• Өнөөдөр 2025-04-21

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН: Манай улсад ОХУ-аас банк орж ирэх боломжгүй

2024-09-18,   1952

            Манай улс гаднын хөрөнгө оруулалттай банк оруулж ирэх талаар олон жил ярьсан. Тэгвэл ОХУ-аас банк оруулж ирэх гэж байгаа мэдээлэл гарсантай холбоотой Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.

           Тэрбээр “Манай улс ОХУ болон БНХАУ хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ хэлэлцээртэй улс. Ямар ч тохиолдолд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалах, хөгжүүлэх ёстой. Нөгөө талаараа гуравдагч хөрштэйгөө ч найрсаг харилцаагаа өргөжүүлнэ. Ийм олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг баримталж явдаг. Тиймээс бид хоёр хөрш улс, тэр дундаа одоо яригдаад байгаа ОХУ-тай худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Өнөөдрийн байдлаар ОХУ манай улс хоорондын гадаад худалдааны эргэлт нэмэгдэж байгаа ч манайд алдагдалтай гардаг. Банк санхүүгийн байгууллагатай холбогдсон асуудал нь хөрш орнуудтай хийж байгаа яриа хэлэлцээр гадаад, дотоод үйл ажиллагаатай холбоотой бодлогыг гуйвуулан, хагаралдуулах гэсэн зохион байгуулалттай асуудлууд явж байна. Хойд хөрштэй экспорт, импортын төлбөр тооцоог аль болох хэвийн хийж байгаа ч, удаашралттай байгаа. ОХУ-ын зарим банк санхүүгийн байгууллага, олон улсын хоригт орсонтой холбоотой удааширсан асуудал бий. БНХАУ-ын банкаар дамжуулж хийсэн ч энэ нь төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэсэн. Бизнес, аж ахуйн нэгжүүд  үйл ажиллагаагаа явуулж бас ашиг орлого нэмэгдүүлэхийн тулд аль аль хөрштэйгөө худалдаагаа үргэлжлүүлнэ. Үүнтэй холбоотой  банк, санхүүгийн төлбөр, тооцоо хийхэд манай Төв банк болон Засгийн газрын зүгээс анхаарч байна. Одоо бид аль болох шинэ гарц гаргалгаа гаргах, ямар нэгэн хориг садаанд ороогүй банк санхүүгийн байгууллагын салбаруудыг хооронд нь харьцуулна. Хэрвээ бид төлбөр тооцоогоо төлж чадахгүй нөхцөл байдалд хүрвэл бензин шатахуунаа авах асуудал хүртэл хойшлох удаашрах асуудал үүснэ. Үүнийг зориуд мушгин гуйвуулах шаардлагагүй. ОХУ-ын 20 банк хоригт орчихсон. Тэгэхээр манай улсад Оросын банк орж ирэх боломжгүй. Хоёр улсын хооронд хийгдэж байгаа төлбөр тооцооны хүндрэл, бэрхшээлийг  хялбарчлах талаар яригдаж байгаа асуудал юм. Цаашид Монгол Улс хоёр хөрштэйгөө харилцаагаа хөгжүүлж, хэвийн авч явна. Гуравдагч хөршүүдтэйгээ ч харилцаагаа найрсаг харилцаагаа хадгалж, улам  өргөжүүлнэ. Энэ бол Монгол Улсын язгуур эрх ашгийн асуудал" гэв.
 
Г.Хонгорзул

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН: Манай улсад ОХУ-аас банк орж ирэх боломжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-18 17:05:17
    Зочин: Орос манайхыг хоригт байлгадаг шдээ. Монгол дахь оросын троллууд нь монголчууд бдг. Монголыг нар үзүүлэхгүй бодлоготойг сайн л мэдмээр юм.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188