• Өнөөдөр 2025-12-18

Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа

              Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны зүгээс бүх хүчин чармайлтаа гарган ажиллаж байна. Аравдугаар сард шатахууны нөөц муугүй байсан үед зарим нэг шалтгаанаас үүдэн шатахууны нөөцийг бүрэн дуусгасан. Аравдугаар сараас хойш гол нийлүүлэгч ОХУ-ын талтай байнгын цахимаар болон биечилж уулзаж ирсэн. Нэг зүйлийг ард иргэдээсээ хүсье. Бид 100 хувь хараат, бид үргэлж ийм байсан. Одоо Монгол Улсын Ерөнийлөгчийн санаачилсан газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтал орно. Бид энэ байдлаасаа хэзээ гарах вэ гэвэл үйлдвэрийн бүтээн байгуулалт дуусаж, түүхийн эдээ дотооддоо боловсруулж, хангаж чаддаг болсон үед гарна. Аравдугаар сард зохиомол хомостолууд үүсэж байсан бол сүүлийн хоёр сар захиалгаа нэмэгдүүлсэн. Арванхоёрдугаар сард хийх АИ92 бензиний татан авалт 40 орчим хувьтай байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд бензин өгөхгүй байгаа зүйл огт байхгүй. Аль болох боломжоороо өгөөд явж байгаа” гэв.

Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188