МАН-ын нөмөр, нөөлөгт олон жил “бээвийж”, “бэвтнэж” суугаа М.Оюунчимэг гишүүн улс төрийн гол тоглогч болж харагдах гэж хэрэндээ л хичээх юм. Даанч тэр улс төрийн гол тоглогч, даацтай улстөрчийн дүрд тоглох гэж оролдох бүрдээ бүтэлгүйтэж, сонгогдсон тойргийнхныхоо төдийгүй ард олны амны бай, хошин ярианых нь сэдэв, “сошиал од” болоод л дуусах шинжтэй шүү, янз нь.
Өнөөгийн парламентад намынхаа нэрээр халхавч хийгээд чимээгүйхэн Төрийн ордонд заларчихсан сул гишүүн олон бий. Үүний нэг нь Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. Сэтгүүлчийн ширээнээс улстөрчийн ширээнд тухласан тэрбээр хийж гийгүүлсэн ажлаасаа илүү хэл амтай, заргач, хийсэн хэргээ хүлээхгүй мэлздэгээрээ алдаршиж, Саарал ордноор нэг будилаан тарьж, аль болохгүй хэрэгт нэр, ам хоёр нь хутгалдчихдаг сул талтай. Товчхондоо, түүнийг “давилуун, туйлбаргүй” хэмээн нэрлэж болмоор ч юм шиг санагдав. Улстөрчийнхөө хувьд өөрийнхөө үзэл бодолдоо үнэнчээ баталж чаддаггүй, улстөрч хэмээх нэрээс зургаан жил зүүгдээстэй явахдаа ядаж сонгогдсон тойрогтоо гарт баригдаж, нүдэнд үзэгдэж, нүүр тахалчихаар олигтой ганц ч ажил хийгээгүйд нь сонгогчид нь гомдож, халаглаж, өмнөөс нь нүүр нь улайж суугаа гэгддэг. М.Оюунчимэг гишүүн хоёр удаагийн парламентад дараалан сонгогдчихсондоо эрдэж, “нялх” гишүүдийнхээ дэргэд зангарагтай загнах гэж хичээдэг ч улстөрчийнхөө хувьд бойжиж амжаагүйг илтгэх түүний зарим жишээг дурдъя.

М.Оюунчимэг 2016 онд УИХ-ын гишүүн болохдоо л “Боов” хэмээх хочтой болж болсон түүх нь Байнгын хорооны хуралдааны үеэр үдийн цайндаа боов идэж, инээмсэглэн суугаа бичлэг нийтэд ил болсноор эхэлдэг юм. Мөн тэрбээр алдарт ЖДҮ-ийн хэрэгт нэр холбогдож, ЖДҮХС-гаас нөлөө бүхий албан тушаалтан, гишүүд зээл авахад жуучлагчаар ажиллаж, 120 сая төгрөгийн авилга авсан гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж байсан удаатай. Гэлээ ч үүнийгээ булзааруулах гэж “Би үүнд буруугүй, үүнийг шалгуулна” гээд хир хүргэхгүй өөрийгөө өмгөөлж байгаад Улсын Ерөнхий прокуророос хатуу сануулга авсан. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан зээл авсан байж болзошгүй гэх хэрэгт нэр холбогдож байсан түүхтэй. УИХ-ын гишүүн болсноос хойш түүний болон гэр бүлийнх нь Хөрөнгө орлогын мэдүүлэг дөрвөн жилийн дотор 15 сая төгрөгөөр огцом нэмэгдсэн байгаа гээд тоочоод үзвэл түүнд сайн нэр үнэндээ алга.
-М.ОЮУНЧИМЭГ ХҮҮГЭЭ ТӨРИЙН МӨНГӨӨР СУРГАЖ, ДАРГА БОЛГОЖ БАЙВ-

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар томилогдож байв. Түүнийг өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур дээрх албанд томилсон гэдэг дуулиан дэгдэж байлаа. Хамгийн гол нь энэ албыг хаших хүн нь наймаас доошгүй жил төрийн албанд ажилласан, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх зэрэг шаардлага тавигддаг ч Б.Энхмөрөн шаардлага хангах нь битгий хэл Төрийн албаны шалгалтдаа тэнцээгүй хэмээн олны шүүмжлэлд өртөж байсан. Түүгээр ч зогсохгүй эрхэм гишүүн хүүгийнхээ сургалтын төлбөрийг Боловсролын зээлийн сангаас төлүүлчихээд зээлээ ч төлөөгүй төрийн албанд даргаар томилсон байгаа юм.
Монгол Улсын Засгийн газраас хаалгаа барьсан "Капитал" банкны хөрөнгийг дуудлага худалдаагаар зарж, хоёр санд төвлөрүүлэх шийдвэр гаргаж байсан. Тэгвэл "Капитал" банкнаас нэр бүхий улстөрчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж хамаарал бүхий компаниараа дамжуулж их хэмжээний зээл авсан нь ил болж байгаа. Тэдний нэг болох М.Оюунчимэг гишүүн гурван тэрбумын зээл авсан хэмээн яригдаж, олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй.
(1).jpg)
Тэгвэл омикрон хувилбар илэрснийг нуун дарагдуулж, иргэдийн амь насанд занилхийлсэн, халдварт өвчнийг бусаддаа үгсэн хуувилдаж, нуусан байж болзошгүй УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг иргэн Д.Мөнхбатыг яллаж буй Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн” гэх зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэх ёстой байв. Учир нь, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Монголын Засгийн газар өнгөрсөн сард омикрон тархсан байсныг нуусан” гэх утга бүхий жиргээг твиттер хуудастаа оруулсан байдаг. Тодруулбал, тэрбээр “Угаасаа л шинэ жилийн өмнө тархсан байсан л даа. Гэнэт тархсан мэт ярихаа болих хэрэгтэй. Зүгээр л тайван бэлэн байдлаа хангацгаая. Гол нь амны хаалтаа тогтмол зүүж, олон нийтийн газар, шоу цэнгээнээс хол байцгаая. Зайгаа барьцгаая. УОК, ЭМЯ сүржигнэх хэрэггүй” гэж бичсэн байдаг.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хурлын үеэр "Коронавирусийн халдвараар өвчлөөгүй 2.7 сая хариуцлагатай иргэнд талархлаа илэрхийлж, нэг удаагийн урамшуулал олгох нь зүйтэй. Нэгдүгээрт, талархлаа илэрхийлж, хоёрдугаарт, тэр хүмүүстээ нэг удаагийн дэмжлэг юм уу сувилалд хамруулдаг ч юм уу, 2022 оны төсөвт ч гэсэн иймэрхүү хүмүүстээ яаж хандах талаар бодолцох хэрэгтэй. Нийгэмдээ хариуцлагаа ухамсарлаад, цар тахлаас өөрийгөө болоод эргэн тойрноо хамгаалаад явж байгаа 2.7 сая хүндээ бид талархах ёстой. Хүмүүс хараад, биеэ зөв авч явдаг, эрүүл байдаг, дархлаатай байдаг хүмүүсээ ингэж гоё урамшуулдаг юм байна. Би бас анхаарах ёстой юм байна гэсэн ёс зүй төлөвшүүлж, төсөв төлөвлөгөөтэйгөө уях ёстой" хэмээгээд олны инээдийг барж байсан юм.

-М.ОЮУНЧИМЭГ САНГИЙН САЙД АСАН Ч.ХҮРЭЛБААТАРЫН ХҮН ҮҮ-
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 1995 онд ОХУ-ын Ленинградын Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Улмаар МҮОНРТ-д сэтгүүлч, редактор, тоймч, “ММ” агентлагийн ерөнхий редактор, захирлаар 2009 он хүртэл ажилласан. Ингээд 2009 онд ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч болж, улс төрд хөл тавьсан. Түүнийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар ЗГХЭГ-ын Хэвлэлийн албанд дуудаж авчирч оруулсан гэдэг. Улмаар 2013 онд МАН-ын нарийн бичгийн дарга болж, 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.
Энэ мэтчилэн өнөөдрийг хүртэл түүний нэр холбогдсон дуулиантай, хоржоонтой "явдлууд" тасралтгүй үргэлжилсээр. М.Оюунчимэг гишүүн ч юм бүхэнд хошуу дүрэх санаатай, нөгөө л зангаараа хүссэн үедээ хүссэн сэдвээрээ жиргэчихээд л, эвгүйтвэл эвтэйхэн бултчихаад л суух юм. Өөрөөр хэлбэл, түүнийг бааварлах ч учраа олохгүй будилж байх зуурт нь улстөрчийнх нь замнал дуусчих вий дээ.
| М.ОЮУНЧИМЭГИЙГ БААВАРЛАХ УЧРАА Ч ОЛОХГҮЙ БУДИЛЖ СУУТАЛ УЛСТӨРЧИЙНХ НЬ КАРЬЕР ДУУСЧИХ ВИЙ ДЭЭ |
|
Э.Ариунтунгалаг өвлийн олимпын 10 км-ийн чөлөөт төрөлд уралдана
2026-02-12 16:01:02
Бүх нийтээр даган мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа
2026-02-12 12:42:13
Франжо фон Аллмен “Милан-Кортина-2026” олимпоос гурван медаль хүртжээ
2026-02-12 12:32:40
“DARKHAN MOGULS” багаас Үндэсний шигшнн багт зургаан тамирчин сонгогдлоо
2026-02-12 10:25:32
Азийн 2030 оны танхимын тулааны наадмыг эрхийн төлөө өрсөлдөж эхэллээ
2026-02-12 08:28:49
Г.Ерөөлбатыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагчид тодорхойлжээ
2026-02-12 07:20:00
Ш.Магван, Д.Сэрээтэр нар Хөдөмөрийн баатар цол хүртэхээр боллоо
2026-02-12 07:10:00
Хөвч тайгад төөрсөн Д.ДОРСМАА бүсгүйн АМЬДРАХ, АМЬД ГАРАХЫН ТӨЛӨӨХ 129 ХОНОГИЙН ТЭМЦЭЛ
2026-02-12 07:00:47
УЛСЫН ХИЛ ДЭЭР 34 МЯНГАН ГА ГАЗАРТАЙ “БООМТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦ” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР БООМТЫН САЙД АСАН Б.ТУЛГЫН НАЙЗ Д.ОДГЭРЭЛ АЖИЛЛАЖ БАЙНА
2026-02-12 07:00:00
З.ОЙДОВ: “Нөхөр минь чи олимпын шүүгчийн мэдэхгүй мэхийг хийсэн гэж байна. Ахиад чамайг хийвэл, хатуу арга хэмжээ авна шүү” гэсэн
2026-02-12 07:00:00
ДЭЭД ӨРӨӨНИЙ ШИРЭЭ-II
2026-02-12 07:00:00
БАТЫН БАТБААТАРЫН МОНГОЛЫН ТӨЛӨӨ “МОД”-ОО БАРЬТЛАА ЗҮТГЭХИЙН УЧИР
2026-02-12 07:00:00
МАНДАХ НАР ШИГ МЯГМАРНАРАН
2026-02-12 07:00:00
Ц.Баярсайхан мастерын элсний спортын дэлхийн наадмаас алтан медаль хүртжээ
2026-02-11 16:02:07
Нийслэлийн БТСГ Азийн ХАХ-ны удирдлагуудтай уулзалт хийлээ
2026-02-11 15:55:00
А.Тодмагнай сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаанд түрүүллээ
2026-02-11 15:18:33
Дугуйн Азийн аваргын бөөн гараатай 156 км-ийн уралдаан болно
2026-02-11 15:01:15
2026-02-11 15:00:00
Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн шатрын тэмцээн эхэллээ
2026-02-11 14:43:04
Э.БАТШУГАР: Ашигт малтмалын үр ашгийн 60 хувийг олгох зорилгоор Е-Mongolia дээр хяналтын самбарыг хөгжүүлнэ
2026-02-11 14:35:40
Б.ЭНХБАЯР: Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц шийдвэр гаргаж, улсынхаа хилийг зарж идсэн байна
2026-02-11 14:16:42
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18-аар нэмэгджээ
2026-02-11 12:11:07
Байгалийн баялгийн өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх Г.Занданшатарын хувилбар
2026-02-11 11:32:01
Япон Улсын Элчин сайд “Judo for tomorrow” хөтөлбөрийн оюутнуудтай уулзав
2026-02-11 11:16:48
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ
2026-02-11 10:13:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай нийт 2151 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-02-11 09:45:08
Н.АЛТАНХУЯГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭ ХЭНТИЙН АХ ДҮҮСЭЭР ЦАГААТГУУЛСАН УУ
2026-02-11 09:30:00
2026-02-11 09:15:00
Г.Дашням ОХУ-ын Спортын сайд М.В.Дегтяревтай уулзалт хийжээ
2026-02-11 09:07:17
Монгол цэргүүд “Norcon march -2026”-г тэргүүлэв
2026-02-11 08:39:14
Б.Баттүшиг “МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын медалийг гардуулав
2026-02-11 08:26:36
Дархан-Уул аймаг өсвөрийн тамирчдыг нэг сая төгрөгөөр урамшууллаа
2026-02-11 07:20:00
Б.Ачбадрах цанын спринт төрөлд 80-р байрт орлоо
2026-02-11 07:10:00
Д.МӨНХ-ОРГИЛ: Морин хуурын үүсэл гарвалын домог жонон хар морийг бэлгэшээж хамтлагаа “Жонон” гэж нэрлэсэн
2026-02-11 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-02-11 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2026-02-11 07:00:00
ДОНЖТОЙ АГААД ИХЭМСЭГ ДУУЧИН Г.ЭРДЭНЭЧИМЭГ
2026-02-11 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2026-02-11 07:00:00
“Аман хуур” киноны Соном өвгөний охин Ц.ЦЭЦЭГЭЭ: Миний аав ард олныхоо дунд Ардын жүжигчин юм шүү
2026-02-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |