• Өнөөдөр 2025-11-12

ЗГ: УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томиллоо

        Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2025.11.12) Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Довдонгийн Даваанямыг томиллоо.
 
УБЕГ-ын дарга Д.Давааням нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр. Цагдаагийн байгууллагад мөрдөгч, Гадаадын иргэн харьяатын газар, ХЗДХЯ, УБЕГ-т тус тус удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд төрийн албанд 25 жил ажилласан туршлагатай.
 
       Ерөнхий сайд Г.Занданшатар түүнд бүртгэлийг бүрэн цахимжуулах, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй болгох, бүртгэлтэй холбоотой мэдээллийн сангийн аюулгүй, найдвартай байдлыг сайжруулах үүрэг даалгавар өглөө.

ЗГ: УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188