• Өнөөдөр 2024-04-25

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН: Олон морь уралдаж, хүүхдийн эрүүл мэнд, амь эрсдэх аюултай учраас нийслэлд наадам тэмдэглэхгүй байж болно

2021-07-02,   994

        Ардын хувьсгалын түүхэн 100 жилийн ойн баяр энэ жил тохиож буй. Үүнтэй холбоотой Үндэсний баяр наадмыг цахимаар тэмдлэх шийдвэр гарсан ч цар тахлын нөхцөл байдалтай холбоотой иргэд эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал зохион байгуулаад байгаа билээ. Цахим наадам хойшлуулах эсэх асуудлыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж байна. Цахим наадмыг хойшлуулах талаар УИХ-ын гишүүн А.Болорчулууны байр суурийг сонслоо.
 
Тэрбээр “Үндэсний баяр наадам бол улс орны тусгаар тогтнолыг илэрхийлдэг өв соёлын томоохон арга хэмжээ. Цар тахлын амаргүй цаг үе хэдий ч өнгөрсөн 100 жилийн хугацаанд бид Үндэсний баяр наадмаа тасралтгүй тэмдэглэсээр ирсэн. Дайн байлдаантай амаргүй цаг үед ч тэмдэглэж байсан түүх бий. Би Улаанбаатар хотод наадам тэмдэглэхгүй, цар тахлын нөхцөл байдлаа харж байгаад орон нутагт тэмдэглэх нь зүйтэй гэсэн байр сууртай байгаа. Улаанбаатар хотод баяр наадам тэмдэглэх нь маш их эрсдэл дагуулна. Хоёрдугаарт, олон морь уралдаж, хүүхдийн эрүүл мэнд, амь эрсдэх аюултай учраас нийслэлд наадам тэмдэглэхгүй байж болно.
 
 Үндэсний өв соёлоо бид сурталчлан таниулж, хамгаалах ёстой. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяраа тэмдэглэхгүй өнгөрөөвөл харамсалтай байна. "Аливаа улс орныг устгая гэвэл түүхэн өв уламжлалыг нь үгүй хийнэ" гэсэн үг байдаг. Тэгэхээр Үндэсний баяр наадмыг огт тэмдэглэхгүй байж болохгүй. Цаг хугацааг нь хойшлуулаад орон нутагт тэмдэглэх хэрэгтэй. Үндэсний баяр наадам бол өөрийн гэсэн ганц хуультай томоохон өв соёлын арга хэмжээ юм” гэлээ.
 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН: Олон морь уралдаж, хүүхдийн эрүүл мэнд, амь эрсдэх аюултай учраас нийслэлд наадам тэмдэглэхгүй байж болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188