Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бүх төрийн байгууллагад реформ эхлүүлэх хэрэгтэй. Засгийн газраас төрийн байгууллагын албан тушаалтны өргөдөл гомдол гаргах тухай хуулийг өөрчлөх чиглэл Хууль зүй дотоод хэргийн яаманд өгсөн. 1995 оны хуулиар мөрдөгдөж байна. Төрийн байгууллагууд бүтээмжтэй ажиллаж чадахгүй байна. Нөгөө талд эрүүл мэндийн тогтолцоо болон бусад яамд анх байгуулагдсан системээрээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ зүйлийг өөрчлөх чиглэлд манай байгууллага ажиллана. Мөн Засгийн газрын бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд бид анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл, "Алсын хараа 2050" бусад баримт бичигт байгаа бодлогуудыг хэрэгжүүлэхэд 16 яамны ажил уялдаж байна уу үгүй юу гэдгийг хянаж ажиллана. Би ажлаа аваад долоо хонож байна. Төрийн байгууллага хүмүүсээ байнга сургах нь зөв. Мэдлэггүй чадваргүй сул дорой албан хаагч иргэдийг чирэгдүүлдэг. Тийм учраас хүмүүсээ сургах бэлдэх тухай ажлыг үргэлжүүлнэ. Гэхдээ заавал гадаадад биш дотоодод сургана" гэв.
| Ч.ӨНӨРБАЯР: Төрийн байгууллагагад реформ эхлүүлэх хэрэгтэй |
|
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |