зорин мордлоо
2026-10-01 08:55:28
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар жингээ тэргүүлэн барилдана
2026-10-01 08:47:15
Манай чөлөөт бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр өрсөлдөнө
2026-10-01 07:53:24
Таеквондо-гийн дэлхийн цомын хоёр дахь өдөр 1 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-10-01 07:48:21
2026-10-01 07:10:00
2026-10-01 07:05:00
Хятадын шоронд хоригдсон Л.ШАРБААТАР: "Харанхуй нүхнээс хэзээ гаргах бол" гэх хүлээлт, эргэлзээ, ганцаардал дунд таван жил тарчилсан
2026-10-01 07:00:09
Э.Дэлгэрмаа Азийн наадмын V байрт орлоо
2026-10-01 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-10-01 07:00:00
Э.БИЛГҮҮН буюу ЧОЙДОГ: Бусдаас онцгойрохыг бус өөрөөрөө тухтай амьдрахыг хүсдэг
2026-10-01 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-10-01 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-10-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |