“20 минутын хот” үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн зургаан жилийн өмнө үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шүүгдэж байлаа. Тэрбумын үнэтэй орон сууцаа найзынхаа нэр дээр бүртгүүлж, орлогоосоо давсан хөрөнгөтэй болсон эрхэм гишүүн 14 хоног цагдан хоригдож, үнэтэй байр, авто зогсоолоо битүүмжлүүлж байсан түүхтэй. Хачирхалтай нь, Р.Эрдэнэбүрэнгийн хөрөнгөө нуусан хэргийг АТГ-ын мөрдөгчид илрүүлж, прокурор яллагдагчаар татсан ч шүүхээс түүнийг цагаатгасан байдаг.
Р.Эрдэнэбүрэн 2000 онд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын туслах, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2009 он сайдын зөвлөх, 2012-2015 онд Барилга, хот байгуулалтын яамны, 2016 онд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, 2024 оныг хүртэл хувийн бизнесээ цэцэглүүлж байгаад өнгөрсөн сонгуулиар говийн бүсээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.
Хувийн бизнесийн тухайд, Р.Эрдэнэбүрэн “Гравити майнинг трейд” ХХК, “Сонголт дизайн” ХХК, “Тоска” ХХК-ийг эзэмшдэг. Сонгуульд нэр дэвшихдээ хөрөнгө орлоготоо мэдүүлж, АТГ-т бүртгүүлсэн хөрөнгө нь энэ. Гэвч тэрбээр нэр дурдагдсан хоёр компаниас нэрээ хасуулжээ. Хамгийн ноцтой нь, Р.Эрдэнэбүрэн 2021 онд компаниудынхаа хувь эзэмшлээс нэрээ хасуулсан ч 2023 оны хөрөнгө орлоготоо мэдүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Р.Эрдэнэбүрэн цаасан дээрээс нэрээ хасуулж, хувь эзэмшихээ больсон ч далдуураа ашиг сонирхол, халаас нэгтэй гэдэг нь тодорхой биз ээ.
Ноцтой нь, Р.Эрдэнэбүрэнгийн “Сонголт дизайн” ХХК, “Тоска” ХХК-ууд нь тендерийн “мангас”-ууд. Тэр тусмаа нэр дэвшсэн тойрогтоо буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь аймагт зарлагдсан бараг бүх тендерийг “түүдэг”. Жишээ нь, “Сонголт дизайн” ХХК нь жилийн хугацаанд төрийн 35 тендерт оролцож, шалгарч байсан түүхтэй. Тодруулбал,
2024 онд
-Даланзадгад сумын олон нийтийн бүсийн 38 га талбайд барилгажилтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах-234 сая төгрөг
-Өмнөговь аймаг дахь Дэмчогийн хийдийн Мэдээллийн төвийн зураг төсөв боловсруулах-60 сая төгрөг
-Говьсүмбэр аймгийн Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах ажил- 35 сая төгрөг
-Дорнод аймгийн Хэрлэн суманд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Хүүхдийн парк” -ын ТЭЗҮ боловсруулах, хөрсний шинжилгээ хийх, зураг төсвийн зардал- 114 сая төгрөг
-Өмнөговь аймгийн Ноён, Булган, Номгон сумын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах 600 сая төгрөгийн тендер гэх мэтээр 40 тендерт шалгараад буй. Р.Эрдэнэбүрэнгийн 90 хувийн мэдлийн компани тендер “тонших” нь сонгуулиар хаагдаагүйд ч учир байна. Ноцтой нь, Р.Эрдэнэбүрэн УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч улсаас тендер түүсэн хэвээрээ байна.
Тодруулбал, “Сонголт дизайн” ХХК нь 2024 оны долдугаар сарын 26-нд буюу сонгуулиас 28 хоногийн дараа,
-Сүхбаатар дүүргийн “Амгалан” гэр хорооллын шугам сүлжээний ажлын зураг гаргуулах- 128 сая төгрөг,
-Даланзадгад суманд шинээр байгуулах II зэрэглэлийн Гал түймэр унтраах, аврах ангийн барилгын зураг төсөл боловсруулах зардал- 120 сая төгрөг,
-Өмнөговь аймгийн Технологийн дээд сургуулийн 200 оюутны дотуур байрны зураг төсөв-125 сая төгрөгийн тендерт шалгарсан байна. Мөн үүнээс гадна “ТОСКА” ХХК нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвийн цэвэрлэх байгууламж шинээр барих 935 сая төгрөгийн тендерт шалгарсан байна. Энэ мэт түүний хамаарал бүхий компаниудтай холбоотой асуудлыг хууль, хяналтынхан анхааралдаа авах нь зүйн хэрэг биз ээ. Магад тэрбээр “Хувь эзэмшлээс нь нэрээ хасуулсан, хувийн хэвшил тендерт оролцох нь нээлттэй” гэж тайлбарлах байх. Гэхдээ үүнийгээ эхлээд хууль хяналтын байгууллагад углуургаар нь тайлбарлаж, тойргийнхоо тендерийг хамж “өгдөг” байснаа учирлах нь зүйн ёсны хэрэг.
Хамгийн ноцтой нь, Р.Эрдэнэбүрэнгийн 90 хувь эзэмшдэг байсан “Сонголт дизайн” ХХК-ийг Я.Сумхүү, Ж.Одончимэг нар хариуцаж байгаа. Ж.Одончимэг нь Р.Эрдэнэбүрэнгийн эхнэр Г.Батчимэгийн найз нь. Гэтэл “Сонголт дизайн” ХХК-ийн ажилтнууд төрөөс цалинжсан хэрэгт холбогдоод байна. Тодруулбал, Р.Эрдэнэбүрэнийн хамтрагч, тус компанийн хувьцаа эзэмшигч Я.Сумхүү нь Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар томилогдсон. Ингээд “Сонголт дизайн” компанийн 10 гаруй ажилтнаа төсвөөс цалинжуулж, 150 гаруй сая төгрөг завшсан байж болзошгүй хэрэг АТГ-т шалгагдаж байна.
Сонирхолтой нь, тэрбээр төрийн тендер түүхээс гадна УИХ-д бизнесийн томоохон бүлэглэлийг төлөөлдөг болсон. Ингэж хардах шалтгаан нь, Р.Эрдэнэбүрэнгийн сонгуулийн сурталчилгаанд нь зориулж, “MCS”-ийн Ж.Оджаргал “Юнайтед Пауэр”, “Тавантолгой нисэх буудал”, “Ухаан худаг усан хангамж” гэх гурван компаниараа дамжуулан 70 сая төгрөгийн хандив өгсөн нь олны анхаарлыг татдаг. Энэ ч утгаараа УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн УИХ дахь “MCS бүлэглэл”-ийн нууц гишүүн, эрх ашгийг нь хамгаалагч гэгддэг.
АТГ-ЫН “АЛДАРТ” ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, АН-ЫН ТЕНДЕРЧИН Р.ЭРДЭНЭБҮРЭН |
|
2025-10-10 16:50:39
2025-10-10 16:42:46
2025-10-10 16:27:37
2025-10-10 14:32:22
2025-10-10 13:44:32
2025-10-10 11:44:03
2025-10-10 11:17:29
2025-10-10 10:09:26
2025-10-10 09:49:27
2025-10-10 09:41:43
2025-10-10 08:56:38
2025-10-10 08:31:05
2025-10-10 07:48:10
2025-10-10 07:30:00
2025-10-10 07:20:00
2025-10-10 07:10:00
2025-10-10 07:00:31
2025-10-10 07:00:00
2025-10-10 07:00:00
2025-10-10 07:00:00
2025-10-10 07:00:00
2025-10-10 06:59:00
2025-10-09 17:46:33
2025-10-09 16:06:42
2025-10-09 15:59:55
2025-10-09 15:56:44
2025-10-09 14:51:36
2025-10-09 14:26:14
2025-10-09 13:21:41
2025-10-09 12:08:49
2025-10-09 11:54:12
2025-10-09 11:51:00
2025-10-09 11:48:46
2025-10-09 11:34:20
2025-10-09 11:04:00
2025-10-09 10:55:41
2025-10-09 09:55:32
2025-10-09 09:53:15
2025-10-09 09:32:29
2025-10-09 09:17:36
2025-10-09 09:03:22
2025-10-09 08:41:19
2025-10-09 08:00:59
2025-10-09 07:21:00
2025-10-09 07:10:00
2025-10-09 07:00:00
2025-10-09 07:00:00
2025-10-09 07:00:00
2025-10-09 07:00:00
2025-10-09 07:00:00
2025-10-09 07:00:00
2025-10-09 06:00:00
2025-10-09 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |