Улс төрийн халаа сэлгээ, томилгоо ихтэй энэ өдрүүдэд Үндсэн хуулийн цэцийн маргаан олны анхаарлыг татаад байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх заалтаар маргаан үүсгэж байгаа талаар мэдээлсэн.
Тодруулбал, Нэр бүхий иргэний мэдээллийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил байна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна хэмээн мэдэгдсэн.
Уг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн нь олны дунд Ерөнхийлөгч дахин сонгогдох санаархал байна гэх маргаан дагуулаад байгаа юм. Цаашлаад өнгөрөн долоон жилийн хугацаанд Ерөнхийлөгч хууль зөрчиж, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн үү гэх эргэлзээтэй асуудал ч олны дунд үүсээд байна. Энэ талаар бид Үндсэн хууль судлаачдаас байр суурийг нь сонслоо.
УИХ-ЫН ДАРГА АСАН Ж.ГОМБОЖАВ: ҮНДСЭН ХУУЛИА ДАВСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ ГЭЖ БАЙХГҮЙ

Энэ талаар УИХ-ын дарга асан Ж.Гомбожав дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгох өөрчлөлтийг УИХ хийсэн. Харин одоогийн хэрэгжиж буй Ерөнхийлөгчийн тухай хуулиар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн бол Цэц маргааныг хянан шийдвэрлэнэ.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн тухай хуулийн тухайн зүйл заалт нь Үндсэн хуульдаа захирагдах ёстой. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц маргааныг хянан шийдвэрлээд УИХ-д өргөн мэдүүлнэ. УИХ-аас Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг. Түүнээс биш Үндсэн хуулиа давсан Ерөнхийлөгчийн хууль гэж байхгүй" гэлээ.
ХУУЛЬЧ Б.ГҮНБИЛЭГ: ҮНДСЭН ХУУЛИЙГ ДАГАЛДУУЛЖ ӨӨРЧИЛЖ ЧАДААГҮЙ ХУУЛИЙН НЭГ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Харин хуульч Б.Гүнбилэг "Ерөнхийлөгчийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр "Үндсэн хуулийг дагаж өөрчлөлт орох олон хууль байсан. Одоог хүртэл өөрчилж чадаагүй хуулиудын нэг нь Ерөнхийлөгчийн тухай хууль. Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэсэн Ерөнхийлөгчийн тухай хуулийг УИХ-аар өөрчлөх хуулийн зохицуулалтай. Түүнээс биш одоогийн хэрэгжиж байгаа Ерөнхийлөгчийн тухай хуулиар Ерөнхийлөгч дахин сунгагдах ямар ч боломж байхгүй" гэсэн юм.
ХУУЛЬЧ Б.БАЯРАА: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ДЭЭР ҮҮСГЭСЭН МАРГААНААР УЛС ТӨРД ТАНДАЛТ ЯВУУЛЖ БАЙХ МАГАДЛАЛТАЙ

Энэ асуудлыг хуульч Б.Баяраагаас тодруулахад "Ерөнхийлөгчийн тухай хуульд УИХ одоог хүртэл өөрчлөлт оруулаагүй учир Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэсэн гэж харж байна. Үндсэн хуулиа л дагаж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа яригдана. Одоог хүртэл Ерөнхийлөгчийн тухай хуульд гар хүрээгүйг гайхаж байна. Нөгөө талаараа Үндсэн хуулийн цэц дээр үүсгэсэн маргаанаар улс төрд тандалт явуулж байх магадлалтай.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн тухай хуульд Ерөнхийлөгч дөрвөн жилээр гэж заасан байгаа бол дөрвөн жилээр дахин сонгогдох зүйл заалт дээр маргаан үүсгэж болзошгүй. Үндсэн хуулийн Цэц дээр үүссэн маргааныг олон нийт ойшоохгүй бол дараагийн асуудлаар маргаан үүсэх хандлагыг харж байгаа гэж хардаж болох юм. Гэхдээ одоогийн нөхцөл байдал дээрээ бол Үндсэн хуулиа л дагана. Магадгүй одоогийн Ерөнхийлөгч дахин сонгогдох хэмжээний нөхцөл байдал үүсвэл өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга ч гэсэн дахин сонгогдох магадлалтай болно гэсэн үг" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Ийн хуульч, судлаачдын хэлж буйгаар Үндсэн хуулиасаа давсан Ерөнхийлөгчийн хууль гэж байхгүй гэх байрь суурийг илэрхийлж байна. Үндсэндээ 1993 онд баталсан Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн батлах нь тодорхой харагдаж байна. Харин УИХ энэ олон томилгоо, халаа сэлгээний хажуугаар Ерөнхийлөгчийн хуулиа өөрчилж чадахгүй дараагийн сонгуультай золгож мэдэхээр байна.
| БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |