Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед санаатайгаар халдан, улмаар амь насаар нь хохироох гэмт хэрэг сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсээр байна. Ялангуяа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эцэст нь эхнэрийнхээ, эсвэл нөхрийнхөө аминд хүрсэн хэрэг давамгайлж байгаа юм. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд иргэн Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийнхээ хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг “Хавтаст хэрэг” булангаараа хүргэж байна.
Тодруулбал, шүүгдэгч Б.Э нь 2022 оны хоёрдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 12-1409 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн хамтран амьдрагч Б.Т-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэжээ. Үүнээс болж түүний биед хүч хэрэглэн халдаж, гараараа алгадах, цохих зэргээр зодсоны улмаас биед нь хүнд гэмтэл буюу элэгний урагдал, задрал, тархины хоёр тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, хүзүүний долдугаар нугалмын зүүн латерал массын хугарал, сээрний тав, зургадугаар нугалмын их биеийн хугарал, доод эрүүний далд хугарал, баруун хоёр, наймдугаар хавирганы далд шууд хугарал, хоёр уушгины доод дэлбэнгийн долдугаар сегментийн ар гадаргуугийн цус хуралт, няцрал, хоёр бөөрний хальсны цус хуралт, нүүр их бие, мөчдийн олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл зэрэг олон тооны шарх үүсгэн, Б.Т-г согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй, биедээ гэмтэл авсан болохыг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ би баарнаас гараад салхинд цохиулсан, тасарсан байсан юу болсныг сайн мэдэхгүй. Согтуу хүмүүс сайн явж чадахгүй тэврэлдэж давхралдаж унаж, ойчоод хохирогчид тийм гэмтлүүд учирсан байх. Баарнаас гэр хүртэлх зам өгсүүр, явахад эвгүй, унаж ойчих боломжтой. Хэдэн ч удаа унаж, ойчсын билээ. Би өөрөө тасарсан байсан болохоор хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болсон байсан гэдгийг мэдэхгүй байна. Би хохирогчтой албан ёсоор гэрлээгүй, бидэнд гэрлэлтийн баталгаа байхгүй тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гээд байгааг ойлгохгүй байна” гэсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 11 дүгээр сард төрсний дараа манай эгч нэг хүнтэй танилцсан гэрлэх гэж байгаа талаар надад хэлж байсан. Харин би шүүгдэгчтэй харилцаж байгаагүй. Оршуулгын зардлыг нэхэмжилсэн боловч шүүгдэгчийн талаас нэг ч хүн биднийг яаж байгаа талаар асууж яриагүй. Оршуулгын зардал 12 сая гаруй төгрөгийг барагдуулсан тохиолдолд энэ хүний машиныг буцаан өгөх болно. Энэ хүн манай эгчтэй хамтран амьдрах гурван сарын хугацаанд манай бүх хамаатан, садангийн гэр орноор орж, уулзаад бидний талаар мэдэж авсан байсан. Манай хамаатнууд энэ хүн ялаа эдэлж дуусаад гарч ирээд яах бол гэдгээс айж байна. Маш их гомдолтой байна. Хуулийн дээд хэмжээгээр нь шийтгэж өгнө үү” гэжээ.
Шүүхийн шийдвэр:
Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Эд 18 /арван найман/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 18 /арван найман/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн цагдан хоригдсон 100 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
Мөн хүний эрхийн түгээмэл тунхаглалын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний халдашгүй байдлыг баталгаажуулсан байдаг.
| ХАВТАСТ ХЭРЭГ: СОГТУУРСАН ҮЕДЭЭ ХАМТРАН АМЬДРАГЧИЙНХАА ТАРХИЙГ ЗАДАРТАЛ, ЭЛГИЙГ НЬ БЯЦАРТАЛ ЗОДОЖ, ХӨНӨӨЖЭЭ |
|
Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
2026-04-09 23:28:01
Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-09 23:21:53
О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
2026-04-09 23:15:49
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
"ШАР ГЭГЭЭ", "ГАЛБИНГАА", "ЗАДЛААГҮЙ ЗАХИА", "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" КИНОНЫ АЯЛГУУГ ХИЙСЭН Б.САНЧИР
2026-04-09 07:01:16
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
Э.Даваанасан Азийн хошой медальт Хван Ёүнжүг ялж, хагас шигшээд үлдлээ
2026-04-08 17:34:28
О.Ариунзаяа Узбекистаны бөхийг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-08 17:22:53
Э.Дэлгэрмаа Солонгосын Пак Хёнёнийг 9:0-ээр буулган авлаа
2026-04-08 17:06:50
Э.Дэлгэрмаа Узбекистаны бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-08 17:00:33
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
2026-04-08 14:37:07
Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
2026-04-08 14:35:53
2026-04-08 14:00:00
Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоов
2026-04-08 10:22:02
Б.Мянганбаяр Зүүн Азийн бүс хариуцсан төлөөлөгчөөр сонгогдлоо
2026-04-08 09:52:19
“Улаанбаатар-2026” Азийн аваргын алтан медалийн тулаан маргааш эхэлнэ
2026-04-08 09:26:54
“Хасын хүлэгүүд” 86:84-өөр Хонконгийн “Сөүт Чайна Атлетик” багийг хожлоо
2026-04-08 08:37:45
“ЮНЕСКО”-гийн байранд “НАУРЫЗ ӨВИЙН БАЯР”-ыг тэмдэглэв
2026-04-08 08:08:02
ДЭЛХИЙ, САРЫГ ХҮН ТӨРӨЛХТӨНД ДЭРГЭДЭЭС НЬ ХАРУУЛЖ ЧАДСАН “АРТЕМИС-II” НИСГЭГЧИД
2026-04-08 07:47:26
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НООЛУУР КИЛОГРАММ НЬ 160-200 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БОЛ БАРУУН АЙМАГТ НООЛУУР АВЧ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА
2026-04-08 07:00:00
ШИНЭ САЙД НАРЫН СҮРЖИГНЭЛ
2026-04-08 07:00:00
П.ОДСҮРЭН:ХАМГИЙН ҮНЭН, ГЭГЭЭН ҮЗЭГЧ БОЛ ХҮҮХЭД
2026-04-08 07:00:00
2026-04-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |