• Өнөөдөр 2024-05-08

Д.БУМДАРЬ: АН-ын ойлгомжгүй байдал иргэдийн намд итгэх итгэлийг бууруулж байна

2021-02-03,   847

Улс төр судлаач Д.Бумдарьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Цар тахлын амаргүй цаг үед Засгийн газар огцорч, шинэ Засгийн газар байгуулагдлаа. Засгийн газрын тогтворгүй байдал нь иргэдийн амьдрал, улс орны хөгжилд ямар сөрөг нөлөө үзүүлэх үү?
 
-Шинэ Засгийн газар байгуулагдчихлаа. Юун түрүүнд хэрхэн ажиллах боломжтой вэ гэдгийг нь харах хэрэгтэй болов уу. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өмнөх Засгийн газруудаас илүү гүйцэтгэх эрх мэдэлтэй кабинет байгуулах боломж бий болсон. 
 
Харин нэг нам үнэмлэхүй ялсан тохиолдолд ээлж ээлжээрээ солигдоод засаг байгуулаад байж болох нь гэдэг ойлголт тогтож магадгүй. Урьд нь парламентыг хэн манах вэ гэдэг байсан бол одоо Засгийн газрыг хэрхэн тогтвортой ажиллуулах, хэрхэн хянах вэ гэдгийг илүү тодорхой болгох шаардлагатай байна. Нийгэм, эдийн засаг маш хүнд үед байгуулагдсан Засгийн газар гэдгээ санах нь чухал. Тиймээс шинэ стратеги, бодлого барьж ажиллах шаардлагатай гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Одоо хэрхэн ажиллахыг нь харах хэрэгтэй байна. 
 
-Нэг нам дангаараа төрийн эрх барьж байгаа учир өмнөх Засгийн газрынхаа залгамж халааг үргэлжлүүлэх боломжтой гэж байгаа. Ийм боломж шинээр байгуулагдсан Засгийн газарт харагдаж байна уу?
 
-Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан. Тэгэхээр дагаж, мөрдөж ажиллана л гэсэн үг. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь эрх баригч намын гол зорилго тул үндсэн суурь зорилгоос гажих боломжгүй. Товчхондоо хэрэгжүүлэх, үр дүнтэй байх тактикаа л өөрчлөх байх.
 
-Ер нь парламентын засаглалтай манайх шиг улсад Засгийн газар ямар үүрэг гүйцэтгэж, ямар хариуцлага хүлээх ёстой юм. Манай Засгийн газар хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж чадаж байна уу?
 
-Хуулийн дагуу Их хурлын өмнө ажлаа тайлагнах, Их хурал итгэл үзүүлэхгүй болон огцруулах хүсэлт гаргасан тохиолдолд Ерөнхий сайд огцрох зохицуулалттай. Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорсон болон огцруулсан тохиолдолд кабинет бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Тэгэхээр хяналт хийх институц нь УИХ  гэж ойлгож болно. 
 
-УИХ-д нэг нам хэт олонх болчихсон. Энэ Засгийн газарт тавих хяналтыг сулруулж, хариуцлага нэхэхгүй байх нөхцөлд хүргэж байна гэж зарим хүн хэлж буй. Цаашид хэрхэх ёстой вэ?
 
-Хуулиараа зохицуулах ёстой. Хуулийн хүрээнд судалж, ойлгох боломжгүй юм гэхэд хэрхэн хяналт, тэнцэл явагдах талаар суурь ойлголттой болох хэрэгтэй. Нөгөө талаар нэг нам олонх болсон нь сонгуулийн системтэй холбоотой. Мажоритор тогтолцоо нь сонгогчийн санал гээгддэг зэрэг сул тал ихтэй.
Тухайлбал, өнгөрсөн сонгуулиар эрх баригчид парламентын суудлын 85 хувь орчмыг эзэлсэн бол санал өгсөн иргэдийн хувь нь нийт сонгогчдын 44 орчим хувь байх жишээтэй. Тэгэхээр иргэдийн тал хувь нь л хөгжлийн бодлого, мөрийн хөтөлбөрийг нь сайшаан дэмжсэн гэсэн үг. Үлдсэн хэсгийн хүсэл сонирхол хаана шингэх ёстойг зохицуулсан эсэхэд сөрөг хүчин ажиллах ёстой. Нөгөө талаар энэ нь тэгш эрх, сонгох сонгогдох эрхэд их сөрөг нөлөө үзүүлж байна. Цаашлаад сонгогч бүр идэвхтэй байж, хяналт тавьдаг байх хэрэгтэй. Өөрийнх нь сонголт хүчинтэй байна уу, төлөөлүүлэх эрхээ шилжүүлсэн төлөөлөгч нь ажиллаж байна уу гэдэгт анхаарах нь сонгогчийн хариуцлагын асуудал. 
 
-Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх үүрэгтэй Ардчилсан нам дотоод суудлаа шийдэж чадахгүй, хоорондоо маргалдсаар байна. Энэ нь ардчилсан тогтолцоотой улсад ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
 
- Маргалдах, мэтгэлцэх, улс төр хийх нь намын дотоод ардчиллын нэг үзүүлэлт болдог юм. Харамсалтай, Ардчилсан намын өнөөгийн нөхцөл байдлыг ойлгох ямар ч боломж алга. Ардчилсан засаглал, олон намын системийг хөгжүүлэхийг зорьж байгаа улсын хувьд маш сөрөг үр дагавартай. Адаглаад намд итгэх итгэл буурна.
 
-Хүчтэй сөрөг хүчин гэж хэнийг хэлдэг вэ. Гишүүдийн тоо цөөн байсан ч хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх боломжтой юу?
 
-УИХ-д ялалт авсан эрх баригч намын дарга өөрийн Засгийн газрыг байгуулах эрхтэй байгаа нь сөрөг хүчнээс ялгарах гол шинж юм. Тодорхой хууль батлах үйл явцад эрх баригчдын дотоод эв нэгдэл, ойлголцол нэгдсэн тохиолдолд санал хураахад хүчинтэй байх гишүүдийн тоо хангалттай байх нөхцөл нь эрх баригчын үнэмлэхүй байдлыг илтгэнэ. Ингэж чадахгүй бол сөрөг хүчинтэй эвсэх тохиролцох, тэдний зарим саналыг хүлээн авах байдал үүснэ гэсэн үг. Эрх баригчид үнэмлэхүй байгаа үед сөрөг хүчин нийгэмд хандсан улстөрийн үйл ажиллагаа хийнэ. Харин гишүүдийн тоо ойролцоо үед зөвшилцөх, хамтарч ажиллах гээд парламентад сөрөг хүчний үүргээ бодитой биелүүлнэ гэсэн үг.
 
-Энэ онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дүр зургийг та судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?
 
-За тийм ч сайн хэлэх боломж алга. УИХ-д суудалтай намуудын нэр дэвшилтийн үйл явц анхаарал татаж байна. Энэхүү үйл ажиллагаа хэрэгжээд эхлэх үед таамаглал дэвшүүлэх, илүү бодитой үнэлэлт өгөх боломжтой. Гол нь хэн нэр дэвших вэ гэдэг нь сонирхол татахуйц байна. Үүнд л бүгд анхаарал хандуулж байна даа.
 
-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн гол онцлог нь юу байх бол?
 
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэнэ гэдгээр мэдээж онцлогтой. Сонгуулийн үр дүнгээс хамаараад дахин санал хураалт явуулах боломжтой. Мөн нэг удаа сонгогдоно, мөрийн хөтөлбөр нь зөвхөн чиг үүргийн дагуу үйл ажиллагаа тусгагдсан байна гэх мэт өөрчлөлтүүд байна. 
 
-Ерөнхийлөгчийн сонгуульд гуравдагч хүчин гарч ирэх боломж бий юү?
 
-Боломжтой. Зөв нэр дэвшигч гаргаж ирэх, бусад намтай эвсэх гээд олон янзын сонголт байж болно. Нэр дэвшүүлэх эрхтэй байна гэдэг нь өөрөө маш том боломж юм. Улстөрийн тоглолт хийвэл санал хуваах аюул ч бас байгаа.
 

Д.БУМДАРЬ: АН-ын ойлгомжгүй байдал иргэдийн намд итгэх итгэлийг бууруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-03 10:23:54
    zochin: Setguulchid 2kp-eer l uls toriin eronhii onol ujdeg, tegeed uls toriin amidraliin talaar ih bichdeg. Medleg muutai, zovhon medeeleleeree l amidardag humuus. Uls tor sudlaachid maani, zaahan zangaragtai, uls torchidiinhee heregtseeg buren hangadag bh yostoi. Haramsaltai ni manai sudlaachid, ih tovshin dooguur bn. Tiim bolohoor mergejliin bus humuus dutuu oron zaig ezleed bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-03 10:23:52
    zochin: Setguulchid 2kp-eer l uls toriin eronhii onol ujdeg, tegeed uls toriin amidraliin talaar ih bichdeg. Medleg muutai, zovhon medeeleleeree l amidardag humuus. Uls tor sudlaachid maani, zaahan zangaragtai, uls torchidiinhee heregtseeg buren hangadag bh yostoi. Haramsaltai ni manai sudlaachid, ih tovshin dooguur bn. Tiim bolohoor mergejliin bus humuus dutuu oron zaig ezleed bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-03 10:23:41
    zochin: Setguulchid 2kp-eer l uls toriin eronhii onol ujdeg, tegeed uls toriin amidraliin talaar ih bichdeg. Medleg muutai, zovhon medeeleleeree l amidardag humuus. Uls tor sudlaachid maani, zaahan zangaragtai, uls torchidiinhee heregtseeg buren hangadag bh yostoi. Haramsaltai ni manai sudlaachid, ih tovshin dooguur bn. Tiim bolohoor mergejliin bus humuus dutuu oron zaig ezleed bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-03 10:19:04
    zochin: Bumdaria, uls toriin medleg muutai setguulchiin asuultand hariylj suuhaar, ooroo asuultaa gargaad, yavaach. Arai l tuvshin dooguur asuultuud bn. Setguulchid chini uls toriin bolovsrol muutai humuus sh dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-03 10:18:48
    zochin: Bumdaria, uls toriin medleg muutai setguulchiin asuultand hariylj suuhaar, ooroo asuultaa gargaad, yavaach. Arai l tuvshin dooguur asuultuud bn. Setguulchid chini uls toriin bolovsrol muutai humuus sh dee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188