ЗТХЯ-ны сайд Л.Халтарын хууль бус гэрээ, үйлдлийн талаар Авто замын мэргэжлийн холбоо, иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Авто тээврийн мэргэшсэн инженер Ж.Энхбат:
“Манай салбарын үйл ажиллагаа их доголдож байна. Тэр тусмаа Зам Тээврийн сайд Л.Халтар төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж төрийн чиг үүргийг мэргэжлийн бус байгууллагад шилжүүлсэн явдал хүндрэл учруулж байна.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Чойр сум хүртэл 407 км автозамын арчлалт, засварын ажил, авто замын постууд, авто тээврийн хяналтын үйл ажиллагааг хариуцуулахаар Баянзам ТББ-тай гэрээ байгуулсан.
Улмаар иргэд, тээвэрчид энэ замаар зорчихын тулд тухайн ТББ-тай гэрээ байгуулж, QR код авах шаардлага үүссэн.
Энд буй нэг ноцтой заалт нь :
"Баянзам" ТББ нь зам засвар арчлалт хариуцсан нэрийн дор туслан гүйцэтгэгчээр дамжуулан их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж, нүүрс худалдан авагч, тээвэрлэгч байгууллагуудын үндсэн дээр тээвэрлэлтийн үйл ажиллагаа гүйцэтгэж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэлд нүүрс тээвэрлэх, худалдан авах гэрээ байгуулсан тээвэрлэгч бүрээс 120 сая төгрөг, тээвэрлэлтийн тонн тутмаас 5300 төгрөг, нэг ресс тутмаас 444,000 төгрөг, QR олгох нэрийдлээр пост болгоноос хураамж авч байна. Энэ татвар хураамжийг хууль бус гэж тээвэрчид үзэж байна.
Энэ хууль бус гэрээгээ нэн яаралтай буюу долоо хоногийн хугацаанд цуцлахыг Зам тээврийн сайд Л.Халтараас шаардаж байна. Эс бөгөөс дараа дараагийн актуудыг тээвэрчдийнхээ өмнөөс гаргах болно” гэлээ.
Л.Дэлгэрмаа
| Ж.Энхбат: ЗТХЯ-ны сайд Л.Халтарыг хууль бус гэрээгээ цуцлахыг шаардаж байна |
|
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026-10-13 20:04:22
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |