Хөвсгөл аймгийн Тариалан суманд хоёр настай амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа. Тодруулбал, Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод хэмээх газраас есдүгээр сарын 17-нд хоёр настай хүү сураггүй болсон байдаг. Хүүг эрэн хайх эрлийн ажиллагаанд Онцгой байдлын газар, цагдаа, ШШГГ, Хүүхдийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлагууд, иргэд, төрийн албан хаагчид эрэлч нохдын хамт оролцсон. Гэвч харамсалтай нь хүүгийн цогцсыг найм хоногийн дараа олсон байдаг.
Уг харамсалтай хэрэг монголчуудын сэтгэлийг эмзэглүүлээд байгаа. Хүүгийн ээж “приус-20” маркийн автомашинтай Сайхан мод гэх газар руу хоёр хүүхэдтэйгээ очсон. Таван сартай, хоёр настай хүү нь машин дотор унтаад үлдсэн. Ингээд мод бэлтгэж байсан нөхөр, хадам ааваасаа шуудай аваад, модны үйс түүгээд 20 орчим минутын дараа машин дээрээ ирэхэд хоёр настай хүү нь алга болсон байсан. Талийгаач хүү өмнө нь таван сартай дүүтэйгээ машинд үлддэг байсан. Ингэхдээ хэзээ ч дүүгээ орхиж явж байгаагүй гэдгийг түүний ээж ярьдаг. Хүү машины арын суудал дээр унтаж байсан бөгөөд жолооч талын хаалгаар гарсан байх магадлалтай. Машины хаалга хаалттай, таван сартай дүү нь унтаж байсан гэх. Ингээд хүүгийн ээж мод түүж явсан хүмүүст хэл дуулгаж, ойр орчимд хайсан боловч олоогүй. Эцэст нь, сумын онцгой байдалд дуудлага өгч, эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Харамсалтай нь, өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүүг найм хоног хайсан ч эсэн мэнд олж чадаагүй юм.
Хүүгийн цогцсыг машин байсан газраас 9-10 км-ийн зайнаас олсон гэдгийг албаныхан мэдээлээд байгаа. Цогцос олдсон газар нь эрлийн ажиллагааны эхний өдрүүдэд самналт хийсэн газар байжээ. Хүүгийн цогцос түрүүлэгээ хараад унасан байдалтай, өвсөн доороос олджээ. Урьдчилсан байдлаар ил харагдах шарх байгаагүй гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм.
Хүүгийн ээж С.Мягмарсүрэн цогцос олдохоос хэд хоногийн өмнө буюу эрлийн ажиллагаа үргэлжилж байх үед “Манай Хөвсгөл аймгийн Тариалан суманд дөрөв дэх жилээ өвөлжих гэж байна. Бид саахалтынхантайгаа мод бэлтгэхээр ярилцаад аав, ах хоёрынхоо араас бид хүүхдүүдтэй явсан юм. Биднийг мод бэлтгэх газар ирэхэд хоёр настай хүү, таван сартай охин минь унтаж байсан. Нөхөр маань мод бэлтгэхээр явсан байсан. Би хоёр хүүхэдтэйгээ үлдсэн юм. Хүүхдүүд минь унтаж байсан болохоор машиныхаа ойролцоо үйс түүхээр шуудай асуухаар 200-аад метрын ойролцоо байсан машин дээр очиж шуудай асуусан юм. Шуудай байхгүй ажиллахгүй хөрөөг машиндаа тавиарай гэхээр нь тэр хөрөөг нь аваад ирэхэд хүү минь алга болчихсон байсан. Тэгэхэд би хамгийн удаандаа 20 минут л явсан. Тэгээд би хэсэг хайж, гүйсэн. Аавыг нь харанхуй болохоос өмнө хүмүүст мэдэгдэе гэхэд нь утсаа аваад сүлжээ барих газар руу явсан. Тэгээд аймгийн Онцгой байдлын газарт 16:55 цагийн үед мэдэгдсэн. Хүүг минь алга болсныг мэдсэн ойр дотны хүмүүс маш хурдан ирсэн” гэж яриа өгсөн байдаг.
Гэв харамсалтай нь, ийн ярьснаас хойш дөрвөн хоногийн дараа хоёр настай хүүгийн цогцсыг олсон байдаг.
Хүүгийн цогцост задлан шинжилгээ хийсэн шүүх шинжилгээний урьдчилсан хариу өнөөдөр гарна. Тодруулбал, хүүгийн цогцсыг олоод 14 хонож байна. Харин шүүх шинжилгээний эцсийн хариу долоо хоногийн дараа юу аравдугаар сарын 16-нд гарах гэнэ. Одоогийн байдлаар хүүгийн шүүх шинжилгээний урьдчилсан хариуг ар гэрийнхэнд нь болон холбогдох байгууллагуудад мэдэгдээгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, эх сурвалжийн мэдээлснээр “Хүүгийн аав, ээж хөдөө гэртээ байгаа бөгөөд утас нь унтраатай байгаа. Албаныхан хэд хэдэн удаа залгаж, мэдээлэл солилцохоор холбогдсон ч хариу өгөхгүй байгаа. Ийм учраас шүүх шинжилгээний хариу урьдчилсан байдлаар яаж гарсныг ар гэрийнхэн нь мэдээгүй. Багийн дарга, сумын удирдлагууд, улсын бүртгэгч нар ч мэдэхгүй байгаа юм билээ. Хүүгийн цогцос олдож, ажил явдал болсны дараа хүүгийн аав, ээж хөдөө гэр рүүгээ явсан. Том хоёр хүүхдээ сургуулиас нь чөлөө авсан” гэлээ.
Шүүх шинжилгээний хариу гараагүй учраас хүүгийн нас барсны гэрчилгээ гараагүй, улсын бүртгэл, оршин суух багаас хасалт хийгдээгүй байгаа талаар Тариалан сумын Баянхошуу багийн дарга н.Соёлмаа хэллээ.
Нас барсны гэрчилгээ хийгдээгүй, задлан шинжилгээний хариу гараагүй учраас хүүгийн ар гэрт олгогдох оршуулгын зардал, бусад тэтгэмж ч олгогдоогүй байгаа аж.
| ХОЁР НАСТАЙ ХҮҮГИЙН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРААГҮЙ УЧРААС АР ГЭРИЙНХЭН НЬ НАС БАРСНЫ ГЭРЧИЛГЭЭГ НЬ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |