• Өнөөдөр 2024-04-20

ХУУЛЬЧ Б.МЭРГЭН: Торгуулийн гол зорилго нь хууль тогтоомжоо биелүүлэх шүү дээ

2021-07-04,   648

      Хуульч Б.Мэргэнээс Өршөөлийн тухай хууль баталж буйтай холбоотой байр суурийг нь сонслоо.
 
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өршөөлийн тухай хуулийг УИХ хаалттай горимоор хэлэлцэж буй. Энэ удаагийн Өршөөлийн тухай хууль өмнөх хуулиас ямар ялгаатай вэ?
 
-УИХ хаалттай горимоор хуулийн төслийг хэлэлцэж байгаа учраас мэдээлэл багатай байна. Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хэргийг өршөөхгүй байгаа юм билээ. Жишээлбэл, залилангийн гэмт хэрэг үйлдсэн хэргээс хэсэгчилж буюу 17.1.3 дахь заалтын нэгийг нь оруулдаг гэдэг байдлаар орсон байсан. 
 
Эндээс ажиглахад үйлдэгдээд байдаггүй, ховор үйлддэг гэмт хэргүүдийг энэ хуулиар өршөөх юм байна гэж ойлгосон. Нийтлэг үйлдэгддэг хэргүүдийг бага оруулсан. Анх Өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа ойн баяртай холбоотой өргөн хүрээтэй гэж байсан ч батлагдахдаа нэр төдий болох нь. Өөрөөр хэлбэл, өршөөл үзүүлсэн нэртэй л болох юм гэж ойлгосон. 
 
-Өршөөлд Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн буюу жолооч нарын торгуулийг хөнгөлөх асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
 
-Өршөөлийн тухай хуулийГ давтамжтай гаргаад байвал торгуулийг нь зорилго, утга учир нь байхгүй болно гэсэн үг. Торгуулийг цаг тухай бүрт нь төлүүлээд богино хугацаан дахь зөрчлийг нь өршөөж байгаа бол болно. Жишээлбэл, 220 он хүртэл торгуулиа төлөөд 2021 онд торгуулсан бол түүнийг нь хөнгөлдөг гэдэг байдлаар ч юм уу. Гэтэл одоо манайд торгуулиа маш удаан төлөхгүй явсан хүн олон байгаа.
 
8-9 сая төгрөгийн торгуультай ч хүн байна гэдэг шүүмжлэл байсан. Манай жолооч нар тэр дор нь торгуулиа төлөөд явдаг нь ховор. Ихэвчлэн  машины эрхээ шилжүүлэхдээ ч юм уу зайлшгүй шаардлагатай тохиолдолд торгуулиа төлөх нь бий. Торгуулийн гол зорилго нь хууль тогтоомжоо биелүүлэх шүү дээ. Ийм байдлаар өршөөгөөд байж болохгүй.
 

ХУУЛЬЧ Б.МЭРГЭН: Торгуулийн гол зорилго нь хууль тогтоомжоо биелүүлэх шүү дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188