Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн тавьсан хоригт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр цахим хуудастаа "Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт тавьсан хоригийг хараад сууж байна. Уламжлал ёсоороо алдаатай, зөрчилтэй хориг болжээ. Төсөвт бүхэлд нь эсвэл, хэсэгчлэн хориг тавьдаг. Бүхэлд нь хориг тавьж байна гэчихээд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд хориг тавихгүйгээр зөвхөн Улсын төсөвт хориг тавьжээ. Алдаагүй юм хийж болдоггүй л юм байх даа. Арай ч дээ" хэмээн нийтэлсэн байна.
| Ч.ХҮРЭЛБААТАР: Ерөнхийлөгч алдаагүй юм хийж болдоггүй юм байхдаа, арай ч дээ |
|