Ам ташсан хэрээ 13 дахина гэж. Дөрвөн жилийн өмнө өгсөн амлалтууд нь цаасан дээр зурайж байхад араас нь баахан төлөвлөгөө нэмж бичээд Ардын намынхан сонгуульд үзэхээр хүч түрэн гарч ирлээ. Тэр байтугай Аудитын дүгнэлтээр 2020-2023 оны Засгийн газрын бодлого, хэрэгжилтийн биелэлт 73.6 хувийн гүйцэтгэлтэй гэх дүгнэлт гарсан гээд даналзаж байна, эрх баригчид. Аудитаас гаргасан дүгнэлтийг сонсоод ард түмэн гайхах, бухимдахын дундуур хий дэмий л шогширч сууна.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар эрх баригч нам таван бүлэг 34 дэд бүлэг бүхий 55 хуудас мөрийн хөтөлбөр боловсруулаад ард түмэнд амлалд өгч, үнэмлэхүй ялалт байгуулж байлаа. Тэгвэл эрх баригч намынхан чухам юу амлав. Амлалтууд амьдрал дээр хэрэгжиж, өрх гэрийн хаалгаар орж, "бай"-гаа оносон уу гэдгийг эргээд нэг санацгаая.
ЯДУУРЛЫГ ХОЁР ДАХИН БУУРУУЛЖ, ИРГЭДИЙН ОРЛОГЫГ НЭМНЭ ГЭСЭН ЯАСАН БЭ, ЭРХ БАРИГЧДАА

Ардын нам 2020 оны сонгуульд ард түмнийг “Хүчээ нэгтгэх”-ийг уриалж нэгтгэж чадвал “Орлоготой иргэн, орон сууцтай өрх, эрүүл иргэн, чанартай боловсрол, тогтвортой-амар амгалан гэр бүл бий” болгоно гэж ард түмэнд ухуулж байв.
Тодруулбал, мөрийн хөтөлбөрийн нэгдүгээр бүлэгт хүний хөгжлийн бодлогыг дэмжиж, цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална. Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна. Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно. Өрхийн бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. Зээлийн хүүг бууруулж, сарын нэг хувиас хэтрүүлэхгүй болгоно гэх мэт 18 ажлыг орлоготой иргэн бүлэгт багтаан амалж байлаа.
Гэтэл бодит байдал дээрээ ядуурлын түвшин буурсан гэдэгтэй санал нийлэх хүн алга. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, өрхийн орлого эрс буурч, хөргөгчиндөө тал талхтай байсан айл талхгүй, хоосон хонох нь энүүхэнд боллоо. Хэдий судалгаагаар иргэдийн дундаж цалин нэмэгдэж, дундаж орлого өссөн гэж байгаа ч бодит байдал дээрээ сарын цалин нь хүрэлцдэггүй, хоосон хонож байгаа иргэн олон байна.
Улмаар “Хуримтлалын сантай болж, “Хуримтлалын нэгдсэн сан”-гаар дамжуулж, нийгмийн даатгал төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоог бий бий болгох Зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны урьдчилсан төлбөрийг бууруулах, чөлөөлөх, Орон сууцны суурь үнийг буулгах зорилгоор цемент, арматур болон барилгын зарим материалын дотоодын үйлдвэрүүдийг татвараас хөнгөлөх бодлого баримтална. Орон сууцны төлөвлөлтөд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, усан сан, биеийн тамирын талбай бүхий тохилог орчин бүрдүүлэх стандарт хэрэгжүүлнэ. Хөдөлмөрийн зах зээлийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж, ажлын үнэлгээг цагаар тооцох, ур чадвар, үр дүнд суурилсан цалин хөлсний систем бүрдүүлнэ” хэмээн амалж байлаа.
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖ, БЕНЗИН, ШАТАХУУНЫ ҮНИЙГ 20-30 ХУВЬ ХЯМДРУУЛНА
(1).png)
Ардын нам дөрвөн жил хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Үндэсний баялгийн сан байгуулж, эдийн засгийн өсөлтийг хүн бүрд хүргэнэ. Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150 мянган ажлын байр шинээр бий болгоно. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулна гэж байлаа. Таван толгойн нүүрсний ордыг, Цагаан суваргын ордыг, Хармагтайн ордыг Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулж, Үнэт металл, алт боловсруулах цэвэршүүлэх үйлдвэр барьж, Зэс болон бусад металл хайлах үйлдвэртэй болох амлалт өгч байв.
.jpg)
Бодит байдал дээрээ Газрын тосны үйлдвэр гацаанд орж, улсаараа шатахууны хомстолтой нүүр тулж, хонон өнжин бинзенд дугаарлаж байсан удаатай.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улсаараа эрчим хүчний хомстолд орж, гал алдахаас наагуур урин цагтай залгасан. Тэгвэл эрх баригч намынхан эрчим хүчний хараат байдлаас ангижрах амлалт дөрвөн жилийн өмнө өгч байлаа. Тодруулбал, Баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангана. Аймгуудын нүүрсний ордуудыг түшиглэн шахмал түлшний үйлдвэр барьж, аймаг, орон нутгийн агаарын бохирдлыг бууруулна. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмнэ гэх амлалтууд өгсөн.
АГААРЫН БОХИРДЛЫГ 70-80 ХУВЬ БУУРУУЛЖ, ТҮГЖРЭЛ УЛААНБААТАР БОЛНО
Нийслэлийн иргэдийн уураа барж, аргаа ядаж байгаа гол асуудал нь түгжрэл агаарын бохирдол. Өөрөөр хэлбэл, үе үеийн эрх баригчдын мөрийн хөтөлбөрт түгжрэлгүй болгож, утааг багасгах амлалт багтдагч хүрээгээ тэлж, томорсоор байгаа ганц толгойны өвчин нь дээрх хоёр асуудал юм.
Улмаар Хотын төвийн бүсэд төмөр зам дагасан авто зам, төмөр замын нүхэн болон гүүрэн 8 гарц, шаардлагатай байршилд давхар зам барина. Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, автобусны чиглэл, буудлын тоог нэмэгдүүлнэ. Зорчигч тээврийн олон төрөлт үйлчилгээ бий болгож, иргэдийг богино хугацаанд зорчих нөхцөлийг бүрдүүлнэ. “Дугуйн зам” хөтөлбөрийг үргэлжлүүлж, стандартын дагуу тохижилт, гэрэлтүүлэг бүхий 150 км дугуйн замын шинэ сүлжээ байгуулж, дугуйн зогсоолын дэд бүтцийг өргөжүүлнэ. Нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагчдыг аюулгүй, найдвартай зорчих “Сургуулийн автобус” төслийг үргэлжлүүлнэ гэж байв.
Бодит байдал дээрээ нийтийн тээврийн парк шинэчлэл нь улс төрийн дуулиант хэргээр төгсгөл болж, хүүхдийн автобуснууд нь бааз дээрээс ч хөдлөхгүй, үзүүлэн болсон нь нууц биш.
Агаарын бохирдлыг бууруулах нь битгий хэл утаа нэмэгдэж, угаарын хийнд өдөрт 10 хүн нэг дор угаартаж, амиа алддаг болсон бодит жишээтэй нүүр тулаад сууж байна.
СУМДЫН ЭМНЭЛГИЙГ ХАЛУУН, ХҮЙТЭН УС, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛГОЖ, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫН ТӨВ” БАЙГУУЛНА

Эрх баригч нам дөрвөн жилийн өмнө “Эрүүл монгол иргэний бий болгоно” гээд Иргэдийг эмийн бус аргаар эрүүлжүүлэх ажлыг тусгай хөтөлбөрөөр хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны загвар төв байгуулахаас эхлээд сумдын эмнэлгийг халуун, хүйтэн ус, ариун цэврийн байгууламжтай болгож, “Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төв”-тэй болгоно гэж амалж байлаа. Гэтэл биеллээ олж, хэрэгжсэн хөтөлбөрүүд тун ховор байна. Уг нь бол эрх баригчдын амлалтаар өдийд иргэд “Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төв”-тэй болчихсон гаднын улсад өндөр зардлаар хийлгэж байгаа эмчилгээ, хагалгааг эх орондоо хийлгээд байгаа хөрөнгөө зарж үрэхгүй амьдарч байх байлаа. Адаглаад сумын төвийн эмнэлгүүд дотроо ариун цэврийн байгууламжтай болж, халуун ус хананаасаа аваад чих амар сууж байх байв. Харамсалтай нь, Эс эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажил нь ч эхлээгүй байна. Ёстой л нүглийн нүдийг гурилаар хурав гэгчээр энэ оны төсөвт 140 тэрбум төгрөгийн өртөг бүхийн барилгын ажилд 40 тэрбум төгрөг буюу нэр төдийн хөрөнгө төсөвлөчихөөд сууж байгаа нь нууц биш. Цаашлаад иргэдийг эмийн бус аргаар эрүүлжүүлэх ажлыг тусгай хөтөлбөрөөр хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны загвар төв байгуулна. Эмийн аюулгүй байдлын лаборатори байгуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, бүртгэл, импорт, түгээлт, цахим хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгоно. Хүний биеийн бүтэц, эрүүл амьдрал, танин мэдэхүйн үзүүлэн бүхий “Эрүүл мэндийн музей” байгуулна” гэх амлалтууд цаасан дээр төлөвлөгөө болоод үлдэж байна.
Энэ мэтээр ердөө томоохон төлөвлөгөөг тооцоод үзэхэд олон амлалтууд биелэлээ олоогүй байх. Цааш нь задлаад үзвэл хийсэн ажил, хэрэгжсэн төсөл тун ховор байгаа нь бодит үнэн юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 24-нд Үндэсний аудитын газарт нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Тодруулбал, Үндэсний аудитын газарт нийт 27 нам, хоёр эвсэл УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн хэмээн мэдэгдээд буй.
Мэдээж эрх баригч нам болон улс төрд суудалтай намуудын мөрийн хөтөлбөр ногоон гэрлээр батлагдах нь тодорхой биз. Угтаа бол биелэгдээгүй шахам төлөвлөгөөг “Биелүүлсэн” гэх тамга “дарчихдаг” ийм цаг үед хийхээр төлөвлөсөн ажлыг бол нүдээ “аниж” байгаад батлахаас ч буцахааргүй байна хэмээн иргэд шүүмжилж байна.
2020 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй олонх болсон МАН дөрвөн жилийн ажлаа тун удахгүй ард түмэнд тайлагнах гээд баруун, солгойгүй сонин, сэтгүүл хэвлүүлж, баахан телевизийн нэвтрүүлэг бэлдүүлчихсэн цацахад бэлдээд сууж байна. Хэрэгжүүлдэггүй төлөвлөгөөгөө хэдэн зуун удаа амлаад ард түмнийг хуурсаар цонхны цаанаас чихэр долоолгосоор байх нь.
| МАН-ЫН БИЕЛЭГДЭЭГҮЙ АМЛАЛТУУД БУЮУ 2020 ОНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨР |
|
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
Нэг шуудай нь 3750 төгрөгийн үнэтэй шахмал түлшийг 15 мянган төгрөгөөр дамлан борлуулж байжээ
2025-10-23 17:52:37
Т.Баяр БАХРЕЙН-2025” триатлоны тэмцээнд 30-р байрт орлоо
2025-10-23 17:08:55
Монголын 3х3-ын баг Туркменистаны багийг 21:11-ээр хожлоо
2025-10-23 17:02:09
“АЛДАР” спорт хорооны удирдлагууд МҮОХ-д зочиллоо
2025-10-23 16:46:55
П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балет МУГЖ Д.Алтанхуягийн дэглэлтээр тайзнаа амилна
2025-10-23 16:36:24
Азийн залуучуудын спортын “БАХРЕЙН 2025” наадмын хуваарь гарлаа
2025-10-23 16:24:25
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
2025-10-23 16:19:07
2025-10-23 16:00:00
Монгол Улс Пусаны боомтоор далайн шинэ гарцтай боллоо
2025-10-23 15:24:17
Ц.САНДАГ-ОЧИР: ТББХ-оог хуралдуулж Ерөнхий сайдын хоригийг хэлэлцэхийг УИХ-ын даргын зөвлөлөөс дэмжлээ
2025-10-23 14:31:46
ХУД-ийн уран хөдөлгөөнт гимнастик, нийтийн аэробикийн тэмцээн боллоо
2025-10-23 14:28:41
"Хунт нуур" балетыг энэ сарын 24, 25-нд тоглоно
2025-10-23 13:43:05
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
2025-10-23 13:19:16
М.Зулькафиль багшид МУИС-ийн Эмерит профессор цол олгоно
2025-10-23 12:21:58
COP17 хурлын төр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 мод тарина
2025-10-23 11:39:04
Сүмо бөхийн "Хакүхо цом" өсвөр үеийн 14 дэх удаагийн тэмцээн болно
2025-10-23 11:22:12
Өнгөрсөн долоо хоногт 1905 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-10-23 11:03:48
Өнөөдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр
2025-10-23 10:56:32
ОХУ-аас шатахууны импортыг нэмэгдүүлэхээр боллоо
2025-10-23 10:49:16
ОБЕГ: Бэлэн байдлын үзлэгт 228 ажилтан, алба хаагч тусгай зориулалтын техник хэрэгсэл, багаж хэрэгсэлтэйгээр оролцлоо
2025-10-23 09:44:13
Монголын хоккейн лигийн тэмцээн эхэллээ
2025-10-23 09:38:47
Азийн залуучуудын "БАХРЕЙН 2025" наадмын нээлт боллоо
2025-10-23 08:26:18
ИРГЭД БАГАДАА 2-3 ЦАГ ДУГААРЛАЖ, 50-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЛИМИТТЭЙГЭЭР ШАТАХУУН ХУДАЛДАН АВЧ БАЙНА
2025-10-23 07:54:27
Хөл бөмбөгийн “U-13” насны лигийн аваргаар “ДЭРЭН” тодров
2025-10-23 07:30:00
Солонгос Улсад “ Global Taekwondo Master Training Program” сургалт болж байна
2025-10-23 07:20:00
Ширээний теннисний дасгалжуулагчдын үндэсний семинар эхэллээ
2025-10-23 07:10:00
АМЖИЛТ ГАРГАСАН ЗАЛУУСЫГ БАЙР, МАШИНЫ БАТЛАМЖААР ХУУРЧИХААД СУРАГГҮЙ БОЛДГООРОО АЛДАРТАЙ АРХАНГАЙНХАН ИЧИГ, ИЧИГ
2025-10-23 07:00:02
ЗАСГИЙН ГАЗАРТ “НАЙР ТАВЬЖ", УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АД ҮЗСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХУРАЛДААН
2025-10-23 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТНБД Х.БАТЖАРГАЛ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТЭНТЭЙ ХАМТ ХЯТАД РЕСТОРАН БАС БААР АЖИЛЛУУЛДАГ
2025-10-23 07:00:00
Б.БУД-ЭРДЭНЭ: ОДИССЕЙ ЖҮЖИГ ЭР ХҮН ГЭР БҮЛ, ҮНЭТ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯМАР ОЛОН ЗҮЙЛ ТУУЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-10-23 07:00:00
Э.МИНЖИНСОР: Гар барилдааны дэлхийн аварга болох мөрөөдөлтэй
2025-10-23 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ХЭЛ АМ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ
2025-10-23 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 0 ХЭМ ОРЧИМ БАЙНА
2025-10-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |