.jpg)
С.Эрдэнэболдыг АН-д байраа олж, бууриа засахад Ц.Элбэгдоржоос гадна аав Ш.Сүхбаатар нь гол нөлөө үзүүлсэн. Аав нь Төв аймгийн Прокурорын газарт прокурор байсан, гавьяат хуульч цолтой нэгэн. Дараа нь Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ч ажиллаж байв. Хамгийн ноцтой нь, одоо Ш.Сүхбаатар УИХ-ын гишүүн асан, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Лу.Болдын эзэмшдэг “Бодь цамхаг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар долоо дахь жилдээ ажиллаж байгаа. Мөн Л.Болдын төрсөн дүү Л.Болдхуягийн “Бодь констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оныг хүртэл ажилласан. Мөн саяхан Л.Болдын аавын тухай “Сономын Лувсанвандан” номыг гардан бичиж, хэвлүүлсэн. Товчхондоо, ах дүү, амраг саднаас өөрцгүй дотно холбоотой явж ирсэн гэж болно. Л.Болдын хувьд АН-аас хөөгдөх хүртлээ “акул”-уудынх нь нэг байсан. Элчин сайдаар явахаасаа өмнө “Шинэ нам алсдаа АН-тай нэгдэнэ” гэсэн удаа ч бий. Энэ агуулгаар харвал, С.Эрдэнэболдод нэг талаас Ц.Элбэгдорж, нөгөө талаас Ш.Сүхбаатар, Л.Болд хоёрын хамтрал дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэболд дээрх хүмүүсийн аль алиных нь эрх ашгийг хамгаалахаар Төрийн ордонд төвхнөсөн гэсэн үг.
.jpg)
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Марс си” ХХК-ийг Амарын Мөнхнаст, Батбилэгийн Агваанцэрэн, Бадарчийн Одбаясал, Гинжбаатарын Амгаланбаяр нартай хамтран эзэмшдэг. Уг компани нь барилга, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн С.Эрдэнэболд нь эхнэр Д.Уранзаяатайгаа “Тусч ногоон гар” ТББ, “Жак-Уэтерфорд сан”, “Марс Ви” санг хамтран эзэмшдэг. Эдгээр сан нь түүх судлалыг хөгжүүлэх, залуу судлаачдыг дэмжих, сансрын технологи, инновацийг дэмжих, энэ төрлийн судалгаанд хөрөнгө оруулалт хийх, сансрын тухай марс гарагтай холбоотой шинжлэх ухааны мэдээ, мэдээллийн сан үүсгэх, иргэдэд хүргэх, судалгаа, шинжилгээний төсөл хэрэгжүүлэх төрлийн бизнес эрхэлдэг.
.jpg)
Сонирхуулахад, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дотоодын хадгаламжиндаа 316 сая төгрөгтэй ч аав Ширчингийн Сүхбаатартаа 180 сая төгрөгийн өртэй гэж хөрөнгө орлоготоо мэдүүлжээ. Мөн тэрбээр 1.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хаус, нийтийн гурван орон сууцтай бол Lexus-570, Jimny, микро автобусаа 434 сая төгрөгөөр үнэлжээ. Харин жилийн нийт орлогоо 62 сая, гэр бүлийн орлогоо 52 сая гэж мэдүүлсэн байна.
Хоржоонтой нь, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан нэгэн. Тодруулбал, тэрбээр 2007 онд Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Майкл Маурерийн нэрэмжит хуулийн сургуульд Хууль зүйн магистр хамгаалжээ. Ингээд нэг жилийн дараа эх орондоо эргэж ирээд, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгчөөр зургаан жил ажилласан байна.
Бизнес, тендерийн олигтой түүхгүй түүний төрд “тэмүүлсэн” гол зорилго Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн улс төр дэх нөлөөллийг сулруулахгүй байх, ааваар нь дамжсан “Бодь” группийн зарим эрх ашгийг хамгаалах гээд тэлээ хурга, улаан хамгаалагчийн дүр л бололтой.
| ЛУ.БОЛДЫН “ТАВИУЛ” УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС 32 МЯНГАН АМ. ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ СУРААД, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ЦЭРЭГ”-ЭЭР ЗУРГААН ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |