• Өнөөдөр 2025-12-11

Д.ГАНХУЯГ: Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Оюутолгойн гэрээг зүтгүүлээгүй бол одоо хүртэл батлагдахгүй байсан гэдэг нь худлаа шүү

        УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Оюу толгойн сонсголын үеэр УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва "Оюу толгойн гэрээг байгуулахдаа манай Засгийн газар "Голдмансанкс" ХХК-ийг зөвлөхөөр авсан. Гэтэл уг компани нь Риотинтогийн хувьцаа эзэмшигч байсан" хэмээн мэдээлсэн.  
 
     Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Анхаарал татсан асуудал энэ мөн С.Баярын Засгийн газар Голдмансакс Азиа ( Голдмансакс assets ХК нь хувьцааных нь 98 хувийг эзэмшдэг охин компани)ХК-ийг Оюутолгойн төслийн санхүүгийн зөвлөхөөр сонгож гэрээ байгуулсан байдаг.
 
      Гэвч "Голдмансакс assets" ХК нь 2009 оны байдлаар Оюутолгойн ордын лицензийг эзэмшигч Айванхоу Майнз ХК-ны ТОП10 хувьцаа эзэмшигчийн нэг нь байсан. Ингээд 2010 оны нэгдүгээр сарын 4-нд Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр болмогц "Айванхоу майнз" ХК-ны хувьцааны арилжаанд оролцож, 2012 оны арванхоёрдугаар сарын байдлаар 700 орчим сая ам.долларын ашиг олсон байдаг.
 
       Энэ сонголт нь олон улсын хууль журмаар бол ноцтой асуудал бөгөөд гэмт хэрэгт тооцогддог. Гэрээ байгуулагдахаас өмнө гэрээний нөгөө тал нь  эсрэг талынхаа компанийн хувьцааг хямд байхад авчихаад уг гэрээ байгуулагдсаны дараа тэр компанийн хувьцааны үнэ өснө гэж тооцох  нь бол нөгөө эрх мэдлээ урвуулан ашигласан хэлбэрт хамаарна байх. Бодит байдал дээр гэрээний төсөл дээр Засгийн газрыг төлөөлж ажиллаж байсан Засгийн газрын гишүүн нь "Айванхоу Майнз" ХК-ийн хувьцааны арилжаанаас ашиг хийгээд оффшор дансанд хийчихсэн мэдээлэл гардаг. Хэрэв үнэн бол тун тусгүй. Эх орноосоо урвасан гэсэн хуулийн заалтад хамрагдаж магадгүй юм.
 

   Ард иргэд төр, засгийг төлөөлж буй төрийн түшээ хүн хөрөнгө оруулагч талаас өөрийн орны олон түмний тархи угаах үүрэг чиглэл авсан бол бас л ноцтой, ийм мэдээлэл гардаг. УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол хийдэг нь зөв байжээ гэж бодох. Гэхдээ гэрчүүд нь бие биенээ хэтэрхий харлуулах эсхүл би би гэсэн ПОП уралдаанд орчих гээд байх шиг бна. Тэгээд л социализмын хаалттай нийгмээс гарах ардчилсан нийгмийн эхний үед гадныхан гэхээр л манай дарга нар хөлөө хугалчих гээд л сүржигнэдэг байсан. Ажлын хэсгийн гишүүн мөртлөөсөө хөрөнгө оруулагч талаас бэлдсэн гэрээний төслийг бүрэн ойлгосон ч юм уу, уншсан ч юм уу мэдэхгүй, би ганцаараа ойлгож байгаа, Монгол төрийн бусад түшээдээс тасарчихсан мэдлэгтэй гэдэг  суртачилгааг байнга хийлгэх.

 
        Хаанаасаа олсон нь үүсвэр нь тодорхой бус яасан их мөнгө цацдаг юм. Мөнчгөөрөөрөө олсон бол ингэхгүй ээ. Хувийн хэвшлийн компани ямар ч байсан гайгүй чиглүүлж байсан бол итгэж болохсон. Ийм худлаа хийрхэл нь улам хүмүүсийн дургүйг хүргэдэг жамтай. Үнэн удаан ч  гэсэн ялдаг. 15 жилийн үр дүн хангалттай байх.
Одоо тэгвэл Монгол Улсын Засгийн газар, УИХ-д алба хашиж байсан одоо хашиж байгаа хүмүүс хамтраад цаашид уг асуудлыгшийдэх гарцын талаар ярьсан нь зөв юм биш үү. Шалтгаан нь гэрээ байгуулагдсанаас хойш 15 жил болчихсон тул хангалттай мэдээлэл байгаа.  Мөн гэрээг сайжруулах боломж нь яг одоо болчихсон. Нэг сарын дараа дуусах гээд байдаг. Гэхдээ тоо худлаа хэлдэггүй боловч, улс төрчид худлаа ярихдаа тоог ашигладаг гэдгийг бодмоор ч юм шиг. Шалтгаан нь 
 
  • Анх гэрээ байгуулагдах үед төслийн өгөөжийг хөрөнгө оруулагч тал 29 хувв,  Монгол Улсын Засгийн газар 71 хувь гэж байсан. Дараа нь 47:53 болсон, өнөөдөр албаны хүний мэдээлсэнээр 75:25 болсон гэх. Монгол Улсын Засгийн газрын Ноогдол ашиг авч эхлэх хугацаа 2021 он, 2038 он, 2050 он гэж яригдаж хэвлэлд гарсан. Ил уурхай болон далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт нь нийлээд тав орчим тэрбум ам.доллар болчихсон гэх.
 
     Уг нь 2010 онд батлагдсан ТЭЗҮ-ийн эдийн засгийн үзүүлэлтээс харахад өнөөг хүртэл Оюу толгой ХХК нь найм орчим тэрбум ам.долларийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар(ААНОАТ)-аар Монгол Улсын Засгийн газарт төлсөн байхаар харагддаг. Гэвч өнөөгийн байдлаар албаны хүний хэлснээр  ААНОАТ-аар ердөө 1.3 тэрбум ам.доллар төлсөн байна гэх.
 
      Энэ тоо нь ТЭЗҮ-д зааснаас зургаа дахин бага байна. Эндээс хөрөнгө оруулач талд зардлаа өсгөх сонирхол тодруулбал зардлаараа ашиг хийж байгаа нь тодорхой юм биш үү. Энэ сонирхол нь  Оюутолгой ХХК-ийн үйл ажиллагааны нийт зардал нэмэх нь хөрөнгийн зардлаас хөрөнгө оруулагч талын авдаг зургаан хувийн менежментийн  төлбөртэй” шууд холбоотой байх. Менежментийн төлбөрийн нэг нь ААНОАТ-ын 3-4 тэнцэх байх.
 
        Гэхдээ энэ байдал хөрөнгө оруулагч тал буруутай гэхээсээ хамаагүй илүү Монгол Улсын Засгийн газар буруутай нь тодорхой. Ямар хөрөнгө оруулагч тал Засгийн газрын гишүүдийг гэрээнд хүчээр гарын үсэг зуруулчихсан биш. Хөрөнгө оруулагч  тал нь хувийн компани тул боломж л гарч байвал ямагт ашгийн төлөө явах үүрэгтэй. Төслийн зардалдаа хяналт тавьж чадаагүй нь үе үеийн Оюутолгой ХХК-ийн  ТУЗ-ийн гишүүд, ЗГХЭГазрын дарга( стратегийн ордын ү/а-г хариуцдаг), ЭБЭХЯам, Засгийн газрын буруу шүү дээ…
 
     Мөн зардал өсөхөөр авах зээлээ нэмэгдүүлнэ, мэдээж зээлийн хүү нэмэгдэх нь тодорхой. Энэ гэрээг байгуулагдах тэр үед бүүр сэтгэлээсээ эсэргүүцэж байсан УИХГишүүн тэр 76 гишүүн дотор бараг л байхгүй байсан. Шүүмжлээд байсан шалтгаан нь хумсын чинээхэн ч компани удирдаж байсан туршлагатай эсхүл уг гэрээг сайн уншсан УИХ гишүүд байсан болов уу.
 
Иймд тэр үед Оюу толгойн гэрээний төсөл дээр байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг, Ерөнхий сайд зүтгүүлээгүй бол Оюутолгойн гэрээ одоо хүртэл батлагдахгүй байсан гэдэг нь бол худлаа шүү. Тэр үеийн УИХ бүх талаар ЗГ-ыг дэмжиж байсан.Тиймээс тэр Ажлын хэсгийн ЗГ-ын гишүүд энэ төслийн одоо байгаа үр дүнгээ эрүүлээр харах нь зөв юм биш үү" гэжээ. 

Д.ГАНХУЯГ: Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Оюутолгойн гэрээг зүтгүүлээгүй бол одоо хүртэл батлагдахгүй байсан гэдэг нь худлаа шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188