...Ө.Эрдэнэбулган гэнэтхэн янжуур салаавчилсан гараараа шанаагаа тулж суугаад “Италид сурч байсан үе үнэндээ хэцүү байсан. “Харь оронд сурна, уран бүтээлийн төлөө амьдарна” гээд зохиосон амьдралаа байхгүй болгочихсон үе. Уран зургийн академид сурахын зэрэгцээ амьдрах шаардлагатай. Сургалтын төлбөр гэж хэдэн зуун сая төгрөг. Тэгж шаналж явахдаа Марко гэх залуутай таарсан нь дэлхийн шилдэг 1000 зураачтай өрсөлдөж, шилдэг болсон хөргийн минь эхлэл болсон доо” гээд тамхиа соров...
Түүний дээр ярьсан зураг бол Америкийн Хөрөг зургийн нийгэмлэгийн Захиалгын бус хөрөг зургийн уралдааны шилдэг 20 бүтээлийн нэг. Дэлхийн шилдэг 1000 зураачийн бүтээлтэй өрсөлдөж, чансаагаараа шалгарсан шилдэг хөрөг... Бардам мэт атлаа гунигтай харц, хамар, хошууг нь тойрон битүү ургасан ногтон сахал, европжуу төрхтэй тэр эрийн хөрөг Ө.Эрдэнэбулган зураачийн урлангийн хаалганы дэргэд өлгөөтэй байх. Цаахна нь энэ удаагийн ярилцлагын зочин маань бийр, палитраа донжтой гэгч нь барьчихаад настай монгол эмэгтэйн толгойн гоёлыг нухацтайхан, цэг цэгээр хатган үүсгэж зогсоо харагдана. Орж ирснийг минь сая нэг анзаарав бололтой цааш эргэж, намуухан эгшиглэж байсан сонгодог хөгжмийн аялгууг зогсоогоод, намайг буйданд урив. Удалгүй тэр хоёр аяга хар кофе, үнсний сав барьсаар ирснээр Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Америкийн Хөрөг зургийн нийгэмлэгийн гишүүн, “Алтангадас” одонт зураач Ө.Эрдэнэбулган бид хоёр ярилцахад бэлэн боллоо.
Ярилцлагаа эхлэхийн өмнө Ө.Эрдэнэбулган зураачийн тухай товч танилцуулсан нь зүйтэй болов уу. Тэрбээр эх орондоо Дүрслэх урлагийн дээд сургуульд зураач мэргэжил эзэмшиж, ОХУ-ын Репиний академи, Италийн Флоренцийн академид уран зургийн чиглэлээр суралцаж төгссөн анхны монгол төгсөгч төдийгүй гадаад, дотоодод бие даасан болон хамтарсан есөн үзэсгэлэн дэлгэж, өнөө цагийн Монголын уран зургийн салбарт авьяас, билгээрээ тодроод буй шилдэг зураачдын нэг. Түүний уран бүтээлүүд өдгөө манай уран зургийн салбарт дэлхийн уран зургийн чансаа, суурь уран зургийн ухааныг хамгийн тод өнгөөр харуулж байгаа хэмээн мэргэжил нэгтнүүд нь үнэлдэг.
-Ярилцлагаа таны сүүлийн үеийн уран бүтээлийн сониноос эхэлье гэж бодлоо. Он гарахын өмнөхөн таны бүтээл Америкийн Хөрөг зургийн нийгэмлэгээс зохион байгуулдаг уралдаанд Захиалгын бус хөрөг зургийн шилдэг 20 зургийн нэгээр шалгарсан. Дэлхийн 1000 гаруй шилдэг зураачтай өрсөлдөж, шилдгүүдийн нэгээр шалгарах ямар мэдрэмж, сэтгэгдэл төрүүлж байв?
-Би 2021 онд Америкийн Хөрөг зургийн нийгэмлэгийн гишүүн болсноосоо хойш гурван жил дараалан зургаа уралдаанд илгээж байгаа юм. Өнгөрсөн жилийн хувьд гишүүн зураачдынхаа дунд зарласан уралдаанд нь урьд өмнөхөөсөө олон буюу 1000 гаруй зураач оролцсон учир шилдэг 20 зураг шалгаруулах болж, миний хөрөг шилдгийн нэгээр шалгарсан. Уралдаанд явуулсан зураг маань Италийн Флоренцийн академид сурч байхдаа зурсан Марко гэх залуугийн хөрөг. Тухайн үед Флоренцийн академийн захирал Том Ричардс гэж Английн алдарт зураач “Чиний энэ хөргийг Германы Франкфуртын музейн захирал найз руугаа явуултал “Музейд тавихуйц сайн зураг болсон байна” гэсэн” гэж байсан. Надад их урам, чанга ташуур болсон доо. Тиймээс ч зургаа Захиалгын бус хөрөг зургийн уралдааны шилдэг гурван бүтээлийн нэг болох болов уу гэж найдаж байлаа.
-Таны хөрөг Америкийн Хөрөг зургийн нийгэмлэгийн уралдаанд шилдэг болсон анхны монгол зураачийн бүтээл болов уу?
-Өмнө нь АНУ-д амьдардаг Оюунаа гэж монгол зураач бүсгүй Амьтны хөрөг зургийн төрөлд шилдгээр шалгарсан. Харин хүн зургийн уралдаанд миний хөрөг Монголын анхны шилдэг гэх үү дээ. Удахгүй тус нийгэмлэгээс дэлхийн нийт зураачдын дунд хөрөг зургийн том тэмцээн явуулах юм билээ. Тэр тэмцээнд оролцох гээд Өвөрмонголын Шинжаан-Уйгурын нэг эмэгтэйн хөргийг зураад л байна.
-Надад Ө.Эрдэнэбулган гэх зураачийн түүх их сонин санагддаг. Монголдоо Дүрслэх урлагийн дээд сургууль төгсөж, ОХУ-д Репиний академи, Италийн Флоренцийн академи гээд дараалан сурсан байдаг шүү дээ. Нэгэн үеийнхэн тань дээд сургуулиа төгсөөд шууд ажлын байранд гарч эсвэл уран бүтээл хөөж явахад та үргэлжлүүлэн уран зургаар сурсаар байсан нь сонин. Дүрслэх урлаг тэр дундаа хөрөг зургийн салбарт боловсрол хэр чухал вэ?
-Би анх 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн оюутан болсон. Таван жил сурахдаа суурь уран зургийг “Сурах юм сан” гэж маш их хичээж, хүсэж, мөрөөдсөн. Гэхдээ тэр үед суурь уран зургийн ухааныг заах багш Монголд байгаагүй. Монголд сайн зураач олон байдаг ч уран зургийн ухааныг заах хүн байхгүй байна гэдэг харамсалтай. Тиймээс ч надад уран зургаа хаяад, орчин үеийн дүрслэх урлагийг хөөх шалтгаан, нөхцөл бишгүй гарч байсан. Харин намайг түүнээс татсан, одоо бодоход аварсан хүн нь миний багш Дармын Батбаяр. Анх учирсан цагаас багш надад “Чи суурь уран зургаа хөөх хэрэгтэй. Тэр дундаа хөрөг зураг, алсдаа томоохон сэдэвт уран бүтээл хийх хэрэгтэй” гэж зааж, захиж байсан юм. Багшийн минь тэр үгс, захиас намайг орчин үеийн дүрслэх урлаг руу урвуулалгүй суурь уран зурагтаа үнэнч үлдэхэд минь тусалсан.
-Тэгээд л ОХУ руу үргэлжлүүлэн сурахаар явж байв уу. Гаднын уран зургийн сургуулийн “босго” хэр өндөр байсан бэ?
-Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсчихөөд хэсэг хугацаанд Дүрслэх урлагийн музей, Занабазарын музейд ажилласан. Тэр үед Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Дамдинсүрэн ах, Б.Отгонтүвдэн найз хоёрынхоо тусламжтайгаар Репиний академид суралцахаар болсон. Санкт-Петербургт очиж шалгалт өгөөд Репиний академид хоёр жил сурсан. Хойно сурч байхдаа Европын дүрслэх урлагийн школоос чадахынхаа хэрээр сурахыг хичээж байлаа. Тэр ч үүднээс тэнд сурч байхдаа Москвагаас Италийн виз авч, явсан. Италид очоод шууд Флоренцийн академийн багш нартай уулзсан. Тэгээд Орост зурж байсан зураг, хөргөө үзүүлж, тус академид суралцах хүсэлтэй байгаагаа хэлэхэд нааштай хүлээн авч надад Флоренцийн академид суралцах урилга өгсөн. Италийн уран зургийн сургуульд суурь уран зургийн ухаан заалгана гэдэг миний мөрөөдөл байлаа. Би Репиний академид хоёр жил сураагүй бол Флоренцийн академид орж чадахгүй л байсан. Бүх юмс шат дараатай, жамаараа явдаг шүү дээ. Тэгж л “Сурах сан” гэх хүсэл, зорилго, мөрөөдлөө 10 жил амьд, халуунаар нь тээж явсаар Флоренцийн академид элссэн дээ. Гэхдээ Флоренцийн академид гурван жил сурна гэдэг үнэхээр хатуу, хэцүү байсан шүү. Амьдрах зардал, төлбөр мөнгөнөөс эхлээд гурван жилийн хугацаанд хагас тэрбум илүү төгрөгийн гарсан.
...Ө.Эрдэнэбулган гэнэтхэн янжуур салаавчилсан гараараа шанаагаа тулж суугаад “Италид сурч байсан үе үнэндээ хэцүү байсан. “Харь оронд сурна, уран бүтээлийн төлөө амьдарна” гээд зохиосон амьдралаа байхгүй болгочихсон үе. Уран зургийн академид сурахын зэрэгцээ амьдрах шаардлагатай. Сургалтын төлбөр гэж хэдэн зуун сая төгрөг. Тэгж шаналж явахдаа Марко гэх залуутай таарсан нь дэлхийн шилдэг 1000 зураачтай өрсөлдөж, шилдэг болсон хөргийн минь эхлэл болсон доо” гээд тамхиа соров...
Түүний дээр ярьсан зураг бол Америкийн Хөрөг зургийн нийгэмлэгийн Захиалгын бус хөрөг зургийн уралдааны шилдэг 20 бүтээлийн нэг. Дэлхийн шилдэг 1000 зураачийн бүтээлтэй өрсөлдөж, чансаагаараа шалгарсан шилдэг хөрөг... Бардам мэт атлаа гунигтай харц, хамар, хошууг нь тойрон битүү ургасан ногтон сахал, европжуу төрхтэй тэр эрийн хөрөг Ө.Эрдэнэбулган зураачийн урлангийн хаалганы дэргэд өлгөөтэй байх. Цаахна нь энэ удаагийн ярилцлагын зочин маань бийр, палитраа донжтой гэгч нь барьчихаад настай монгол эмэгтэйн толгойн гоёлыг нухацтайхан, цэг цэгээр хатган үүсгэж зогсоо харагдана. Орж ирснийг минь сая нэг анзаарав бололтой цааш эргэж, намуухан эгшиглэж байсан сонгодог хөгжмийн аялгууг зогсоогоод, намайг буйданд урив. Удалгүй тэр хоёр аяга хар кофе, үнсний сав барьсаар ирснээр Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Америкийн Хөрөг зургийн нийгэмлэгийн гишүүн, “Алтангадас” одонт зураач Ө.Эрдэнэбулган бид хоёр ярилцахад бэлэн боллоо.
Ярилцлагаа эхлэхийн өмнө Ө.Эрдэнэбулган зураачийн тухай товч танилцуулсан нь зүйтэй болов уу. Тэрбээр эх орондоо Дүрслэх урлагийн дээд сургуульд зураач мэргэжил эзэмшиж, ОХУ-ын Репиний академи, Италийн Флоренцийн академид уран зургийн чиглэлээр суралцаж төгссөн анхны монгол төгсөгч төдийгүй гадаад, дотоодод бие даасан болон хамтарсан есөн үзэсгэлэн дэлгэж, өнөө цагийн Монголын уран зургийн салбарт авьяас, билгээрээ тодроод буй шилдэг зураачдын нэг. Түүний уран бүтээлүүд өдгөө манай уран зургийн салбарт дэлхийн уран зургийн чансаа, суурь уран зургийн ухааныг хамгийн тод өнгөөр харуулж байгаа хэмээн мэргэжил нэгтнүүд нь үнэлдэг.
-Ярилцлагаа таны сүүлийн үеийн уран бүтээлийн сониноос эхэлье гэж бодлоо. Он гарахын өмнөхөн таны бүтээл Америкийн Хөрөг зургийн нийгэмлэгээс зохион байгуулдаг уралдаанд Захиалгын бус хөрөг зургийн шилдэг 20 зургийн нэгээр шалгарсан. Дэлхийн 1000 гаруй шилдэг зураачтай өрсөлдөж, шилдгүүдийн нэгээр шалгарах ямар мэдрэмж, сэтгэгдэл төрүүлж байв?
-Би 2021 онд Америкийн Хөрөг зургийн нийгэмлэгийн гишүүн болсноосоо хойш гурван жил дараалан зургаа уралдаанд илгээж байгаа юм. Өнгөрсөн жилийн хувьд гишүүн зураачдынхаа дунд зарласан уралдаанд нь урьд өмнөхөөсөө олон буюу 1000 гаруй зураач оролцсон учир шилдэг 20 зураг шалгаруулах болж, миний хөрөг шилдгийн нэгээр шалгарсан. Уралдаанд явуулсан зураг маань Италийн Флоренцийн академид сурч байхдаа зурсан Марко гэх залуугийн хөрөг. Тухайн үед Флоренцийн академийн захирал Том Ричардс гэж Английн алдарт зураач “Чиний энэ хөргийг Германы Франкфуртын музейн захирал найз руугаа явуултал “Музейд тавихуйц сайн зураг болсон байна” гэсэн” гэж байсан. Надад их урам, чанга ташуур болсон доо. Тиймээс ч зургаа Захиалгын бус хөрөг зургийн уралдааны шилдэг гурван бүтээлийн нэг болох болов уу гэж найдаж байлаа.
-Таны хөрөг Америкийн Хөрөг зургийн нийгэмлэгийн уралдаанд шилдэг болсон анхны монгол зураачийн бүтээл болов уу?
-Өмнө нь АНУ-д амьдардаг Оюунаа гэж монгол зураач бүсгүй Амьтны хөрөг зургийн төрөлд шилдгээр шалгарсан. Харин хүн зургийн уралдаанд миний хөрөг Монголын анхны шилдэг гэх үү дээ. Удахгүй тус нийгэмлэгээс дэлхийн нийт зураачдын дунд хөрөг зургийн том тэмцээн явуулах юм билээ. Тэр тэмцээнд оролцох гээд Өвөрмонголын Шинжаан-Уйгурын нэг эмэгтэйн хөргийг зураад л байна.
-Надад Ө.Эрдэнэбулган гэх зураачийн түүх их сонин санагддаг. Монголдоо Дүрслэх урлагийн дээд сургууль төгсөж, ОХУ-д Репиний академи, Италийн Флоренцийн академи гээд дараалан сурсан байдаг шүү дээ. Нэгэн үеийнхэн тань дээд сургуулиа төгсөөд шууд ажлын байранд гарч эсвэл уран бүтээл хөөж явахад та үргэлжлүүлэн уран зургаар сурсаар байсан нь сонин. Дүрслэх урлаг тэр дундаа хөрөг зургийн салбарт боловсрол хэр чухал вэ?
-Би анх 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн оюутан болсон. Таван жил сурахдаа суурь уран зургийг “Сурах юм сан” гэж маш их хичээж, хүсэж, мөрөөдсөн. Гэхдээ тэр үед суурь уран зургийн ухааныг заах багш Монголд байгаагүй. Монголд сайн зураач олон байдаг ч уран зургийн ухааныг заах хүн байхгүй байна гэдэг харамсалтай. Тиймээс ч надад уран зургаа хаяад, орчин үеийн дүрслэх урлагийг хөөх шалтгаан, нөхцөл бишгүй гарч байсан. Харин намайг түүнээс татсан, одоо бодоход аварсан хүн нь миний багш Дармын Батбаяр. Анх учирсан цагаас багш надад “Чи суурь уран зургаа хөөх хэрэгтэй. Тэр дундаа хөрөг зураг, алсдаа томоохон сэдэвт уран бүтээл хийх хэрэгтэй” гэж зааж, захиж байсан юм. Багшийн минь тэр үгс, захиас намайг орчин үеийн дүрслэх урлаг руу урвуулалгүй суурь уран зурагтаа үнэнч үлдэхэд минь тусалсан.
-Тэгээд л ОХУ руу үргэлжлүүлэн сурахаар явж байв уу. Гаднын уран зургийн сургуулийн “босго” хэр өндөр байсан бэ?
-Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсчихөөд хэсэг хугацаанд Дүрслэх урлагийн музей, Занабазарын музейд ажилласан. Тэр үед Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Дамдинсүрэн ах, Б.Отгонтүвдэн найз хоёрынхоо тусламжтайгаар Репиний академид суралцахаар болсон. Санкт-Петербургт очиж шалгалт өгөөд Репиний академид хоёр жил сурсан. Хойно сурч байхдаа Европын дүрслэх урлагийн школоос чадахынхаа хэрээр сурахыг хичээж байлаа. Тэр ч үүднээс тэнд сурч байхдаа Москвагаас Италийн виз авч, явсан. Италид очоод шууд Флоренцийн академийн багш нартай уулзсан. Тэгээд Орост зурж байсан зураг, хөргөө үзүүлж, тус академид суралцах хүсэлтэй байгаагаа хэлэхэд нааштай хүлээн авч надад Флоренцийн академид суралцах урилга өгсөн. Италийн уран зургийн сургуульд суурь уран зургийн ухаан заалгана гэдэг миний мөрөөдөл байлаа. Би Репиний академид хоёр жил сураагүй бол Флоренцийн академид орж чадахгүй л байсан. Бүх юмс шат дараатай, жамаараа явдаг шүү дээ. Тэгж л “Сурах сан” гэх хүсэл, зорилго, мөрөөдлөө 10 жил амьд, халуунаар нь тээж явсаар Флоренцийн академид элссэн дээ.
Гэхдээ Флоренцийн академид гурван жил сурна гэдэг үнэхээр хатуу, хэцүү байсан шүү. Амьдрах зардал, төлбөр мөнгөнөөс эхлээд гурван жилийн хугацаанд хагас тэрбум илүү төгрөг ийн гарсан. Зөвхөн Флоренцийн академид сурч, “Сурах сан” гэх хүсэл, мөрөөдөлдөө хүрэхийн тулд гаргасан тэр 500 сая төгрөгийг олох, босгоход найз нөхөд, гэр бүл, эцэг эх, ах дүү нар гээд олон хүний тус дэм орсон. Сайн танихгүй, гэнэтийн хүмүүс ч их тус үзүүлсэн. Үүнийгээ би их хувь заяа гэж боддог. Учир нь, би ердөө л оюутан шүү дээ. Тогтсон ажил, бизнесгүй оюутанд асар их мөнгө шүү дээ.
-Таныг удам дамжсан зураач гэж дуулсан. Анх уран зураг сонирхож, зураачийн мэргэжил сонгож, энэ замыг хөөх болсон нь аавтай тань холбоотой байв уу. Ер нь таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ. Багадаа ямар хүү байв?
-Аав, ээжийн минь аль алиных нь удамд зураач, дуурийн дуучин, яруу найрагчид бий. Миний аав 1986 онд Багшийн дээдийг зураг, хөдөлмөрийн багш мэргэжлээр төгссөн зураач Өнөбаатар гэж хүн бий. Хүүхэд ахуй наснаасаа аавынхаа хөрөг, байгалийн зураг зурахыг нь харж, “Ямар сайхан зурж байна вэ” гэж гайхдаг байлаа. Аавынхаа зурахыг харж өссөн нь сэтгэлийн гүнд ямар нэг зүйл үлдээсэн байж мэднэ. 1998 онд манайх хот руу шилжиж орж ирсэн.
Уран зураг гэхээсээ илүү том компанийн захирал, улстөрч болно гэж бодож явсан үе надад бий. Хотод орж ирээд тухайн үеийн “Залуу монгол” гэж корпорацийн гүйцэтгэх захирал Б.Төмөрхүү ахындаа амьдрах болсон юм. Тэр үед Б.Төмөрхүү ах их гоёмсог хослол, костьюм өмсдөг, тансаг сүрчиг түрхдэг нэгэн байв. Дөнгөж хөдөөнөөс орж ирсэн хүүхэд чинь тийм гоё хослол өмсөж, зангиа зүүдэг хүнийг харахаар их гоё санагдана. Тэгээд л “Том болоод Б.Төмөрхүү ах шигээ гоё хувцас өмсдөг, том захирал болно” гэж мөрөөддөг байлаа.
-“Том компанийн захирал болно”, “Улстөрч болно” гэсэн мөрөөдөлтэй хүү яаж яваад уран зураг руу урвачихав?
-Улстөрч, захирал болох мөрөөдөлтэй хүүг урлагт нь, уран зурагт нь татаж үлдээсэн хүмүүс бол Дармын Батбаяр багш, Сэрээнэнгийн Билигсайхан ах хоёр. Би хотод дунд сургуулиа онц дүн, алтан медальтай төгссөн. Тэгэхэд МУИС-ийн Олон улсын харилцааны ангид сурах урилга ирсэн. Харин тэр үед Дармын Батбаяр багш маань болиулж, “Чи уран бүтээлч болох хүн. Чамаас уран бүтээл хийх суурь харагддаг. Чи уран бүтээлч болох хэрэгтэй. Харин жүжгийн зохиолч болох уу, зураач болох уу гэдгээ шийдэх хэрэгтэй” гэсэн. Багшийн маань бас нэгэн шавь, миний үеэл ах С.Билигсайхан агсан зохиолч, яруу найрагч хүн шүү дээ. Тэгээд би С.Билигсайхан ахтай ярилцаж байгаад “Нэг гэрт хоёр зохиолч байна гэж юу байх вэ. Би зураач болъё” гэж зориг шулуудаж, Дүрслэх урлагийн дээд сургуульд элсэж байлаа.
-Та нэрт соён гэгээрүүлэгч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Дармын Батбаяр багштайгаа хэрхэн учирч байсан юм бэ?
-Би арван жилийн сурагч байхаасаа л С.Билигсайхан ахаас салдаггүй байлаа. Харин манай ах “Их монгол” дээд сургуулийн оюутан болж, надаас өмнө Дармын Батбаяр багштай багш, шавь болсон. Нэг удаа Ганданд Төвөдөөс том лам ирээд ном тавьж байна гэх сургаар С.Билигсайхан ах бид хоёр очлоо. Гэтэл Дармын Батбаяр багш гэргийтэйгээ тэр номонд бас сууж таарсан. Тэр үед багштай мэндлээд өнгөрсөн. Ном ч дуусаад С.Билигсайхан ах багшийг хүргэж өгнө гэж үлдээд, би гэртээ хариад хүлээж байхаар болов оо. Орой нь ах орж ирээд “Багш “Танай дүү чинь номын хүн болох хүн байна шүү. Тэр нүд нь...” гэж хэлсэн” гэсэн. Хойш хэсэг хугацааны дараа С.Билигсайхан ах багшийнд ном хүргэж өгөх ажилтай болов. Тэгэхэд нь “Би хүргээд өгье” гэж хэлээд номыг нь авч гараад “Айлд орж байгаа хүн сүү авахгүй бол болохгүй” гээд сүү авч, ном, сүү барьсан хүн багшийнд анх орж, нэлээд сууж ойр зуур юм ярьсан. Тэр үед багш “Чи манайхаар орж, гарч байгаарай. Асуух юм байвал асууж байгаарай” гэснээр би гэж хүн багшийнхаар ойр ойрхон орж, гардаг, багшаас мэдэхгүйгээ асууж, багш надад хэрэгтэй гэснээ хэлж өгдөг болсон доо. Долдугаар ангийн хүү байсан тэр үеэсээ л багштайгаа учирч, бурхан болтол нь хамт байсан. Дуртай үедээ багш дээрээ очдог, гадуур, дотуур уулздаг, гэрт нь байнга очдог гээд л багшийнхаа төрсөн хүү шиг нь л амьдарч ирлээ.
-Дармын Батбаяр гуайн эрхлэн явуулдаг байсан “БИШҮБИ” урланг одоо бодохоор үзэл бодол, сургаал нь онц гойд байсан шиг санагддаг. Тэр урлангаас зөвхөн яруу найрагч, зохиолч гэлтгүй олон салбарын бичгийн хүн, сэтгүүлч, зураач төрсөн байдаг. “БИШҮБИ” урланд Батбаяр гуайн хамгийн чухалчилж үздэг, голчлон зааж, захидаг зүйл нь юу байсан талаар сайхан дурсамж уудална гэж найдаж байна?
-Багш бүх цаг үед уран бүтээлийн тухай ярьдаг байсан. Бидэнд тухайлан уран зохиол, жүжиг, яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолыг задлан ярьж, зааж, ойлгуулахыг хичээж байсан. Гэхдээ хэн ч, хэзээ ч уулзсан уран бүтээлийн тухай, уран бүтээлч байхын тухай л ярьдаг. Багшийн урлан дээр бидэнд хэлдэг байсан үг, зааж захидаг байснаас жишээ татъя гэвэл олон зүйл бий. Гэхдээ миний сэтгэлд нэг тод үлдсэн дурсамж байдаг.
Нэг удаа “БИШҮБИ” урлангийнхан багштай хамт лагер дээр 14 хоног байсан юм. Тэр үед багш “Би бүх насаараа энэ хоёр өрөө байрандаа амьдарч байна. Энэ хугацаанд надад шинэ байр авч өгье, номыг чинь боть болгож өгье гэсэн хүн зөндөө байсан. Гэхдээ би хэнээс нь ч аваагүй. Яагаад вэ гэхээр, хэрэв би авбал хүний барьцаанд орчихно. Хүний өгсөн байранд орж, хүний мөнгөөр номоо гаргана гэдэг чинь хүнд өртэй болно гэсэн үг. Харин өртэй болоод, хүний барьцаанд орчихвол би эрх чөлөөтэй байхаа болино. Эрх чөлөөгүй болохоор уран бүтээлээ хийж чадахгүй болно. Миний энэ амьдрал эрх чөлөөгөө хадгалж үлдэх тэмцэл байсан” гэсэн юм. Тэгээд багш “Би гэртээ хогийн шүүр худалдаж авахдаа ч уран бүтээлийн төлөө авдаг. Гэр цэвэрхэн байвал сэтгэл цэвэр байна. Сэтгэл цэвэр байвал би эрх чөлөөтэй байна. Сайхан уран бүтээл хийнэ. Би бүх зүйлийг уран бүтээл хийх нөхцөлөө бүрдүүлэхийн тулд хийдэг байсан. Та нар ч бас бүх юмаа уран бүтээлийн төлөө хийж байгаарай” гэж хэлсэн. Багш ердийн ахуй амьдрал, амьдралд хандах хандлага, юуны ч тухай ярьсан тэр нь явж явж уран бүтээлийн тухай яриа болчихдог байлаа. Тэгэхдээ уран бүтээлдээ үнэн, үнэнч байх, сэтгэлээ ариун байлгах тухай их ярьж, захидаг байв.
-Батбаяр хэмээх нэрт соён гэгээрүүлэгчтэй уулзаж, учран тэр хүмүүнтэй цаг хугацааг хуваалцаж, үг сонсох хувь тохионо гэдэг үргэлжид санаж, бодож явах сайхан учрал байх...
-Багштайгаа учирсан минь өндөр хувь тавилан. Хэрэв багштайгаа учраагүй байсан бол би одоо ч олон зүйлийг ухаараагүй явах байсан. Тэр чинээгээрээ олон зүйл алдах байсан. Цэвэр ариун гэдэг үнэн, шударга зүйлийн илэрхийлэл шиг байгаа юм. Багш минь маш шударга хүн байсан. Хэлж ярьж байгаа нь, загнаж зэмлэж байгаа нь, баярлаж байгаа нь үнэхээр үнэн.
Би хааяа хөрөг зурж дуусгахаараа хоосорчихдог юм. Тэгээд “Багш юу гэх байсан бол”, “Багш байсан бол юм хэлэх байсан даа” гэх бодол төрдөг. Гэхдээ би одоо ч 20 гаруйхан насандаа багшийгаа харж, үлгэрлэж байсан шигээ, багш юманд яаж ханддаг байснаар нь юм бүхэнд хандахыг хичээдэг. Асуудал гарч ирвэл багш ард нь яаж гарсныг харж байснаараа шийднэ, давж туулна. Хэдий багш минь дэргэд байхгүй ч аль 10 гаруй жилийн өмнө хэлж байсан үгс нь одоо намайг түшиж байна. Агуу хүн гэдэг үгүй болсон ч хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ хүмүүсийн дотор амьдарч байна шүү дээ.
Багш “Их монгол” дээд сургуульд багшилж байснаас гадна сүүлд “Шинэ монгол” дээд сургуульд, одоогийн Боловсролын сайд П.Наранбаяр ахыг захирлаар нь ажиллаж байхад зөвлөх нь байсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч “Бэрс” дээд сургуульд сурч байхдаа багшийн шавь байсан. Гэхдээ ил харагдаж байгаа нь л эдгээр хүн боловч багшийн урам зориг өгсөн, зааж зааварласан, гэрэл асаасан хүмүүс олон салбарт хүч чадал, хувь нэмрээ оруулж яваа гэж бодох сайхан байдаг.
-Харин та өөрийнхөө үнэн байдлыг хадгалж үлдэж чадсан гэж боддог уу?
-Хүн амьдрал дээр гараад, алдаж, онож үзэхээрээ худал болж үзнэ. Тэгээд эргээд санадаг юм шиг... Одоо би хүн яаж амьдарч байна, уран бүтээл нь яг тэгж гардаг юм байна гэдгийг ойлгосон. Тийм ч учраас багш маань амьдралд хандах хандлагыг эрхэмлэдэг байж. Харин тэр их хүн амьдрал гэдэг шууд утгаараа уран бүтээлтэй холбоотойг аль эрт таньчихсан учраас бидэнд захиж байсан байх нь. Сүүлийн үед би уран бүтээлд ч гэлтгүй амьдрал үнэн хандаж эхэлж байгаа. Хүнд хэлмээр байгаагаа хэлдэг, өөртөө үнэнч, өрөөлд хоёр нүүр гаргахгүй байхын үнэ цэнийг үзэхийг хүсэж байна. Хүн өөртөө үнэнч байх нь уран бүтээл хийх эрх чөлөө болж байдаг юм байна.***
Энэ хүрээд амьсгаа авах завгүй шахам үргэлжилсэн яриа маань хэсэг завсарлалаа. Ярилцагч маань ээлжит янжуураа асаав. Миний дээр асуусан нэрт соён гэгээрүүлэгч Дармын Батбаяр агсны эрхлэн явуулдаг байсан “БИШҮБИ” урлангаас олон бичгийн хүн гарсан. Тэр дундаа шүлэг, яруу найрагч олон. Тиймээс ч ярилцагчаа хэсэг амьсгаа авах завдалд “Та ер нь шүлэг бичиж байв уу. Бичиж байсан бол шүлгүүдээрээ ном гаргая” гэж бодогддоггүй юу” гэж асуутал Ө.Эрдэнэбулган зураач кофеноосоо нэг балгаад “Бичиж байсан. Гэхдээ хайку голцуу бичдэг. Хаа нэг санаа, сэдэл орж ирэхээр өөртөө зориулаад тэмдэглэж авдаг төдий. Ном гаргахаар хэмжээний биш ээ” гэв. Ө.Эрдэнэбулган зураач өдгөө Италийн Флоренцийн академид сурч байгаа тухайгаа, тэр үед бичиж байсан тэмдэглэлүүдээ нэгтгээд “Флоренцийн тэмдэглэлүүд” нэртэй дүрслэх урлагийн сэдэвт ном гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Үүний сацуу дүрслэх урлагийн онолтой холбоотой хоёр ч ном орчуулж байгаа юм байна. Харин яруу найраг, номын тухай цөөн хором өрнөсөн яриа маань энд зогсож, бид цааш зураач Ө.Эрдэнэбулганы урлаг, уран зургийн тухай бодол, эргэцүүллийн талаар хөөрөлдсөн юм.
Үргэлжлэл бий...
ГЭГЭЭН АЯНЧ |
|
2025-09-28 20:34:55
2025-09-28 16:06:18
2025-09-28 15:57:38
2025-09-28 15:48:49
2025-09-28 15:37:43
2025-09-28 15:37:29
2025-09-28 15:34:46
2025-09-28 15:12:46
2025-09-28 15:04:47
2025-09-28 14:55:15
2025-09-28 14:49:49
2025-09-28 14:36:36
2025-09-28 14:20:53
2025-09-28 14:17:20
2025-09-28 14:11:06
2025-09-28 13:40:46
2025-09-28 13:21:27
2025-09-28 13:16:33
2025-09-28 12:55:03
2025-09-28 12:49:11
2025-09-28 12:43:32
2025-09-28 12:35:36
2025-09-28 12:34:56
2025-09-28 12:33:45
2025-09-28 12:32:53
2025-09-28 12:28:15
2025-09-28 12:27:59
2025-09-28 11:28:12
2025-09-28 11:19:48
2025-09-28 10:45:00
2025-09-28 10:19:22
2025-09-28 10:05:52
2025-09-28 07:40:00
2025-09-28 07:30:00
2025-09-28 07:20:00
2025-09-28 07:12:00
2025-09-28 07:00:00
2025-09-27 20:55:40
2025-09-27 20:02:18
2025-09-27 15:13:02
2025-09-27 14:36:28
2025-09-27 14:26:12
2025-09-27 14:16:53
2025-09-27 13:28:04
2025-09-27 12:35:25
2025-09-27 12:30:36
2025-09-27 12:20:18
2025-09-27 12:12:22
2025-09-27 12:01:32
2025-09-27 11:14:12
2025-09-27 11:04:03
2025-09-27 11:02:00
2025-09-27 10:47:06
2025-09-27 10:35:36
2025-09-27 10:34:03
2025-09-27 10:32:27
2025-09-27 10:29:53
2025-09-27 10:27:40
2025-09-27 10:25:40
2025-09-27 10:13:46
2025-09-27 10:11:24
2025-09-27 09:56:12
2025-09-27 09:45:37
2025-09-27 09:21:25
2025-09-27 09:09:44
2025-09-27 07:30:00
2025-09-27 07:20:00
2025-09-27 07:11:00
2025-09-27 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |